Солонгост гэрээгээр ажиллах иргэдийн шалгалтын хуваарь гарчээ

Twitter Print
2016 оны 05-р сар 04-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

БНСУ-д гэрээгээр ажиллах зорилгоор 2016 оны солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(EPS-TOPIK)-нд бүртгүүлсэн иргэдийн анхааралд: 

1. Шалгалт авах өдөр : 2016. 05.14 (Бямба гараг) – 5.15 (Ням гариг)

2. Шалгалт авах цаг:

1, 3-р ээлж : 10:00-11:10         (Унших 10:00-10:40, Сонсох 10:40-11:10)

2, 4-р ээлж : 14:00-15:10         (Унших 14:00-14:40, Сонсох 14:40-15:10)

-Шалгуулагч нь заасан газар заасан цагт суудлаа эзэлж бэлэн байх ёстой. Шалгалт авах сар өдөр цагийг мөрдөөгүй бол шалгалтад оруулахгүй.

Шалгуулагчийн ангид бэлэн байх цаг:

1, 3-р ээлж 08:30цагт, 2, 4-р ээлж 12:30  цагт ирсэн байх ёстой.

*Хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхаарна уу.

-Шалгалт өгөх ангийг шалгалт авах тухайн өдөр самбар дээр тавина.

3. Шалгалтад орох хүмүүст өгөх анхааруулга

• Өөрийн шалгалт өгөх газар өдөр цагийг сайн лавлахыг анхааруулж байна.

• Шалгалтын өдөр шалгуулагчид тест ба хариултын хуудас тус бүр нэг нэгийг тараах бөгөөд хариултын хуудсан дээр шалгуулагчийн овог нэр, бүртгэлийн дугаар, вариант нь хэвлэгдсэн байна.

• Шалгуулагч нь хариултын хуудсыг авангуутаа өөрийн овог нэр, бүртгэлийн дугаартай ижил эсэхийг тулгаж үзэх хэрэгтэй бөгөөд хариултын хуудсан дээрх вариант(A, B, C, D)-тай ижил варианттай тест авч бөглөх ёстой.

• Тестийн вариант тулгаж үзэлгүйгээр аван бөглөснөөс үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээх тул тараасан тестийн вариант хариултын хуудсын варианттай ижил эсэхийг шалгалт эхлэхээс өмнө заавал шалгаж үзэх хэрэгтэй.

• Хариултын хуудас 1 хүнд нэгийг тараах бөгөөд засах юм уу солих боломжгүй учраас хариултын хуудсаа анхааралтай бөглөх хэрэгтэй.

• Шингэн болон туузан штрихээр зассан тохиолдолд буруу хариулсанд тооцогдоно.

• Шалгалтын төв комиссын гишүүд ба хянагч нар бүх шалгуулагчийн зургийг царайтай тулгалт хийх тул шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авчирна уу. (Иргэний үнэмлэхгүй ирсэн бол шалгалтанд оруулахгүй.)

• Шалгалтанд хар өнгийн тосон балтай ирэх хэрэгтэй. (Харандаа, эсвэл өөр өнгийн балаар бөглөсөн тохиолдолд хүчингүйд тооцно.)

• Шалгалтын дундуур бие засах газар орох боломжгүй бөгөөд шалгалт дуустал ангиас гарч болохгүй. (Шалгалтын дундуур ангиас гарвал шалгалтыг хүчингүйд тооцно.)

• Шалгалтын байранд гар утас гэх мэт харилцаа холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно. (Биедээ авч орох болон ашиглавал зүй бус үйлдэл гаргасанд тооцно.)

• Зүй бус үйлдэл гаргасан нь батлагдвал тухайн шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.

4. Шалгалтын дугаараар шалгалт өгөх газар болон өдрийн хуваарь

УЛААНБААТАР    16.5.14 (БЯМБА)

1-Р ЭЭЛЖ (08: 30 )     01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж    50413997-50414496

                                    02) 96-р сургууль      50409779-50410682

                                    03) 2-р сургууль        50400001-50400814

                                    04) 44-р сургууль      50403230-50403829

                                    05) 75-р сургууль      50405610-50406210

                                    06) 12-р сургууль      50411584-50412183

2-Р ЭЭЛЖ (12:30)       01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж    50414497-50414998

                                    02) 96-р сургууль      50407995-50408898

                                    03) 2-р сургууль        50400815-50401633

                                    04) 44-р сургууль      50403830-50404429

                                    05) 75-р сургууль      50406211-50406813

                                    06) 12-р сургууль      50412184-50412785

УЛААНБААТАР 16.5.15

(НЯМ) 3-Р ЭЭЛЖ (08:30) 01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж    50414999-50415498

                                    02) 96-р сургууль      50410683-50411583

                                    03) 2-р сургууль        50401634-50402446

                                    04) 44-р сургууль      50404430-50405029

                                    05) 75-р сургууль      50406814-50407414

                                    06) 12-р сургууль      50412786-50413415

4-Р ЭЭЛЖ (12:30)      01) Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж    50415499-50416000

                                    02) 96-р сургууль      50408899-50409778

                                    03) 2-р сургууль        50402447-50403229

                                    04) 44-р сургууль      50405030-50405609

                                    05) 75-р сургууль      50407415-50407994

                                    06) 12-р сургууль      50413416-50413996

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.