iPhone дээр Night Shift горим ашиглах зөвлөгөө

Twitter Print
2016 оны 04-р сар 29-нд 17:29 цагт
Мэдээний зураг,

iOS 9.3 систем дээр нэмэгдсэн хамгийн онцлох шинэчлэлт бол яахын аргагүй "Night Shift" горим юм. Night Shift горим ажиллах зарчим нь нар жаргасан байх үеийг автоматаар мэдрээд таны байгаа цагийн бүсээр тооцоолоод дэлгэцний өнгө ялгарах туяаны хөх өнгийг хасаж улаан, улбар шар өнгө давамгайлсан "warm" төлөвт шилжүүлэх үүрэгтэй юм.

Түүнчлэн дэлгэцний хөх туяа нь хүний нүдээр дамжин тархинд нөлөөлж нойр хүргэдэг мелатонин хэмээх дааврын ялгарлыг зогсоодог гэж батлагдсан бөгөөд улмаар хүний нойр хулжиж ядаргаанд ордог байна. Бид энэ удаагийн зөвлөгөө дээр "Night Shift" горимыг хэрхэн зөв үр дүнтэй ашиглах заавар бэлтгэн хүргэлээ.

iOS 9.3 , iOS 9.3.1 дээр Night Shift горим дэмжих төхөөрөмж жагсаалт

iPod touch 6
iPhone 5s
iPhone 6
iPhone 6 Plus
iPhone 6s
iPhone 6s Plus
iPhone SE
iPad Air
iPad Air 2
iPad mini 2
iPad mini 3
iPad mini 4
12.9-inch iPad Pro
9.7-inch iPad Pro

Night Shift горимыг нар жаргахаас нар мандах хүртэл автомат тохиргоог асаах

Энэ тохируулга нь идэвхжсэн цагаас эхлээд таны байгаа байршлаас хамаарч нар жаргахаас мандах хүртэл дэлгэцийн цэнхэр туяаг багасгана

Алхам 1 : Settings апп дээр дарж орно уу.

Алхам 2 : Display & Brightness дээр ороод

Алхам 3 : Nigh Shift дээр дарж ороод

Алхам 4 : Scheduled хэсгийг ON болгоорой.

Алхам 5 : From/To дээр дарж ороод Sunset/Sunrise - ийг сонгох хэрэгтэй.

Ингээд таны байршлаас хамаарч дэлгэцийн гэрэл орой нар жаргах үед цэнхэр туяа багасаад өглөө нар мандах үеэр эргээд нэмэгдэж, энэ байдлаар өдөр бүр давтагдах болно. Хэрэв таныг тохируулж дууссаны дараагаар ямар нэг асуудал гараад тохируулсан цагаас зөрөөд байвал location service-ийг асаах хэрэгтэй шүү.

Night Shift горимыг өөрийн дурын хугацаагаар тохируулах

Та дээрх заавар дээр шиг нар жаргахаас мандах хүртэл ашиглаж болохоос гадна ашиглах цагийг өөрийн дураар сонгож тохируулж болдог.

Алхам 1 : Settings апп дээр дарж ороод

Алхам 2 : Display & Brightness дээр дарна уу.

Алхам 3 : Nigh Shift дээр ороод

Алхам 4 : Scheduled хэсгийг ON болгоорой.

Алхам 5 : From/To гэж ороод Custom Schedule дээр дарна уу.

Алхам 6 : Turn On At дээр дарж эхлэх цаг тохируулах хэрэгтэй.

Алхам 7 : Turn Off At дээр дараад дуусах цагийг тохируулна уу.

Одоо таны дээрх алхмууд дээр тохируулсан цагийн хооронд Night Shift ажиллах болно.

Night Shift горим дээр өнгөний температур тохируулах

Night Shift горим шөнө дунд шилжих үед хэт тод эсвэл маш гэрэл муутай бүдэг болчих тохиолдол байдаг. Тэгвэл үүнийг мөн адил өөрчилж болдог бөгөөд та  өөртөө тааруулах боломжтой юм.

Алхам 1 : Settings апп дээр дарж ороод

Алхам 2 : Display & Brightness дээр дарна уу.

Алхам 3 : Nigh Shift дээр дарж ороод

Алхам 4 : Color Temperature дээр дараад Less Warm (цэнхэр туяатай), More Warm (улбар шар туяатай)  өөрт таруулж тохируулаарай.

Night Shoft горим хүссэн үедээ асаах тохиргоо

Цагийн хуваарь гаргаж ашиглах танд гоц гойд санагдахгүй бол та өөрөө асааж тохируулах боломжтой байдаг. 

Алхам 1 : Settings апп дээр дарж орно уу.

Алхам 2 : Display & Brightness дээр ороод

Алхам 3 : Nigh Shift дээр дарж ороод

Алхам 4 : Manually Enable Until Tomorrow. Дээр дараад ажиллаж эхлэх болно.

www.iphone.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.