Ордууд "хүнд байдал"-д орохоороо яадаг вэ

Twitter Print
2018 оны 02-р сар 09-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

Орд бүр өөрийн гэсэн онцлог зан чанартай бөгөөд тэднийг ямарваа нэгэн нөхцөл байдалд ямар зан араншин, шийдвэр гаргахыг хэн ч таашгүй. Тэгвэл ордууд хүнд байдалд орж, хэцүү, таагүй зүйл тохиолдсон үед ямар шийдвэр гаргадагийг харцгаая.

Хонь. Ямар ч таагүй зүйл тохиолдсон бай тэд тэр дор нь өөртөө итгэлтэйгээр, чимээгүйхэн шийдчихдэг.

Үхэр. Үхрийнхэн эхлээд асуудлаа бүгдэд ярьж дэлгэн, дараа нь болгоомжлох, сэрэмжлэх үүднээс өөрт тулгарсан асуудлаа сонинд хүртэл бичүүлэх шахуу бөөн юм болдог. Тэд тийм л хүмүүс аж.

Ихэр. Тулгараад буй таагүй байдлыг бусадтай хуваалцаж санаа бодлыг нь сонсдог. Үүссэн хүнд хэцүү нөхцөл байдлыг шийдэхийн тулд хонины ордныхонд ханддаг ба хонь хүлээж авахгүй бол нумынханд ханддаг.

Мэлхий. Өөрт тулгарсан хүнд хэцүү асуудлаа бусдад нялзаадаг бөгөөд хүн байдалд орсон үедээ уйлж, гашууддаг. Хэрвээ хэн нэгэн түүний таагүй байдлыг шийдэх боломжгүй болчихвол өөрөө бүгдийг асуудалгүй шийдчихдэг хүмүүс.

Арслан. Хүнд байдалд орохоороо арслангийнхан бүх хүнээс тусламж хүсдэг. Гэхдээ хүнээс тусламж хүссэн ч өөрөө таагүй хүнд байдлаа даваад гарчихдаг. Ингэснээрээ бусдаас хүндэтгэлийг хүлээн авдаг гэхэд болно.

Охин. Хэрвээ охиныхон хүнд байдалд орж, хэцүү асуудалтай тулгарахаа урьдчилан мэдээгүй байсан тохиолдолд тэд сэтгэлээр их унаж, гутардаг. Тэд эхлээд бодоод, шийдлийг олж, асуудлыг шийдвэрлээд, үр дүнг нь үздэг.

Жинлүүр. Жинлүүрийнхэн таагүй нөхцөл байдлыг олон талаас нь харж дүгнээд Хонь болон Арслангийн ордтой адил шийдвэр гаргадаг. Мөн асуудлыг охины ордныхоор шийдүүлэхээр хандахад охины ордныхон төлөвлөснөөр нь шууд хүлээж авдаг байна.

Хилэнц. Хилэнцийнхэн таагүй байдлыг эргэж нэг хараад, “энэ тийм ч сүртэй зүйл биш” гэж хөгжилтэйгээр өөртөө хэлээд дор нь мартчихдаг.

Нум. Нумынхан уурлаж ундууцаж, сэтгэл дундуур байснаа гэнэт хөгжилтэй болчихдог. Дараа нь өөрийгөө шоолон шинээж дахин түүний амьдралд ямар асуудлууд тулгараад байгааг боддог. Тэгснээ ойр тойрныхондоо асуудлаа яриад л, мартчихдаг. Хэрвээ саад бэрхшээл түүнээс холдохгүй бол түргэхэн шиг Арслангийн ордныхноор шийдүүлэхээр ханддаг.

Матар. Тэд энэ саад бэрхшээл, хүнд байдлаас хурдхан шиг гарахын түүс болдог. Түүнчлэн хэрхэн шийдэх талаар нухацтай бодолцон хамгийн зөв байдлаар шийдвэрийг гаргаж чаддаг. Үргэлж хөндлөнгийн хүний нүдээр харж шийддэг.

Хумх. Тэд таагүй нөхцөлд байдлыг баяр хөөртэйгээр судалж эхэлдэг. Дараа нь ном бичдэг. Харин асуудал түүнээс холдон одвал уйтгарлаж, өөр шигээ хүнийг эрж хайдаг. Харин асуудал аяндаа шийдэгдэхгүй байвал эргээд хөгжилтэй болчихдог сонин улс.

Загас. Мэлхийн ордноос загасныхны ялгагдах ялгаа нь тэд чимээгүйхэн мэгшдэг. Тэд өөрсдөө бүгдийг шийдэхээс өөр аргагүйд хүрдэг бөгөөд хэн ч тэдэнд тусалдаггүй, тэд ч хэнийг ч хүлээдэггүй. 

Эх сурвалж: www.besmile.club

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.