Нялх ардчилагчид Х.Баттулгын эсрэг…

Twitter Print
2016 оны 04-р сар 29-нд 08:54 цагт
Мэдээний зураг,

АН-ын ирээдүйн итгэл найдвар болсон залуучуудыг нэгтгэсэн “Нэг ардчилал” фракцийнхан “Женко” Х.Баттулгын эсрэг тун чанга дуугарч эхэллээ. Тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уул шиг нөмөрт хорогддог “Нэг ардчилал” фракцийн албан бус тэргүүн Х.Тэмүүжин “Женко” Х.Баттулгыг “Хаанаасаа ч цуглуулсан тийм их мөнгө юм, ямар ч их шуналтай юм, үргэлж хажуу хавиргаа Түгжилдэн хутгалж байдаг энэ Х.Баттулга гэдэг хүний тэр их мөнгийг цагдаагийнхан хараандаа авч шалгаж эхэлсэн нь яамай” хэмээн “Женко” Х.Баттулгад хэчнээн их хорсолтой явдгаа шулуухан зарлалаа.

Анх МУИС-ын багш, залуухан хуульч Х.Тэмүүжин үзэл бодлоо хэвлэлээр зоригтой илэрхийлсээр гарч ирэхэд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлээс эхлээд АН-ын лидерүүд “Х.Тэмүүжин шиг хэдэн шижигнэсэн залуутай бол ёстой тэр капитализмыг чинь нүд ирмэх зуур байгуулчихмаар байна” гэх нь холгүй, магтах сайн үгээ олж ядан хоёр гараа дэлгэсээр АН-ын арын хаалгаар өргөх нь холгүй оруулж, бөөцийлөн угтсан түүхтэй.

2008 оны УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог буюу Баянгол дүүргээс өнөөдрийн ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн хамт дүүхэлзтэл ялалт байгуулаад гараад ирсэн гавьяагаа 2012 оны сонгуульд үнэлүүлж АН-ын дарга Н.Алтанхуяг, З.Энхболд хоёрын дараа гуравдугаарт эрэмбэлэгдэн намынхаа жагсаалтаар УИХ-д нисээд орж ирсэн Х.Тэмүүжин чангахан дуугарч эхэлсэн нь аргагүй л сонгууль ойртсоны шинж.

Хэзээнээсээ МоАХ фракцийн томчуудтай түнжин муутай “Нэг ардчилал”-ын нялх тэргүүн Х.Тэмүүжин “Энэ Х.Баттулга гэдэг хүн яахаараа АН-ын аль өнгөтэй өөдтэй бүхэн рүү Түгжилдэн дайрч хажуу бөөрнөөс хутга шааж явдаг нөхөр вэ. Л.Гантөмөрийг Мүүн гээд баахан давшилсан. Дараа нь M.Батчимэгийг тагнуул хэмээн гөрдсөн. Намайг болохоор хар тамхины хэрэгт хутгах гээд барахгүй болохоороо хүүхэнтэй унтсан болгож хувиргасан компанит ажлыг хийсэн хүн бол ганцхан Х.Баттулга гэдэг хүн байсан. Энэ хүний шунал яасан их юм, яагаад дуусдаггүй юм, яагаад Түгжил аятай хажуу дахь руугаа хутга шааж явдаг юм, би үнэхээр ойлгохгүй байна. Үнэхээр илүүдээ гарсан зарлагатай, тэр их мөнгийг хаанаас олсныг нь одоо цагдаа нар шалгаж байгаа юм билээ.

 

Өнгөрсөн дөрвөн жилд АН-н арай гайгүй дөнгүүр гэсэн болгоныг онилж байгаад нэг л хүн балбалаа. Энэ бүхэн ганцхан эзэнтэй байгаад харамсаж байна. Энэ Х.Баттулга гэж хүний шунал яагаад дуусдаггүй юм бэ. Түгжилдэж хажуу хавийнхан руугаа дандаа хутга шаана. Ямар их мөнгөтэй юм бэ” гэж хорсолтой хэлсэн хүн нь “Нэг ардчилал”-ын нялх Х.Тэмүүжин боловч түүний ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уул шиг нөмөрлөөд зогсож байгаа нь тодорхой. Хаа очиж Х.Тэмүүжин “Женко” Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёрыг зэрэгцүүлж байгаад балбаагүй нь их юм. Тун удахгүй Ц.Элбэгдоржийн зүгээс Н.Алтанхуягийг чиглэсэн томоохон дажин дэгдэх нь баараггүй. Тэр үед АН-ын фракц хоорондын тэмцэл туйлдаа хүрнэ. Чухамдаа “Алтангадас”-ын олон жилийн халаагүй ноёрхлыг нам дарж авахаар Ц.Элбэгдорж “Сумаа тавиад нумаа нууж” таарна. “Шонхор”-ын З.Энхболд, “Алтангадас”-ын Н.Алтанхуяг, МоАХ-ны Х.Баттулга нарын эсрэг онилох тэрхүү сумын зэв нь “Нэг ардчилал”-ынхан буюу Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, M.Батчимэг нар байхыг ч одооноос тооцоолж эхнээс нь дайралт хийлгүүлж эхлэв.

