Таван цулын хоолны ач тус

Twitter Print
2018 оны 07-р сар 02-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Манай улсын анагаахын эрдэмтэд Харвардын их сургуультай хамтарч судалгаа хийгээд, монголчуудын “Д” аминдэмийн дутагдлыг арилгачихвал нас баралтын гол шалтгаан нөхцөл болж байгаа 10 өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байгааг тогтоожээ. Д аминдэмээ бид нэмэлт эм тариа, нарны тусгалаас илүүтэй уламжлалт хоол хүнснээсээ авч болохыг ч тэд санал болгож байгаа юм.

Д аминдэм хүний биед дутагдсанаар дархлаа мууддаг. Үүнээс үүдээд наад зах нь ханиад томуу, цаашлаад үхэлд хүргэж болох өвчнүүд ч тусдаг байна. Далайн улс орнууд Д аминдэмийг загасны тос, үрнээс нөхдөг бол АНУ сүү, талхаа Д аминдэмээр баяжуулдаг. Харин бид Д аминдэмээ өндөр үнэтэй бүтээгдэхүүнээс авахаас илүүтэй хоол хүнс, тэр дундаа малын таван цулаас авах боломж бийг эрдэмтэд сануулж байна.

Д аминдэмийн дутагдалд хүүхдүүд хамгийн их өртдөг. Сүүлийн жилүүдэд вирусын гаралтай ханиад томуу ихсэж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаагийн нэг том шалтгаан ч энэ гэж үзэж байгаа юм. Тиймээс хүүхдүүдийн Д аминдэмийн хэрэглээг нэмэхийн тулд Монгол, Америкийн судалгааны багийнхан "Үдийн цай" хөтөлбөрөөс эхлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх, тунг нэмэгдүүлэх зөвлөмжийг Ерөнхий боловсролын сургуулиудад хандан гаргасан ч огт хэрэгжээгүй байгаа юм. Энэ зөвлөмжид малын элгээр хоол бэлтгэж хүүхдүүдэд өгч байх тухай дурдсан байдаг юм байна.

Нарны тусах өнцөг, улирлын нөхцөл байдлаас хамааран дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс Д аминдэмийг ижил хэмжээнд авч чаддаггүй. Бид Д аминдэмийг нөхөхийн тулд өндөр өртөг зардал гаргах шаардлагагүйгээр малынхаа дотор эрхтэнийг л хоол хүнсэндээ зөв хэрэглээд сурчих хэрэгтэйг анагаахын эрдэмтэд хэлж байна.

Монголчуудын уламжлалт хоол болох малын гэдэс дотор хүний биед маш олон талын ач холбогдолтой. Төрсөн эх, мөн хүүхэд хөгшид гэлтгүй тамир тэнхээ барагдахад шинэ хонины шөлөөр тэнхрүүлдэг байсан уламжлал бий. Мөн хаврын тарчиг цагт хонины таван цулын махаар битүү шөл хийх зэргээр харшаа ядаргаагаа гаргадаг байсан уламжлал бий. 

1. Үхэр, хонины бөөр

Үхэр хонины бөөр нь селен болон төмрөөр баялаг. Селен нь хүний биеэс хортой бодисыг гадагшлуулдаг. Тамир тэнхээг сайжруулахаас гадна цус төлжүүлэх үйлчилгээтэй.

2. Зүрх

Үхрийн зүрх нь магни болон таурин хэмээх бодисыг агуулдаг. Магнийг хангалттай хэмжээгээр хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22%-иар бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

3. Үхрийн годон

Үхрийн годон эрчүүдэд гойд сайнаар нөлөөлдөг. B12 аминдэм, цайраар баялаг учир цусны эргэлтийг сайжруулдаг. 

4.Бярууны элэг

Элэгний өвчтэй хүмүүст сайнаар нөлөөлдөг. Таван хошуу малын дотроос хамгийн сайн нь бярууны элэг юм байна. В12 аминдэм болон С витаминаар баялаг. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ "глутатионы коньюгаци" гэдэг элэгнээс хорт бодисыг хөөж гаргадаг үйл явцыг эрчимжүүлдэг аж. Бярууны элгэнд агуулагдах С аминдэм нь алиманд агуулагддагаас их байдаг. Элгийг шарж идэх нь хүний эрүүл мэндэд олон ач тустай юм.

5. Хэл

Магадгүй хүний аманд өөр хэл орж ирсний дараа олон янзын нян үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр юм. Хэлэнд цайр, төмөр хоёр ихээр агуулагддаг учраас дархлааг дэмжиж, ханиад томуунд тэсвэртэй болгодог. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.10.20.58) 2017-10-11 17:36
      • 0
      • 1

      ГАЙГҮҮ ЮМ БАЙНА ГЭХДЭЭ ЯАЖ ХЭВЛЭДЭГ ЮМ БОЛОО

      Хариулах

    • зочин

      (202.179.27.156) 2016-04-26 14:10
      • 1
      • 1

      шааал хагас дутуу мэдээлэл олигтойхон юм оруул тэхүү уг нь хэрэгтэй мэдээлэл авахаар орсон

      Хариулах