ХӨСҮТ-д 12 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хандивлалаа

2016 оны 04-р сар 27-нд 16:47 цагт
Мэдээний зураг,

“Улаанбурхан өвчинтэй тэмцэх аян”-ы хүрээнд Соёл урлагийн залуучууд Голомт банктай хамтраад ХӨСҮТ-д 12 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг өнөөдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өглөө.

Энэхүү төхөөрөмж, эд зүйлсийг ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг болон захиргааны ажилтан нар хүлээн авсан юм.

ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг: Өнөөдөр урлаг соёлын төлөөлөл Голомт банктай хамтран улаанбурхнаар өвчилсөн бяцхан хүүхдүүдэд нэн шаардлагатай автомат шахуурга, соруулын аппарат зэргийг хандивлалаа. Хандивын гараа сунгасан Голомт банкны хамт олон болон урлаг, соёлын залуучууддаа эмнэлгийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баярласнаа илэрхийлье.

Голомт банкны “Сансар” бизнес төвийн захирал Б.Оджавхлан: Улаанбурхан өвчинтэй тэмцэх аянд зориулж Голомт банкны “Алтан түлхүүр сан”-гаас урлагийн залуучуудтай хамтран хандив тусламж үзүүллээ. ХӨСҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд зориулж 12 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж болон бусад тусламжийн эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. Бидний ирээдүй болсон хүүхдүүдэд туслаж байгаадаа бидний зүгээс их баяртай байна..

Люмино хамтлагийн дуучин Б.Батхишиг: Эмч нартай ярилцаж, ямар тоног төхөөрөмж хэрэгтэй байна гэдгийг судалж, төслөө бичээд Голомт банкинд танилцуулсан. Энэ дагуу тус банкны “ Алтан түлхүүр сан”-гаас төслийг дэмжиж ХӨСҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд шаардлагатай дуслын помп, соруулын аппарат, уян зүүнүүд, 300 гаруй хүүхдүүд эмчлүүлж байгаа учир памперсийн дэмжлэг үзүүллээ.

57c294 8 x800
1
Fa11df 11 x800
2
24f530 9 x800
3

1a236e 12 x800

 

4
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Kaylie

      (188.143.232.32) 2016-12-21 10:49
      • 0
      • 0

      Beste Lies, Een Freinet school is geen Sudbury Onderwijs .. het is een school waar een mate van vrijheid heerst, maar waar kinderen geen echte vetdirwooraelijkhend krijgen. Door de vergaande eigen verantwoordelijkheid op een Sudburyschool en de leeftijdsmix ontstaat een omgeving waarin ‘leren’ onontbeerlijk is. Er zit werkelijk een enorm verschil tussen Freinet en Ons type school. En daar wil ik nu juist in deze Blog aandacht op vestigen, het is heel anders en door de buitenwereld soms moeilijk of niet te begrijpen. Dus volg wat ik schrijf zou ik zeggen.

      Хариулах