Хэдийгээр Боловсролын сайд Л.Гантөмөр АН-ын фракц хоорондын бохир тэмцэлд хутгалдаад байх төдийлөн сонирхолтой биш байх магадлалтай ч “том ах” Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лүндэн буулгавал аргагүйн эрхэнд дагахаас өөр замгүй болох байх. Харин Х.Тэмүүжин, М.Батчимэг хоёрын тухайд заналтай хонзогнох бүх зүйлийг “Женко” Х.Баттулга нэгэнтээ хийчихсэн болохоор эргэлзэх, тээнэгэлзэх зүйлгүйгээр “Женко”-той эрэгчин эмэгчинээ үзэлцэж таарна.

Тэдний тэмцлийг “Шонхор”-ын З.Энхболд яавч зүгээр хараад суухгүй. Нэг бол эвлэрүүлэхийг оролдоно, эсвэл Ц.Элбэгдоржийн эсрэг эргэлт буцалтгүй эвсэлдэн тэмцэлдэж эхэлнэ. Ер нь З.Энхболдод Ц.Элбэгдоржтой гар барилцан эвсэж найрамдах нь төдийлөн таатай санагдахгүй л болов уу.

Харин Н.Алтанхуягийн хувьд юу юугүй З.Энхболд, “Женко” Х.Баттулга хоёртой нэг завинд сууж Ц.Элбэгдоржийг бүрмөсөн живүүлэх давалгаа үүсгэхийн тулд хүчлэн сэлүүрдэхийг яаравчлахгүй. Одоохондоо Ц.Элбэгдорж тун хүчтэй, нэг ёсондоо титэмгүй “хаан”-ы байдалтай байгаа. Тэрээр “Алтангадас”-ыг дотроос нь бутаргаж Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг Н.Алтанхуягийн эсрэг босгож дөнгөсөн.

Одоо МҮДН-аас Б.Гарамгайбаатар, Б.Болор, Д.Бат-Эрдэнэ нарыг урвуулж дөнгөвөл хүчний харьцаа Ц.Элбэгдоржийн талд хэлбийгээд ирнэ. Чухам тэр үед л “Женко” Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын эсрэг өргөн фронтоор давшилж эхэлнэ. Одоохондоо Х.Баттулгыг цочроож эхэлж л байна. Айлгах тактикаа ч эхнээс нь хэрэглэсэн ч олигтой үр дүнд хүрээгүй.

ЦЕГ-ын дарга Р.Чингисийг хамаг хүчээрээ хамгаал гэдэг үүргийг Ч.Сайханбилэгт өгч өнөөх нь ч бүрэн эрхийнхээ хүрээнд цээжээрээ хамгаалаад аваад үлдсэн. Одоо Д.Дорлигжавыг дуудаж “Чи Р.Чингисээр дахиад оролдоод хэрэггүй шүү” гээд л гүйцээ. Д.Дорлигжав ч Ц.Элбэгдоржийн үгнээс гарна гэж гонжийн жоо. Асуудал иймэрхүү л байдалтай өрнөж байна. Ямар ч гэсэн АН-ын нялх ардчилагчдын фракц болох “Нэг ардчилал”-ынхан “Женко”-той дажин зарлачихлаа. Удахгүй энэ дажин “Шонхор” руу асч таарна. Тэр нь Н.Алтанхуягт ашигтай. Ингэсээр байгаад сонгуулийн өмнө АН нэг хөнжилд багтахгүй хорсол заналтай хоёр том бүлэглэлд хуваагдах нь гарцаагүй. Харин З.Энхболдын тэргүүлсэн завь хүчтэй салхийг сөрөн илүү хурдлах уу, Ц.Элбэгдоржийн далдаас дохиж зангасан завиныхан илүү хурдлах уу гэдэг нь ойрын нэг сард өрнөх үйл явдлаас тодорхой болох юм.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ммаааа зжж

      (202.9.42.1) 2016-04-28 21:49
      • 0
      • 1

      Же -д арга хэмжээ аваа муу луйварчин

      Хариулах

    • S batbaatar paris

      (82.234.78.154) 2016-04-28 17:28
      • 0
      • 2

      Setguulch ta jinhen hov shuuguulagch hor nairuulagch bna bi bodohdo ard tumni tele zev l zutgeed bn gej battulgiig sanaad bn ene huniig ter bayrtsot gedeg er shid menge idsen gej bodohgui bn idsench mongol tumenteige huvaah er l gej bodoj bn ydaj bhd chi yuv de eer gegeeleg ym algu chi mongoliin ard tumend hunde aldhaasa omno saihan gegeeleg ym bichvel ug tolgoi chine zaigui bj bolhiimshige

      Хариулах

    • Irgen

      (59.153.114.189) 2016-04-28 16:43
      • 0
      • 1

      Temuujing songoj bgui.tuluwshuugui ongiro.noyon nuruu muutai zaluu

      Хариулах