Жолоочгүй машин өнхөрч хүний аминд хүрчээ

Twitter Print
2016 оны 05-р сар 03-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Жолоочгүй зогсож байсан автомашин өнхөрч хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хайлаастын зам, Жаргалантын ..-р гудамж ... тоот хашаанаас “Mercedes Benz” C-200 маркийн машины жолооч Х-ийн автомашин өнхөрч, тус дүүргийн 15 дугаар хороонд оршин суух 69 настай эрэгтэй Б-г мөргөж амийг нь хохироожээ. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн зам, “Баваахай” мини маркетын зүүн замд амины “Toyota Kluge”r автомашины жолооч О гэгч нь явган зорчигч Сүхбаатар дүүргийн 16-р хороонд оршин суух 21 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан байжээ. Жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аж.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.