Тавдугаар сарын зурхай

Twitter Print
2016 оны 05-р сар 02-нд 08:02 цагт
Мэдээний зураг,

Хонь

Сарын эхээр уужим ухаанаар хандах нь та нарын харьцааг сайжруулна. Далд ухамсар судлах ажлаа бүү хүндрүүл. Гэвч дотоод айдсаасаа салах хэрэгтэй. Төслийнхөө талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч хэрэгтэй мэдээллээ хайвал сайн. Сарын дундуур таны илэн далангүй дотно нийтэч харьцаа, хамгийн дотнын хүнтэйгээ харилцан ойлголцоход хүргэнэ. Түншийн болон хувийн уулзалтуудад сэтгэл гонсойлгосон хууран мэхлэлт гарч, таагүй зүйлс авчирна. Мэргэжлийн үйл ажиллагаа эсвэл хувийн амьдралд гэнэтийн хүндрэл учирч магадгүй. Залуу хүмүүс хэрвээ бүрэн дүүрэн амарч, нойр бүтэн явбал эрүүл мэнд нь дажгүй байх болно. Сарын сүүлээр сэтгэл санааны байдал таагүй байгаагаас болоод хамт ажиллагсадтайгаа харьцах харьцаа чинь сөргөөр нөлөөлж болзошгүй. Эхлүүлсэн ажлаа заавал дуусгаарай. Чухал асуудлаас чинь өөр ямар ч асуудалд анхаарах хэрэггүй. Бүтээлч тархиа бодит зүйлрүү хөрвүүлэх боломжоо бүү алдаарай.

Үхэр

Сарын эхээр шинэ танилтай болох буюу эртний найзтайгаа санаандгүй учралаар учрах бололтой. Бага хурал олон нийтийн арга хэмжээнд оролцох бололтой. Гоо сайхны болон орон байрныхаа их засварыг төлөвлө. Ажил дээрээ дайсантайгаа эвлэрэх эсвэл шинэ холбоотон олох зорилгоор бага зэргийн үдэшлэг зохио. Сарын дундуур гэнэтийн осолд орох, гэмтэл бэртэл авах, ужиг хууч өвчин хөдлөхөөс сэргийлж биеийн хүчний хүнд хүчир ажил хийлгүй, шинэ төсөл төлөвлөгөөн дээр ажиллахыгаа хойш тавих нь дээр байна. Асуудалд нухацтай хандаж, харилцан буулт хийх замаар шийд. Өөрийгөө хамгаалж байр сууриа бэхжүүл. Та мөнгийг хамаагүй үрдэггүй, түүнийг хэрхэн зарцуулахыг бусдаас сайн мэддэг боловч одоо мөнгөнийхөө нэг хэсгийг ирээдүйдээ зориулж цааш нь хийж, эргэлтэд оруулахгүй байхыг танд зөвлөж байна. Сарын сүүлээр хүнсний мэргэжилтнээс зөвлөгөө ав. Шударга зан таны хамгийн зөв сонголт байх болно. Хосууд ч мөн харилцаандаа анхаарал тавьж оройг хамтдаа өнгөрөөн юу бодож яваагаа бие биедээ хэлэх хэрэгтэй.

Ихэр

Сарын эхээр олон нийтэд цоо шинэ санаануудаа танилцуул. Уран бүтээлээ мөн үзэгчдэд танилцуул. Хэн бүхний сэтгэлийг татах байдал тань ажилтанд хүрэх замд тохиолдох саад тотгор, хүндрэл бэрхшээлийг давахад тусална. Хүч бололцоогоо ихээхэн дайчлах боловч бүгд нь энэ боломжоо ашиглаж чадахгүй байх бололтой. Сарын дундуур тохиолдлын хүмүүстэй бүү танилц, зүс таних төдий хүмүүст бүү итгэ. Энгийн амьдралын тухай чин сэтгэлийн яриа таашаал өгнө. Өөрийн үйлдэл болон шийдвэрээ сэтгэл хөдлөлөөрөө шийдвэрлэхээс болгоомжил. Ажил мэргэжилтэй холбоотой хов жив гарч хэн нэг нь таныг шахаж дарамтална. Сарын сүүлээр таны хайртай хүнд мөрөөдлийнхөө оронд очих урилга ирнэ. Урьдын айдаснуудтайгаа эвлэрэх оролдлого хий. Шатах дэлбэрэх бодисоос холхон бай. Эргэн тойрныхоо хүмүүсийн хариу үйлдэлд бүү анхаар. Энэ нь та нарын амсаж буй жинхэнэ эрх чөлөөтэй харьцуулахад өчүүхэн юм.

