Б.Ратэй: Бөөр, шээсний замын халдвар нь бага насны хүүхдэд илүү тохиолддог

Twitter Print
2018 оны 08-р сар 11-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Бөөрийг дотоод эрхтний язгуур, бүх нүх сүвийн эх, амьдралын үндэс гэж үздэг. Бөөр бол тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай холбоотой эрхтэн юм. Бөөр муудахад хүний цусан хангамж дордож, булчин шөрмөс сулран, биеийн ерөнхий эсэргүүцэл аажмаар доройтдог.

Бөөр нь хүний биеийн хортой бодисыг гадагшлуулж цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн бөгөөд биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг өвчилсөн бөөр бүрэн зайлуулж чадахгүй болсноос хамаг өвчний шалтгаан болдог байна. Иймд бид бөөртэй холбоотой өвчин эмгэг яагаад гардаг, түүнээс яаж урьдчилан сэргийлэх болон өвдсөн тохиолдолд ямар төрлийн эмчилгээ хийж, гам барих талаар "Эрин" эмнэлэгтэй хамтран цуврал зөвлөгөө хүргэж байгаа билээ.

Энэ удаа бид "Эрин" клиник эмнэлэгийн хүүхдийн бөөрний эмч, Тэргүүлэх зэрэгтэй клиникийн профессор Б.Ратэйтай хүүхдүүдийн дунд тохиолдоод буй бөөрний болон шээсний халдвар, нөлөөлөх хүчин зүйл, урьдчилан сэргийлэх арга замын талаар хийсэн ярилцлагыг хүргэж байна.  

-Хүүхдүүдийн дунд бөөрний шээсний замын халдвар хэр элбэг тохиолдол вэ?

-Бөөрний, шээсний замын халдварт өвчин нь бөөрний эмгэг судлалд чухал асуудал юм. ДЭМБ-ын судлалгаагаар хүүхдийн нийт өвчлөлийн дотор бөөр, шээсний замын эмгэг хоёрдугаар байранд ордог бөгөөд манай оронд амьсгалын болон хоол боловсруулах өвчлөлийн дараа гуравдугаар байранд ордог.

-Тэгэхээр хүүхдүүдийн дунд бөөр, шээсний замын халдвар өндөр байдгийн гол шалтгаан юунд байдаг вэ?

-Ямар ч насны хүмүүс энэ өвчнөөр өвдөж болох юм. Гэвч бага насны хүүхдэд арай илүү тохиолддог нь түүний шээсний замын бүтцийн онцлог болох богино шээлэйтэй, халдвар эсэргүүцэх чадвар сайн хөгжөөгүй, ариун цэвэр, эрүүл ахуйн боловсрол хангалтгүйтэй холбоотой.

Нэгд, хүүхдийн нас, бие махбодийн хөгжлийн онцлогтой холбоотой. Хүүхдийн бөөр шээсний замд бөөр шээлэй, давсаг хамаарна. Бөөрөнд үүссэн шээс шээлэйгээр дамжиж давсганд очдог. Улмаар давсганд тодорхой хугацаанд хуримтлагдаж байгаад шээсний сүвээр гадагшилна. Бөөр бол цусыг шүүх үүрэг гүйцэтгэдэг. Цуснаас бие махбодийн бодисын солилцооны үр дүнд үүссэн хэрэгцээгүй бодисыг шүүж тодорхой хугацаанд хуримтуулан шээс үүсгэдэг. Шээсний дийлэнх найрлага нь ус байдаг боловч биеэс гадагшлуулах шаардлагатай химийн нэгдлүүдийг мөн агуулна. Шээсний сүв болон давсгаар дамжин нян орсноор шээсний замын халдвар үүсдэг.

Үүсгэгч нянгууд нь шулуун гэдэснээс /хошного/ шээсний сүв орчим салстад үржин шээсний сүвээр дамжин өгсөх халдвар үүсгэдэг. Зарим тохиолдолд нян шээсний сүв болон давсагийг үрэвсүүлдэг, гэвч халдвар давсагнаас /давсагны үрэвсэл буюу цистит/ шээлэйгээр дамжин бөөр гэмтээх /бөөрний үрэвсэл буюу пиелонефрит/ тохиолдол ч бий. Бага насны хөвгүүд охидоос илүү өвчилнө. Харин өсвөр насны болон насанд хүрэгчдийн дунд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өвчилдөг.

