Тэд Круз сунгаанаас мултрав

Twitter Print
2016 оны 05-р сар 04-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж буй тэрбумтан Дональд Трампын гол өрсөлдөгч сенатор Тэд Круз сунгаанаас гарсантухай The New York Times мэдээлжээ.

Трамп Индиана муж улсад бүх 57 санал авсны дараа сенатор сонгуулийн сунгаанаас гарах болсоноо мэдэгдэхэд хүрсэн байна. Тус муж улсад тэрбумтан нийт сонгогчдын 54 хувийн санал авсан байхад Круз ердөө 32 хувийн санал авсан аж. Бүгд найрамдах намын нэр дэвшигчдын дундаас уг муж улс дахь сунгаанд Охайо муж улсын захирагч Жон Кейсик гуравт жагсаж, 10 хувийн санал авсан байжээ.

Харин Ардчилсан намынхан дундаас Индиана муж улсад Берни Сандерс тэргүүлсэн бол Хиллари Клинтон хоёрдугаарт орсон байна.

Тэд Круз Индиана муж улсад Трампад ялагдсан явдал Бүгд найрамдах намын өмнөөс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болж таарсан бөгөөд тэрбумтан намынхаа гишүүдийн мянга гаруй саналыг авч чадсан бол сенаторын хувьд 600 хүрэхтэй үгүй, харин Кейсик ойролцоогоор 150 хувийн санал авчээ. Бүгд найрамдах анмын нэр дэвшигчид тус муж улсаас нийт 1237 төлөөлөгчдийн санал авах ёстой байсан аж.

"Би ялалтад хүрэх боломж бүрийг ашиглаж, эцсээ хүртэл өрслдөнө гэж эхнээсээ л ярьж байсан. Гэвч харамсалтай нь ялалтад хүрэх боломж өнөөдөр байхгүй боллоо” гэж Тэд Круз мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намын өмнөөс шийдвэрлэх нэр дэвшигчийг долдугаар сарын 18-21-нд болох тус намын их хурлаас тодруулна. Харин  АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 8-нд явагдах билээ.  

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.