Шаардлага хангахгүй хайс, хашлагыг засварлах ажлыг хийж байна

Twitter Print
2016 оны 04-р сар 29-нд 16:37 цагт
Мэдээний зураг,

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжны шаардлага хангахгүй хайс хашлагыг засварлах, буулгах, шаардлагатай газруудад шилжүүлэх ажил эхлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөөнд 1372, Ард Аюушийн өргөн чөлөөнд 160, Чингүүнжавын гудамж 540, Магсаржавын гудамжинд 812, Цэрэндоржийн гудамжинд 511, Намнансүрэнгийн гудамжинд 208, Гэндэнгийн гудамжинд 132, Бага тойрууд 130 хайс хашлагыг буулгаад байгаа юм.

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас Олимпийн гудамжинд 234, Чингисийн өргөн чөлөөнд 260, Зайсангийн гудамжинд 215 мод тариад байгаа. Мөн Жамьян гүний гудамжинд 35 савтай хус, нохой хошуу, Гэндэнгийн гудамжинд 10 савтай гацуур байршуулаад байна.

Г.Ганаа
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.