-Хүүхдэд ямар зовиур, шинж тэмдэг илрэх вэ?

-Бөөр шээсний замын халдварын үед олон шинжүүд илэрдэг. Нярай хүүхдэд их цочиромтгой болох, хөхөндөө муудах, тодорхой шалтгаангүйгээр халуурах, бөөлжих, суулгах, хүүхдийн ерөнхий байдал нь хүнд байна.

Бага насны хүүхдэд дараах шинжүүд илэрнэ.

-Ойр ойрхон шээх

-Хэвлийн доод хэсгээр /давсаг/ өвдөх

-Үнэртэй/ өтгөн/ бага багаар шээх

Зарим тохиолдолд цустай шээх эсвэл шээсний дараа цус гарах дусах, зарим хүүхэд шөнө орондоо олон удаа шээнэ. Мөн зарим нь өдрийн цагаар бие засах газар очиж амжихгүй өмдөндөө шээх нь ч бий.

-Хүүхдэд ийм өвчин зовиур байгааг дээрх шинж тэмдгүүдээс гадна хэрхэн баттай мэдэж болох вэ?

Хүүхэд бөөр шээсний замын халдвартай байж болзошгүй үед шээсийг шинжилгээнд өгөх хэрэгтэй. Үүний тулд шээсийг цэвэрхэн шилэнд авна. Бага насны хүүхдийн шээсийг хэд хэдэн аргаар цуглуулна. Шээх үед нь цэвэр саванд тосч авч болно. Гэвч заримдаа шууд давсагнаас шээсийг авах хэрэгтэй болдог. Үүний тулд давсаганд хатгалт хийх, гуурс тавьж авах хоёр аргын аль нь шаардлагатайг зөвхөн эмч шийднэ, эмч авна.

Өсвөр насны хүүхдэд шээх үедээ шээсний дунд хэсгээс цэвэр саванд авна. Ингэж замын бохирдолгүй авсан цэвэр шээсийг:

-Түргэвчилсэн аргаар

-Микроскопоор

-Нян ургуулах аргаар шинжилнэ. Тусгай зориулалтын орчинд нянг өсгөвөрлөх шинжилгээ хийнэ. Энэ шинжилгээгээр үндэслэн ямар үүсгэгчтэй болох, ямар эмчилгээ хийхийг шийдэж болно.

-Ямар эмчилгээ хийх вэ?

-Хоол хурц биш, халуун ногоогүй бөөр, шээсний замын салстыг цочроох нөлөөгүй байх.

-Сайн унтуулж, амраах

-Шингэн хангалттай уулгах, хэвийн үеийнхээс илүү хэмжээгээр шингэн ууж, бие махбодоос шаардлагагүй хорт бодисыг гадагшлуулах нь зүйтэй.

-Давсаг орчим бүлээн бигнүүр тавих

-Өвдөлт ихтэй үед өвчин намдаах эмийг эмчийн зөвөлгөөнөөр хэрэглэнэ.

-Өөр шинжилгээ хийлгэх шаардлагатай юу?

-Үрэвсэл давсаг болон бөөрийг хамарсан байдлаас хамааран нэмэлт шинжилгээ хийх шаардлага гардаг. Хэт авиан /ЭХО/ шинжилгээ. Ихэнх хүүхдэд энэ шинжилгээг хийдэг. Энэ нь маш энгийн, ямар нэгэн бэлтгэл шаардлагагүй өвдөлт үүсгэдэггүй шинжилгээ. Давсаг дурандаж зураг авах шинжилгээ. Хүүхэд бүрт хийх шаардлагагүй. Жижиг хэмжээний гуурсыг давсаг руу оруулаад тусгай бодисоор давсгийг дүүргэн рентген зураг авдаг. Шинжилгээний зорилго нь шээс эмгэг байдлаар бөөр рүү буцаж урсаж байгааг илрүүлэхэд оршино. Хэрэв шээс бөөр рүү буцаж урсаж байвал бөөрний эдийг гэмтээдэг. Энэ шинжилгээг хийх эсэхийг эмч эцэг эхтэй ярилцсаны үндсэн дээр шийднэ.

