Синзо Абе Орост айлчлах болсныг Токио зарлалаа

Twitter Print
2016 оны 04-р сар 29-нд 08:06 цагт
Мэдээний зураг,

Японы ерөнхий сайд Синзо Абэ ирэх сарын 1-7-нд Европоор аялах айлчлалын хүрээнд ОХУ-д албан ёсоор айлчлах тухай тус улсын сайд нарын тэнхимийн ерөнхий нарийн бичгийн дарга  Есихидэ Суга мэдэгдсэнийг Kyodo агентлаг өнөөдөр уламжилжээ.

Японы засгийн газрын тэргүүн тавдугаар сарын эхээр Европын таван орон тэр дундаа Их Британи, Герман, тэрчлэн ОХУ-д айлчилна гэж Есихидэ Суги мэдэгдсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний өмнө нь мэдэгдэж байснаар Японы ерөнхий сайд Синзо Абэг тавдугаар сарын 6-нд Сочид хүлээн авч уулзах байсан бөгөөд энэ уулзалт хоёр орны хамтын ажилалагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа илэрхийлээд Япон улстай өрнүүлэх яриа хэлэлцээр ОХУ-ын гадаад бодлогын нэг чухал хэсэг гэж тэмдэглэж байсан билээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард хэвлэлүүд тэмдэглэж байснаар, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Синзо Абэтэй утсаар ярихдаа Орост хийх айлчлалаа азнахыг захиж байсан байна.  

Харин зарим эх сурвалжийн мэдээллээр Японы ерөнхий сайдыг тэрээр G7-ийн тэргүүлэгчдийн уулзалтын дараа, бүр тавдугаар сарын сүүлээр Путинтэй уулзахыг ятгаж байсан аж. Үүний хариуд Синзо Абе Токио, Москвагийн хооронд чухал шийдвэрлэх асуудал байгааг анхаарч үзэхийг хүсчээ. Энэ тухай мэдээдлэл гэхдээ албан ёсоор нотлогдоогүй байна.

Путин Японд айлчлах тухай асуудал хоёр жилийн өмнөөс яригдаж ирсэн бөгөөд эхний удаад 2014 оны намар айлчлал хийхээр төлөвлөж байсан боловч Украины хямралын улмаас тасалдаж, 2015 он хүртэл хойшлуулсан байна.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.