Орд бүрийн хамгийн хүчирхэг чанарууд

Twitter Print
2017 оны 12-р сар 14-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Хонины орд - Хамгийн тачаангуй

Тэдний маш гайхалтай эрч хүч, энерги нь тэднийг үргэлж гэрэлтүүлж гийгүүлж байдаг бөгөөд өөрсдийнхөө харизмагийн тусламжтай бүгдэд хайрлуулдаг. Түүнээс гадна хонины ордныхон хамгийн дур булаам, тачаангуй хайрт нь байдаг.

Үхрийн орд - Юм бүгдийн эзэд

Энэ ордныхныг хамгийн тансаг идээний “эзэд” гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл тэд маш том баярын бялууны орой хэсгийн жимсийг л хүртдэг тийм хүмүүс. Тэд юм болгоны сайныг эдэлж, хэрэглэдэг бөгөөд энэ нь түүний амьдралын бүхий л зүйлст илэрнэ: Хоол хүнс, хайр, орон гэр, хань ижил, бараг бүх зүйлийн дээдийг хүртдэг.

Ихрийн орд - Хамгийн оюунлаг

Ихрийн ордныхон хамгийн оюунлаг, ухаалаг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн мэдлэг чадвараа байж болох хамгийн дээд түвшинд ашигладаг. Тэд өөрсдийгөө цогц мэдээлэл, харилцаа холбоогоор хүрээлүүлж, өөрийгөө эрх дураараа усанд сэлж буй загас мэтээр мэдэрдэг.

Мэлхийн орд - Хамгийн сэтгэлийн хөдөлгөөнтэй

Тэд сэтгэл хөдлөлөө маш тод илэрхийлдэг бөгөөд уяхан, мэдрэмжтэй, зөөлөн зан чанар бол тэдний гол мөн чанар байдаг.

Арслан - Өөртөө хамгийн их хайртай

Тэдний хамгийн сайхан зан чанар бол өөрөөрөө бахархах сэтгэл юм. Тэд нэгэнт танд сайхан хандаж, та түүнд таалагдсан бол хэзээ ч хуурамч дүр үзүүлэхгүй, чин сэтгэлээсээ байх болно.

Охины орд -Хамгийн үнэнч

Энэ ордны төлөөлөгчид бүхий л амьдралынхаа туршид хамт амьдрах заяаныхаа ханийг зөв сонгодог. Зарчимч, ёсорхуу зангаараа өөрийн хувийн амьдралаа төлөвлөдөг ч энэ ч алддаггүй. Тэд маш удаан хугацаанд эрж хайсны эцэст хамгийн зөв сонголтыг хийж өөрийн үүрдийн ханиа олдог.

Жинлүүрийн орд - Хамгийн нийтэч, найрсаг

Жинлүүрийн ордныхон нийтэч, найрсаг занг жинхэнэ утгаар нь илэрхийлэх төлөөллийн хүмүүс юм. Тэд ганцаардлыг хамгаас илүү үзэн яддаг. Тэдэнд барих хамгийн том бэлэг бол сэтгэлээсээ харилцах найрсаг харилцаа юм.

Хилэнцийн орд - Хамгийн дайчин, шаргуу

Хилэнцийн ордныхныг хэзээ ч гомдоож болохгүй гэсэн үг байдаг. Энэ үг зүгээр ч нэг гараагүй. Хэрэв тэднийг гомдоосон л бол тэд өс санаж ялах хүртлээ бүх зүйлийг гартаа авч чаддаг.

Нумын орд - Хамгийн үзэсгэлэнтэй

Төрөлхийн гоё, сайхан гадаад төрхөөрөө тэд бусдын анхаарлыг ямагт өөр дээрээ татдаг бөгөөд тийм ч учраас ордууд дундаа хамгийн “хөөрхөн, царайлаг” гэсэн тодотголыг авдаг.

Матрын орд - Хамгийн урам зоригтой, санаачлагатай

Энэ ордныхон өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бүх зүйлийг эртнээс бодож төлөвлөж, бэлтгэсэн байдаг. Бүх цаг үеүдэд тэд хамгийн авъяаслаг удирдагчид байсан төдийгүй хамгийн чадварлаг эрх баригчид байдаг. Тэдний энэ зан чанарыг юу ч өөрчилж чадахгүй.

Хумхын орд - Хамгийн гоц авъяастай

Энэ ордны уриа бол "Залхуу зан – Хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч" юм. Хумхынхан өөртөө хэт ачаалал өгөхгүйн тулд, мөн юмыг олон дахин хийхгүйн тулд аливаа зүйлийг боловсронгуй болгож, хялбарчилж, загварчилж бүгдийг өөрчилж байдаг. Энэ ордныхон ирээдүйн хүн төрөлхтнийг ч бүтээж чадахаар тийм гоц авъяастай, ер бусын хүмүүс байдаг.

Загасын орд - Хамгийн хүчирхэг

Үүнд гайхаад байх зүйлгүй. Тэд амжилт олох хүртлээ шаргуу хөдөлмөрлөж чаддаг улс. Түүнээс гадна заавал өмнөө тавьсан зорилгодоо хүрдэг. Тэднийг салхинд элэгддэггүй, хэзээ ч хугарашгүй тийм нэгэн модтой зүйрлэж болно.

Эх сурвалж: www.cluber.com.ua

Орчуулсан: 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.