Мэлхий

Сарын эхээр онцгой нөхцөл байдал тохиолдохгүй бол танд уйтгартай байх болно. Үүргийн худалдаа танд зохихгүй. Хянамгай байвал ажилдаа болон хувийн амьдралд алдаа гаргахгүй. Удирдлага, хуулийнхантай асуудлаа шийдэхэд таагүй. Сарын дундуур сэтгэл дундуур байгаа хүмүүсийг тайвшруулна. Найдваргүй болсон зээл, авлага чинь гэнэт орж ирнэ. Харин үүнийг хэн нэгэнд хамаатуулж болохгүй. Өгөөмөр сэтгэл, хайр энхрийллээр өршөөл уучлалаар энэ үдшийг өнгөрөөнө. Шинэ танилуудаа олбол тэд таны төлөвлөгөө биелүүлэхэд тань найдвартай тусална. Сарын сүүлээр амандаа орсон шар тосыг хэлээрээ бүү түлх. Ингэж чадвал хөнгөн хуумгай үйл явдлаас зайлсхийж чадна. Танд хэцүү үед найдах найз нөхөд байгааг санаж яв. Ажил хэрэгтээ шударга ханд. Та хүмүүстэй уулзаж нээлттэй илэн далангүй байх хэрэгтэй.

Арслан

Сарын эхээр уран бүтээлд хийхдээ авьяаслаг хүмүүсийн нөлөөнд байж тэднийг дууриах бололтой. Танд байх үрэлгэн зангаар хязгаарлагдах өгөөмөр зан худалдааны ажилд гарах хүндрэлийн шалтгаан болж мэднэ. Эргэлзээтэй, түгшүүртэй байдлаас зайлсхий. Өөрийн байдалдаа дүн шинжилгээ хийж, алдаа, буруугаа ухамсарла. Сарын дундуур хэрвээ тэвчээр зааж, дипломатч зан гаргаж чадвал хэрүүл маргаанаас зайлсхийж чадна. Ажлын ачааллаа дийлэхгүй, бүтээмж буурах, уурлаж унтууцах үзэгдэл ажиглагдах байх. Сэтгэл хөдлөл өнөөдөр ухамсрыг дарамтлах байх. Таны алхам, үйлдэл бодол санаанаас түрүүлчихвий дээ. Сарын сүүлээр томоохон өөрчлөлт түүндээ бүү оруул. Овсгоо самбай болон аюулыг олж харж чадах чадвар тань хамгийн хүнд нөхцөл байдлаас сугаран гарахад тань тусална. Өөрийн бизнес, сэтгэл зүй, утга зохиол, нийгмийн ажил эрхлэхэд энэ сард таатай байна гэж одод амлаж байна. Танд хэн нэгэн санаа тавьж, тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд тусална. Амьдралдаа байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээ.

Охин

Сарын эхээр уян хатан бай. Ил тод, шууд үйл ажиллагаанаас зайлсхий. Бусдад үл анзаарагдах үйл ажиллагаа явуул. Алс хол аяллаар явахад таагүй. Нөлөө бүхий гадаадын иргэн эсвэл өөр хотын иргэдэд өөрийн санхүүгээ даатгах гэж бүү яар. Түргэн зангаасаа болж, мөн сэтгэлийн хөдөлгөөнөө бариагүйгээс хайртай хүн, эргэн тойрны хүмүүстэй зөрчилдөх магадлалтай. Сарын дундуур та итгэл даагаагүй хамт ажилладаг зарим нэг хүн, найз нөхдөө хөндлөнгийн хүний нүдээр харах гээд оролд. Дотнын хүмүүстээ зориулан бэлэг худалдан авахад тохиромжтой. Томоохон эд зүйл худалдан ав. Хамтран ажиллаж байгаа түншүүддээ бодох хугацаа олго. Тэд зөв шийдвэр гаргах болно. Сарын сүүлээр өөх тосоор баялаг хоол хүнс онцгой хор хөнөөлтэй. Өөх тос багатай загасны мах, ургамлын тос хэрэглэ. Арилжаа наймаа хийх хэрэггүй, та өөрийн боломжоо зохих ёсоор үнэлэхгүй, бас зөв шийдвэр гаргаж чадахгүй байх. Хүссэн зүйлдээ хүрэх гэж хэт тэмүүлбэл харилцаагаа будлиантуулж мэднэ.

