МСБХ-ны Өсвөрийн УАШТ эхэллээ

Twitter Print
2016 оны 05-р сар 04-нд 15:06 цагт
Мэдээний зураг,

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 17 хүртлэх насныхны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /V.03/ нээлтээ хийлээ. Тэмцээнд 50 гаруй багийн 800 орчим тамирчин оролцож байна. 

Өсвөрийн тэмцээнд 1999 оноос хойш төрсөн буюу 17 хүртэлх насны тамирчдыг хамруулж буй. Улаанбаатар хотын есөн дүүргийн дунд сургууль, клубууд болон Дорноговь, Дундговь, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Төв аймаг зэрэг аймгийн баг тамирчид өрсөлдөж байна.

Тэмцээний нээлтэд МСБХ-ны ерөнхийлөгч Б.Тамир, холбооны тэргүүлэгч гишүүд болоод удирдлагууд оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 17 хүртлэх насныхны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ОБЕГ-ын аврагч спорт хорооны заал болон Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд зэрэг явагдаж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.