Химигүйгээр үсээ будах байгалийн гаралтай аргууд

Twitter Print
2018 оны 04-р сар 08-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэйчүүд болгон л үсээ будах нь өөрийнхөө гоо сайханд анхаарч байгаа нэг хэлбэр гэж үздэг. Харин химийн бодисын нөлөөгөөр үсээ гэмтээж хордуулж байгаагаа хэрхэн таслан зогсоовол дээр бол? Тэгвэл байгалийн аргаар үсээ будах хэд хэдэн арга байдаг ба энэ нь танд 7 хоног бүр ондоо өнгийн үстэй байх ч боломжийг олгож, үсийг тань гэмтээхгүй, харин ч тэжээл өгч бэхжүүлдэг аж.

Үсийг байгалийн аргаар будах

1.Хүрэн өнгийн үстэй болохын тулд хушгыг хэрэглээрэй

15-20 ширхэг хушганы ногоон өнгийн хальсыг жижиглэж бутална. Ингээд халуун усанд хийж бүрэн хандалтал нь байлгана. Үс будах багсаа бэлтгэсэн шингэндээ дүрж үсэндээ түрхэнэ. Үсээ будсанаас хойш 15-20 минут болоод усаар угааж, дараа нь алимны цуутай уусмалаар үсээ зайлна.

Үсээ арай бараан өнгөтэй болгохын тулд хушганы ясыг ашиглаж болдог. Атга хушганы ясыг аваад буталж, нунтаглаад буцалсан устай аяга руу хийж 3 өдөр байлгана. Үүнийгээ үсэндээ түрхэж, өөрөөр нь хатаана. Өөрөөр хэлбэл сэнс ашиглахгүй. Энэ үйлдлээ хэд хэд давтаарай.

2.Алтан шаргал өнгийн үстэй болоход сонгины хальс сайн

Аяга хэртэй сонгины хальсыг 1 литр усанд хийж буцалгаад 1 цаг байлгана. Уг шингэнээрээ үсээ норгож, гадуур нь гялгар уутан малгай өмсөнө. Цагийн дараа усаар зайлж угаана.

3.Цайвар гэрэлтсэн үстэй болоход балжингарам хэрэгтэй

Үсээ хялбархан цайвар өнгөтэй, гэрэлтсэн болгоё гэвэл балжингарам цэцэг танд тусална. 100 гр балжингарам цэцгийг 0.5 литр усанд хийж буцалгаад 1 цаг хэртэй хөргөнө. Хөрмөгц нь үсээ балжингарамын хандаар шавшиж норгоод 30 минут байлгана. Үсээ алимны цуутай усаар зайлахаа мартуузай. Нэг зүйлийг анхааруулахад балжингарамын хандаар үсээ өдөр бүр зайлахгүй бол хүссэн үр дүндээ хүрч чадахгүй шүү.

4.Улбар өнгийн үстэй болоход хүрэн манжин, лууванг хэрэглээрэй

Үсэндээ будгаа хэр зэрэг гүн оруулах гэж байгаагаас шалтгаалан хүрэн манжин эсвэл лууванг сонгон аваад үрүүлээр үрж, шүүсийг нь шахна. Хуурай үсэндээ шахсан шүүснээсээ түрхэхэд тэр дороо хатчихна. Будгийг сайн оруулахын тулд энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтан хийнэ. Үсэндээ түрхэснээс хойш 1 цаг байлгаад усаар зайлж угаана.

Байгалийн аргаар үсээ ийнхүү будах нь химийн бодисоор гэмтээж байснаас хамаагүй дээр юм. Иймээс үр дүнг нь үзэхийн тулд та 7 хоног бүр хүссэн өнгөөрөө үсээ будах хэрэгтэй.

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.