Өвлийн Олимпийн наадмын түүхээс № 4, 5

Twitter Print
2022 оны 01-р сар 25-нд 15:07 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний спортын их баяр наадам болсон Олимпийн тоглолт дөрвөн жилд нэг удаа болдог билээ. Тэгвэл өнөө жил БНХАУ-ын Бээжин хотноо өвлийн Олимпийн ХХIV наадам хоёрдугаар сарын 4-20-ны хооронд болно. “Бээжин-2022” өвлийн ХХIV наадмыг угтаж www.mongolcom.mn үндэсний мэдээллийн портал сайт өвлийн Олимпийн наадмыг цувралаар толилуулж байна. 

“Гармиш Партенкирхен-1936”

Өвлийн Олимпийн дөрөвдүгээр наадам 1936 оны хоёрдугаар сарын 6-наас 16-ны хооронд Германы Гармиш Партенкирхен хотноо болжээ. Тухайн үед дэлхийн улс орнууд фашист Германд Олимпийн тоглолт явуулахгүй гэж эсэргүүцэж байлаа. Харин ОУОХ Олимп бол улс төрөөс ангид байх ёстой гэсэн байр суурин дээрээ хөдлөхгүй зогсож бүх саад бэрхшээлийг давж гарсан аж. Гитлерийг эсэргүүцэж байсан улсуудын дотор АНУ орж бусад холбоотон улсуудаа дэмжихийг хүсэж байсан. Гэсэн ч эцсийн дүнд Герман улс Олимпийн наадмыг зохион явуулах эрхтэй болж Нэгдсэн улс нэг ч наадмыг алгасахгүй байх үүднээс уг наадамд тамирчдаа явуулсан байна.

Ингээд 28 орны 756 тамирчин (76) 6 спортын 17 төрөл, зайд 51 медалийн төлөө өрсөлджээ. Партенкирхены наадам олон талаараа Олимпийн хөгжлийг нэг шат ахиулсан гэж ОУОХ үзсэн аж. Хөтөлбөрийн хувьд уулын эрэгтэй, эмэгтэй цана, 4х10 км-ийн буухиа уралдаан шинээр нэмэгдсэн. 1936 оны наадамд Норвегийн тамирчид гайхамшигтай амжилт үзүүлж 7 алтан медаль хүртжээ. Тэд трамплин, холимог уралдаан, тэшүүр, уран гулгалтын төрлөөр дээрх медалудаа авсан юм. Харин цанын 18, 50 км-т Шведын Эрик Ларсон, Элис Виклунд, 4х10 км буухиад Финландын тамирчид тэргүүн байранд орж улсын алтан медалийн тоог нэмсэн байна.

Энэ удаагийн наадмын хамгийн сонирхолтой тэмцээн нь хоккейн талбай дээр болсон юм. Аваргын төлөө Их Британи, Канадын багууд учраа таарч нэгдсэн вант улсын баг ялсан байна. Ингэснээр 1924 оны Олимпоос хойш аварга цолоо алдаагүй Канадын хоккейчид мөнгөн медаль хүртэж гайхамшигт цуврал нь тасарчээ. Хүрэл медалийг АНУ баг авсан аж.

Дөрөвдүгээр Олимпийн наадмын баатраар Норвегийн уран гулгагч Соня Хени нэрлэгджээ. Тэрээр 1928, 1932, 1936 онуудад гурван Олимп дарааллан аварга цол хүртсэн анхны уран гулгагч болсон байна.

“Гармиш Партенкирхен-1936” өвлийн Олимпийн дөрөвдүгээр наадмаас медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Норвеги

7

5

3

15

2

Герман

3

3

0

6

3

Швед

2

2

3

7

4

Финланд

1

2

3

6

5

Швейцарь

1

2

0

3

6

Австри

1

1

2

4

7

Их Британи

1

1

1

3

8

АНУ

1

0

3

4

9

Канад

0

1

0

1

10

Унгар

0

0

1

1

11

Франц

0

0

1

1

 

Өвлийн Олимпийн наадмын түүхээс №5

“Сант Мориц-1948”

1940, 1944 оны өвөл болон зуны Олимп дэлхийн хоёрдугаар дайны улмаас зохиогдоогүй юм. Өмнө 1916 оны зуны Олимп мөн дайны уршгаар болоогүй нь тамирчдад хүндээр тусч байлаа. Ер нь Олимпийн наадмыг бойкотлох бодлого томоохон гүрнүүдэд одоо ч байгаа аж. АНУ коммунизмыг эсэргүүцэж 1980 оны Москвагийн Олимпийг хясан боосон бол БНХАУ Тайвань бол манай тугын дор байх ёстой улс гэж ОУОХ-г эсэргүүцэж тамирчдаа хясан боож байсан удаатай.

Гэсэн Олимпийн их наадам хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсоор ирсэн тул бүх саад бэрхшээлийг давж өнөөг хүрсэн аж.

1948 оны Олимпийн наадамд дайны уршаар олон шилдэг тамирчид амь үрэгдэж, улс гүрнүүдэд асар их эдийн засгийн хохирол учирсан ч Швейцарт 28 орны 713 тамирчин (эмэгтэй 77) 7 спортын 22 төрөл, зайд 66 медалийн өрсөлдөж Олимпийн олон дээд амжилтууд эвдэгдсэн юм. Тухайлбал уулын цанын төрөлд Францын Хенри Ориллер хоёр төрөлд алт, нэг төрөлд хүрэл медаль хүртсэн бол гүйлтийн цанын 18, 50 км-т Шведын тамирчид алтан медаль хүртэж дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Тэшүүрийн уралдаанд Норвегийн тамирчид гялалзаж 500, 1500, 5000 метрийн зайд алтан медаль хүртсэн бол 10000 метрт Шведын Эки Сейфарт төрийнхөө дууллыг эгшиглүүлжээ. Мөн уран гулгалтын төрөлд эрэгтэйчүүдээс АНУ, эмэгтэйчүүдээс Канадын тамирчин алтан медаль хүртсэн байна.

Энэхүү Олимпийн баатраар Шведын Нилс Карлссон нэрлэгдсэн юм. Тэрээр 50 км-т алтан медаль авснаас гадна багийн төрөлд улсынхаа шигшээг түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн аж.

“Сант Мориц-1948” өвлийн Олимпийн тавдугаар наадмаас медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Норвеги

4

3

3

10

2

Швед

4

3

3

10

3

Швейцарь

3

4

3

10

4

АНУ

3

4

2

9

5

Франц

2

1

2

5

6

Австри

1

3

4

8

7

Финланд

1

3

2

6

8

Канад

2

0

1

3

9

Бельги

1

1

2

3

10

Итали

1

0

0

1

11

Чехословак

0

1

0

1

12

Унгар

0

1

0

1

13

Их Британи

0

0

2

2

 

М. Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.