Эзэн Чингисийн ууган хүү, Казах хаадуудын эцэг

Twitter Print
2017 оны 04-р сар 28-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

Алдар нэр, албан тушаалын төлөө өрсөлдөн тэмцэхдээ бие биеийгээ гүтгэн доромжилж нэр хүндийг нь гутаан сэвтээдэг хачин оролдлого бол зөвхөн бидний эрин үед л гарч ирсэн шинэхэн зүйл биш, нүүдэлчдийн мах цусанд эрт дээр үеэс шингэсэн зан гэлтэй.

Өнөөгийн сурталчид бусад элдэв аргаа барахдаа нэрт улс төрчдийн хэн нэгнийг эрлийз хэмээн улайм цайм гүтгэдэг болсны адил Чингис хааны ууган хүү, монгол цэргийн нэрт жанжин Зүчийг мэргэд, хонгирадын эрлийз мэтээр гүтгэхийг оролдсоны цаад утга учрыг сайн ухварлан авч үзвээс түүний гол өрсөлдөгч болох хэрсүү зантай Цагаадайн амнаас гарсан үг ч юм уу "Монголын нууц товчоо"-ны Зүчид дургүй зохиогчийн санаанаасаа зохиосон зүйл мэт бодогддог.

"Хөвгүүдийн минь ах Зүчи буй за" гэж их хаан өөрөө айлдварласан байтал Чингис, Зүчи хоёрын аль алинаас нь өө сэв хайж муулах, улмаар монголчуудыг гутаахыг эрмэлзсэн өш хонзонтой гадныхныг дагаж өөрсдийгөө доромжлохын оронд түүхийн үнэний гүнд нэвтрэхийг монгол түүхчид өөрсдөө нэг бодож цэгнэмээр юм.

Харийнхан тэдэнд дургүйцэхдээ заримдаа бүр Зүчийг эцэгээ алахыг завдсан, тэрний хариуд эцэг нь хүүгээ захиалгаар алуулсан мэтээр хов жив тарьсан байдаг. Хэрвээ тэр хоёр хоорондоо тийм ч муу байсан бол их хаан түүнд Эрчис мөрнөөс Уралын нурууг хүртэлх Дешт-кипчагийн асар их өргөн уудам нутгийг эзэмшүүлж өгмөөргүй байлаа. 1223 онд мөн нутаг дахь Хуланбасын хээр талд хуралдай хийхэд Зүчи эцэг Чингистээ энэ нутгийн ан гөрөөсөөс авахуулаад ариун нандин бүх үнэт зүйлийнхээ дээжээр бэлэг аваачаад өргөн барьж хуралдайд ёс төртэй очиж оролцохгүй байсан. Дараа нь Зүчийн хүү Бат хаан Өгөөдэйн бүх ажил үйлсийг хамжилцаад Хархорумын их хуралдайд уригдаж оролцох учиргүй байсныг санууштай. 1227 онд Зүчийн хулан авлаж яваад зуурдаар эндсэнийг хаан эцэг нь сонсоод,

"Далай гүнээсээ булингартваас

Даруй тунгаах Зүчи минь

Улиас гүнээсээ ойчвоос

Ухасхийн босгох Зүчи минь

Унагаа алдсан хулан шиг

Уйдаж харуусан хоцорлоо би

Дэгдээхийгээсээ салсан хун шиг

Дэмтэй хүүгээсээ хагацлаа би" гэж гашуудмааргүй сэн билээ. /Шүлгийг Зүчийн удмын эрдэмтэн Шот-Аман Валиханы бичлэгээс хөрвүүллээ/


 

Ингэхээс ч аргагүй, Зүчи, Бат нар дэлхийг байлдан дагуулж нүүдэлчдийг мөхлөөс аварсан Чингис хааны алдар дээр алдар нэмсэн түүний үнэн зоригт үе залгамжлагчид юм чинь.

Зүчийн цэргүүд Сибир, Алтай, Зүүнгар, Дорнод Туркстаныг номхотгоод Хятадыг эзлэхэд оролцсон. Хорезмийн жаран мянган цэрэгтэй тулалдсаар 1222 он гэхэд Дундад Азийн бүх хотыг эзэлж авсан Тэгээд хорвоогийн жам ёсоор өөрөө энд одоогийн Жезказган хотоос 45 км зайтай оршдог Улытав уулын энгэр, Хэнгэр голын эрэг дээр мөнх нойрссон байжээ.

Одоогоос 800 жилийн өмнөх уран барилгын яруу тод нэгэн жишээ болсон Зүчийн бунханыг бид 1992 оны намар үзэж сонирхсон билээ. Бунхны хананд хадгалагдсаар ирсэн бичиг тамгануудыг ажиглахад дөрвөлжин хэлбэртэй, 7 х 10 метр гаруй хэмжээтэй энэ байгууламжийг барьж байгуулахад 1228 онд огуз, аргун, кипчаг, хэрийд, найман, хангли зэрэг түүний харьяат байсан бүх овог аймгууд оролцсоныг илтгэж байна. Суурь нь газар дор тавигдаад шатаасан тоосго, шавар вараар маш бат бэх баригджээ. Хээ угалз, бичигтэй тоосгонууд нь 45 х 45 см хэмжээтэй. Тэдгээр тоосгоны ихэнхийг 1911 онд Оросын нэгэн түшмэл хуулж аваад аль нэгэн музейд шилжүүлсэн юм гэнэ. Бунхан хоёр давхар 15 м өндөр суваргатай.

