Өнгөрсөн онд газар тариалангийн салбар ургацынхаа 80 гаруй хувийг алджээ

2016 оны 04-р сар 25-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газрын 42 дугаар тогтоолоор "Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах" богино хугацааны хөтөлбөрийг Хөгжлийн банкны эргэн төлөгдөх хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэж, уг зээлийг арилжааны банкаар болон “Монгол тариалан корпораци” төрийн өмчит улсын үйлдвэрийн газраар дамжуулан зээлдүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд дээрх хөтөлбөрийн хүрээнд олгогдох зээлийг барьцаагүйгээр газар тариалан холбоогоор дамжуулан олгох тухай мэдээ тарааж байгаа нь ташаа, хуурамч мэдээлэл гэдгийг мэдэгдье гэжээ.

Дашрамд дуулгахад, Засгийн газраас баталсан “Монгол тариалан” дэд хөтөлбөр хэрэгжсэнээр тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж намрын ургац, газар эзэмших эрхээ барьцаалан зээл авах боломж бүрдэж байгаа юм. Энэ хүрээнд тариалан эрхлэгчдэд 50 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнаас гадна “Монгол тариалан” төрийн өмчит улсын үйлдвэрийн газраар дамжуулан олгохоор болсон.

Өнгөрсөн онд газар тариалангийн салбар ургацынхаа 80 гаруй хувийг алдаж, 400 орчим тэрбум төгрөгийн хохирол амссан учир энэ жил тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор засгийн газраас 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэжээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.