Эрх чөлөө мандтугай

2017 оны 05-р сар 03-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр дэлхий дахины хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Эрх чөлөө мандтугай.

Тиймээ, бид мандуулж чаддаг улс. Харин ч мандуулаад ирэхээрээ хадуураад, хэтрүүлээд, туйлшраад явчихдаг зантай, монгол хүний хувьд. Тэгээд ч зан юм хойно, тал тохой татаж, талцаж хэлцэж, хий хоосон магтах тал руугаа, эсвэл бүр захиалгаар муучилж, занаж зүхэж, харааж загнасаар хойтохийг нь “унших” маягийн юм болдог улсыг чинь хэтэрхий эрх чөлөөтэй гэмээр.  Гэвч үнэндээ “Монгол маягийн” ийм эрх чөлөөг эрх чөлөө гэдэггүй. Аль нэг албан тушаалтан, эрх мэдэлтний муу муухай, булхай, заалхайг нь илчилсэн хэн болов ч асуудалд ороогдоно, шүүхийн хаалга татна. Албан тушаалтан, төрийн авилгачдыг шүүмжлэх асуудал “taboo” учраас тэр. Шүүмжлээд ч хэрэг байхгүй, Монголчууд юм хойно хэсэг шуугиж байгаад л дараа нь бүр “цайрчихна”. Учир нь бид эрх мэдэлтэнд их долдой зантай учраас.

Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас дэлхий дахины хэвлэл мэдээллийн энэ оны эрх чөлөөний хил хязгаарыг тодорхойлсон “World Press Freedom Index 2017” тайлан илтгэл нийтлүүлжээ. Уг илтгэлд эрх чөлөөгөөрөө толгой цохьсон улс орнуудын тоонд Финлянд, Нидерланд, Норвег, Дани, Шинэ Зеланд улсууд орсон байна.

Харин эрх чөлөөгөөрөө эрэмблэгдэн жагссан 180 улс орнуудын адаг сүүлийг Эритрей, Умард Солонгос, Туркменистан, Сири, Хятад улсууд мушгисан байхад Монгол  улс 60-д орсон байх аж, хачин юм. Тэр Эритрей гэж Африкийн нэг улс яахаараа бүр 180 улс орны адаг болдог байнаа, яаж ч бодсон оронд нь манайх байх ёстой байтал.

Хэвлэлийн эрх чөлөөг мандуулсан улс орнууд:

1. Финлянди, 8,59

2. Нидерланд, 8,76

3. Норвеги, 8,79

4. Дани, 8,89

5. Шинэ Зеланд, 10.01

6. Коста-Рика, 11.1

7. Швейцар, 11.76

8. Швед, 12.33

9. Ирланд, 12,4

10. Ямайка, 12.45

Хэвлэлийн эрх чөлөөгөөр сүүл мушгисан улсууд:

1. Эритрей, 83.92

2. Умард Солонгос, 83.76

3. Туркменистан, 83.44

4. Арабын бүгд найрамдах Сири улс, 81.35

5. Хятад, 80.96

6. Вьетнам, 74,27

7. Судан, 72.53

8. Бүгд найрамдах ардчилсан Лаос улс, 71.58

9. Жибути, 70,9

10. Куба, 70.23

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.