Зөвлөлт засгийн үед энэ бунханд шинжилгээ судалгаа хийж үзэхэд 220 х 70 х 120 м булшан дотроос модон авсанд хийсэн хүний шарилыг үзэхэд баруун гар нь байхгүй байсан гэнэ. Түүнийг судлаачид ан гөрөө хийж явахдаа хулангийн азарга дайрч шархадсаных гэж таамагласан ч бидний боддогоор бол эртний монгол ёсны дагуу тэр гарыг нь төрсөн газарт нь аваачиж нутаглуулсан байж болзошгүй. Бунхан доторхи нөгөө нэг булшийг Зүчийн их эхнэр, Ван ханы дүүгийн охин Бектумашийнх байх магадлалтай гэж үзсэн байна. Түүний доор дэвссэн тойпуунд араб үсэгтэй "ихбал "гэдэг үг байжээ. Уг хоёр бичгийн хэлбэр маяг адилавтар байдгийг бодоход монгол үг ч байж магадгүй.

Зүчийн түүхэнд эзлэх байр суурь казахуудын хувьд нэн онцгой. Казахстаны одоогийн нутаг дэвсгэр,хил хязгаар Зүчи болон түүний хүү Батын үүсгэн байгуулсан Алтан орд улсын үеэс хадгалагдсаар ирсэн агаад Зүчийн хүү Тогоонтөмөрийн удмынхан улам бататгажээ. Жанибек, Керей нар 1456 онд казахын анхны тулгар төрийг байгуулснаас эхлээд харийн булаан эзлэгчидтэй он удаан жил тэмцэлдсээр 1847 онд амь үрэгдсэн хаан Кенег хүртэлх төрийн бүх тэргүүн нар Зүчийн үе залгамжлагчид байсан юм.Тэр тусмаа улс үндэстний эрх чөлөө тусгаар тогтнол,үнэт баялаг бүхнийг хамгаалан батжуулахад Хасим, Есим, Барааг, Жангир, Тавке, Аблай нарын хаадууд, их эрдэмтэн Шохан Валиханов томоохон түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Зүчийн удмынхныг "төре" омгийнхон гэдэг, Төр барьдаг дээд язгууртан гэсэн утгатай. Тэд Казахстан, Шинжиан, Баян-өлгийд оршин суудаг, сая гарсан хүн амтай бөгөөд сталинчиллын үеийн улс төрийн хэлмэгдэлд аль алинаас нь цөөнгүй төречүүд өртсөн түүхтэй.

Р.Шынай

Эх сурвалж: www.kazakh.blog.banjig.net

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • 33

      (112.72.9.106) 2017-04-29 15:45
      • 0
      • 0

      Юун казакын улс вэ, оросуудад эзлэгдэх хүртэл Алтан ордны улсын хойчууд байсан. Казакстан улс чинь ЗХУ задрахад байгуулагдсан. Казах үндэстэн бол бсан бх.Түүхийг гуйвуулах гээд хэрэггүй.Зүчийн бунханыг олсон гэдэгч бүрэн батлагдаагүй таамаг төдий зүйл.

      Хариулах

    • gal

      (211.206.102.182) 2016-08-11 15:25
      • 0
      • 0

      yag uneniig bichiv.

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.69) 2016-05-01 15:08
      • 0
      • 0

      Mongolchuud bid hoorondoo hemleldej baihaar tuuhee sudlah tsag ni bolson shuu?

      Хариулах

    • Зочин

      (149.0.57.88) 2016-08-11 14:49
      • 0
      • 0

      Heleed yahav..

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.104) 2016-04-30 18:55
      • 0
      • 0

      joohon tomoor setgevel bid yavan yavsaar adam eva deer l tulj ochno doo

      Хариулах

    • Зочин

      (112.72.15.166) 2016-04-30 16:55
      • 0
      • 0

      sain l sudlah heredtei sedew bnda

      Хариулах

    • Зочин

      (59.13.240.230) 2016-04-30 16:21
      • 0
      • 1

      Unen bichsen bna kazak kirgiz nar chin Mgl aimaguud bsan arhiv n ter chigeere Mgl bichigtei sudar nom bdag gesen nuugaad bdag gj bsan unendee naiman merged gd ovog odooch bdag kazakuud Zuch haanii udam gj turiin tusheed n bugd huleen zuvshuurdug shde tgd helreldeed bhiin manaihan

      Хариулах

    • Зочин

      (202.131.234.126) 2016-04-30 16:17
      • 0
      • 1

      gaihaltai

      Хариулах

    • жанибек

      (122.201.24.60) 2016-04-30 15:19
      • 2
      • 2

      ха ха ха гарал үүслээ Африкаас хай хасагуудаа

      Хариулах

    • Зочин

      (149.0.57.88) 2016-08-11 14:47
      • 0
      • 0

      Iljignii chihend us hiisen ch segserne alt hiisen ch segserne gej neg ug baidag daa...

      Хариулах

    • Зочин

      (149.0.57.88) 2016-08-11 14:46
      • 0
      • 0

      2 huudas ulgeriin nom ch boltugai unshij uz!

      Хариулах

    • Дөлгөөн

      (59.153.87.29) 2016-04-30 15:02
      • 2
      • 3

      Мэдрэл осмоны үлдэгдлүүд чинь тэнэгтдэг байна ш дээ. Зайлцгаа хасаг новшнуудаа

      Хариулах

    • Зочин

      (149.0.57.88) 2016-08-11 14:45
      • 0
      • 0

      Jijig hun jijig setgene ee gej. Iim yum bichihdee mongol hun bolj torsnoosoo ichih heregtei.

      Хариулах

    • Teneg

      (5.18.160.101) 2016-04-30 14:53
      • 2
      • 2

      Elbegdorjiig zuchtei zuirled bgamuda tegvel bitii huts gej heliidaa

      Хариулах