АНУ Умард Солонгосын пуужингаас хамгаалах шинэ систем бүтээжээ

2016 оны 04-р сар 27-нд 10:55 цагт
Мэдээний зураг,

АНУ Умард Солонгосын зэвсэглэлд байдаг нам өндөрт нисдэг пуужингаас хамгаалах систем боловсруулж эхлэв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама CBS телевизээр энэ тухай мэдэгдсэн байна.

"Умард Солонгос цөмийн зэвсэг бүтээж буй аюу заналд цэг тавих хүртэл бид пуужингаас эсэргүүцэн хамгаалах системд онцгой анхаарч ирсэн. Энэ үүднээс нам өндрийн пуужингаас хамгаалах систем бүтээснээ бид одоо суурилуулж байна" гэж Барак Обама мэдэгджээ.

Түүний онцолсноор, “Вашингтон американчууд төдийгүй Өмнөд Солонгосын ард түмнийг Умард Солонгосын аюул заналаас хамгаалах бамбай болж байна. Умард Солонгосчууд маш бусармаг, тэдний удирдагч маш хариуцлагагүй учраас бид тэдний аюул заналыг тамслан зогсоох ёстой" аж.

Умард Солонгос дөрөвдүгээр сарын 24-нд шубагч онгоцноос баллистик пуужин харваснаа мэдэгдсэн билээ. Уг туршилтыг удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр хянаж байсан бөгөөд шумбагч онгоц хэт гүнд байрлаж байсныг тус улсын Цахилгаан мэдээний төв агенлаг мэдээлсэн аж. Шинэ төрлийн хатуу түлштэй уг пуужин "Умард Солонгосын Хөдөлмөрийн намын стратеги төлөвлөгөөний дагуу цөмийн дорвитой цохилт өгөх бас нэгэн төрлийн арга хэрэгсэл болсныг" Ким Жон Ун тэмдэглэсэн байна.

Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Су Ён барууны сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Умард Солонгос улс АНУ болоод Өмнөл Солонгос жил бүр хамтарсан цэргийн сургуулилт хийхээ болсон цагт цөмийн зэвсгийн туршилтаа зогсооно гэж мэдэгдсэн байна. Тэрээр, энэ санал бол "бүрэн үндэслэлтэй", АНУ, Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилтаа "хэдэн жилээр зогсоосон цагт" хоёр орон болоод дэлхий дахинд шинэ боломж нээгдэнэ гэжээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.