Жинлүүр

Энэ сарын эхээр зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бусдын тусламжийг ав. Тусламж үзүүлсэнд талархлаа илэрхийл. Та ирээдүйтэй, урт удаан хугацааны хамтран ажиллах танилуудтай болно. Ажил, гэр бүл, хайр дурлалынхаа алийг нь ч орхигдуулахгүй зохистой харьцаа тогтоо. Та хэн нэгний өршөөл энэрлийг хүлээх ёсгүй. Өөрөө амжилтаа байлдан эзэл. Сарын дундуур тайван, аливаад тогтвортой хандах хэрэгтэй. Өөрийгөө зөвхөн найдвартай, итгэлтэй хүмүүсээр хүрээлүүл. Бардам зангаа дарж, өөрийгөө барьж, өдөөн хатгалга хийхгүй байх хэрэгтэй. Өөрийн дотоод оюун санаанд анхаарал хандуул. Таны энэ насны зорилго бол өөрийн авьяас, эрч хүчээ хайртдаа болон хамгийн дотнын хүмүүстээ зориулахад оршино. Ажил хэргийн хүрээг тэлэхүйц томилолт, уулзалтад явах нь эерэг үр дүн авчирна. Шинэ ажил эхлүүлэхэд амжилт олох нь эргэлзээтэй. Сарын сүүлээр сэтгэл зүйн таагүй байдал, мэдрэлийн ачаалал ихийг авна. Ямар ч ажил хэрэгт бусдын тусламж бүү ав. Магадгүй хайр сэтгэлийн асуудлаар алдаа гаргах, эсвэл танд ашигтай бус гаднын хүнтэй тааралдана. Алс холын аялал, бичиг баримтад гарын үсэг зурахаас зайлсхий.

Хилэнц

Сарын эхээр ажил дээрээ алдаа гаргасан бол хариуцлагаас бүү зугт. Удаан хугацаагаар хийгдэж байгаа ажлын төлөвлөгөө тийм ч хүссэн үр дүн авч ирэхгүй. Хувь заяаны гэнэтийн явдал нь харилцааг төгсгөл болгохгүй. Сарын дундуур энгийн зүйлүүд ч танд хүндрэл, сөрөг байдалтай мэт санагдана. Аминчхан, ууртай хүмүүсээс болгоомжил. Бие гэнэт муудаж магадгүй. Танд өсөн дэвжих зогсолтгүй жигд давших хөдөлгөөн тохирно. Сарын сүүлээр таны хүүхдүүд цорын ганц таныг ойлгох мөн баяр баясал авчрах ойрын хүмүүс байх болно. Алс холын түншүүдтэйгээ муудалцах боловч та өөрийн хүчинд итгэх итгэлээ алдалгүй энд тэндгүй явж үүссэн хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр давшилтаа үргэлжлүүлнэ.

Нум

Сарын эхээр худалдаа наймааны ажил эрхэлдэг нумынхан хүссэн үр дүндээ хүрч чадах ч зарим нэгэн хүмүүсийн бизнест саад тотгор гарах тул эрсдэлийг тооцоорой. Үл хөдлөх болон томоохон зүйл худалдан авахад таагүй. Эрүүл мэнддээ анхаарч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаарай. Сарын дундуур ганц бие нумынхан хайр дурлалтайгаа учирна. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлтүүд нь эрэгтэйчүүдийн үйл ажиллагаанд нөлөөлөх боловч оддын таагүй байрлал нь хичээл зүтгэл нь хүсэж буй үр дүн хүргэхгүй гэдгийг анхааруулж байна. Эмэгтэйчүүд бичиг баримтад гарын үсэг зурах, амлалт өгөх зэрэг үүрэг хариуцлагатай ажилд анхааралтай байх хэрэгтэй. Харин сарын сүүлээр аян замд гараад хэрэггүйг од эрхэс анхааруулж байна. Эсрэг хүйсийн хүний анхаарлыг татаж чадна.

Матар

Энэ сарын эхээр амьдралын эрч хүч туйлын доогуур төвшинд байна. Тиймээс хамтрагч, удирдлагатайгаа хийсэн яриа хэлцэл хүндрэлтэй байна. Алдаа ба үл ойлголцолд хүргэж, эдгээр нь ноцтой асуудал, таагүй зүйлсийн үндэс болно. Гэр бүлийнхэндээ ихээхэн итгэл найдвар төрүүлснээр та дэмий зүйлээс болж санал зөрөлдөхөөс зайлс хийж чадна. Сарын дундуур хамт ажилладаг хүнтэйгээ тогтоосон бат бэх нөхөрлөл тань романтик хайр дурлал болон хувирна. Өөрийнхөө хувь заяандаа итгэж түүнийг сэтгэлээрээ дэмжиж байхыг зөвлөж байна. Азтай гэнэтийн явдлууд тохиолдох, хялбар мөнгө олох, хайр дурлалын асуудалд ирлээ, үзлээ, яллаа гэсэн уриан дор явагдах сайхан өдөр байна. Сарын сүүлээр ямар ч байсан зарлага орлогоо давна. Хэдийгээр та өөрийнхөө юу мэдэрч байгааг сайн мэдэхгүй байгаа ч өөрөө өөртэйгээ шударгаар ярилцаж үзэх хэрэгтэй. Магтаал ба шагналд тэмүүлэх нь таныг наргианы бай болгоно. Аливаа нөхцөл байдлын өөрчлөлтөд түргэн шуурхай арга хэмжээ авах чадвар таны нэр төр, байр суурийг аврах болно. Бүтээлч хөдөлмөрийг эрхэмлэдэг энэ ордныхон, ялангуяа театрын уран бүтээлчид ба багш нарт сайн.

Хумх

Энэ сарын эхээр хөгжлийн шинэ төвшинд гарахын өмнө өөрийн хүрээлэл дотроо дээгүүр байр суурийг эзэлнэ. Та бизнесийн түншүүдийнхээ сонирхолтой холбоотой асуудлаар аяллаар явна. Бүх зүйл гайхалтай, амжилттай байсан ч яаруу шийдвэр бүү гарга. Хамтрагчтайгаа цуг сууж аливаа маргаантай асуудлаа хэлэлц. Сарын дундуур магадгүй санхүүгийн алдагдал хүлээх, ахуйн ажил эсвэл гэр бүлийн хэрүүл гарна. Үйлдвэрлэлээ шинээр зохион байгуулах, үнэт зүйлс худалдан авах мөн удаан хугацааны хэрэглээний эд зүйл худалдан авахад тохиромжтой. Материаллаг байдлаа дээшлүүлэхийн тулд казинод орвол хожно гэж бүү найд. Ажлын хамтрагч болон танилуудтай харилцах харилцаанд асуудал үүсгэхгүйн тулд сэтгэл хөдлөлөө барихыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Сарын сүүлээр засвар болон хүнд ажил бүү хий. Сэтгэл санааны байдал хамаатнуудад, танилуудынхаа үгэнд адил тэнцүү хандахад саад болж байна. Хувийн амьдралаа сайн сайхан байлгахын тулд хураасан мөнгө, тогтоосон харилцаа холбоо, хувийн дур булаам байдлаа ашигла. Энэ нь тэдний үйл ажиллагааг өөрчилж шинэчилж магадгүй.

Загас

Энэ сарын эхээр амьдралынхаа сайн сайхныг дээшлүүлэхэд чиглэгдсэн практик үйл ажиллагаа эрхэл. Б