-Бид өвчлүүлэхгүй байхын тулд юу мэдэх ёстой вэ?

-Уг өвчин дахихаас сэргийлж байх хэрэгтэй. Хүүхэд тань бүрэн эдгэрсэн ч дахин бөөр шээсний замын халдвараар өвдөхгүй гэх баталгаа байдаггүй. Эдгэрсний дараа хүүхдэд тань дээрх шинж тэмдгүүд илэрвэл өвчин дахиж байж болох юм. Хүүхэд ямар нэг шалтгаангүйгээр халууран биеийн байдал нь муудвал эмчид яаралтай үзүүлэн шээсний шинжилгээ хийлгэ. Гэхдээ дийлэнх хүүхэд ямар нэг үлдэцгүйгээр бүрэн эдгэрдэг.

Бөөрний шээсний замын халдвараар өвдсөн хүүхэд бүр жилд 1-2 удаа шээсний шинжилгээ өгч байх хэрэгтэй. Хүйтэн сэрүүний улиралд гэлтгүй хүүхдээ даарахаас сэргийлж байх хэрэгтэй. Мөн хүүхэд ханиад хүрсэн бол эдгэрсний дараа нь заавал шээсний шинжилгээ өгч заншихыг эцэг эхчүүдэд захимаар байна. Мөн хүүхдийнхээ дотуур хувцас, ор дэрний цагаан хэрэглэлийг угааж сайтар индүүдэж өмсгөж, хэрэглүүлж байгаарай. Ялангуяа цэцэрлэг, яслийн насны хүүхдээ шөнө унтахад нь ажиглаж цагаан хорхойтой эсэхэд анхаарч байгаарай. Учир нь цагаан хорхой нь давсаг, шээсний замын халдвараар өвчлөх бас нэг шалтгаан болдог юм шүү.

-Хүүхдээ цагаан хорхойтсон эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Андашгүй. Хүүхэд унтаж байхдаа зүүдэлж тийчилнэ, орондоо шээнэ, бөгс нь загатнан тайван биш унтана. Хэрэв хүүхэд цагаан хорхойтсон байвал бүрэн төгс эмчлүүлэх шаардлагатай. Үүний тулд цагаан хорхойн шинжилгээг гурван удаа дараалан, эрт өгөх ёстой, мөн унтахын өмнө зориулалтын лент нааж түүнийгээ шинжилгээнд өгнө.

-Манайхан цагаан хорхойг сармисаар бургуй тавиад эмчилчихлээ гэдэг. Энэ зөв үү, хэр үр дүнтэй арга вэ?

-Үр дүн муутай арга учраас эмчээс зөвөлгөө авч, цагаан хорхойн эмийн эмчилгээг хийх ба ариун цэврийн дэглэм чанд сахиулан хэвшүүлэх нь чухал.

-Уншигчдад энэ өвчний талаар цэгцтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. 

"Эрин" клиник эмнэлэг

Хаяг: Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 37-2 тоот, Бөхийн өргөөний баруун урд талд

Холбоо барих утас: 463900, 9880-5555, 9999-2456

Хүүхдийн эмчтэй холбоо барих утас: 99824478

Д.Золзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • saruul

      (66.181.160.87) 2017-05-23 18:46
      • 0
      • 0

      Baasnaas n jilin umn tsagaan horhoi garj bsn yuma tgd emchleegv dahj garaagv sayhan tsagaan horhoini shinjilge ughud zgr garsn bhgv gj en battai yu

      Хариулах

    • нармандах

      (202.179.10.6) 2017-05-15 14:54
      • 0
      • 0

      манай охин 6 настай цагаан хорхойтой манай хүү 2 настай тэр 2 цуг унтдаг. бие биедээ халдварладаг уу? сүүлийн үед хүү минь орондоо шээгээд тонгочоод байдаг боллоо шөнө 1-2 шээнэ

      Хариулах

    • Тунгаа

      (124.158.106.140) 2016-04-26 16:04
      • 0
      • 0

      Утсаар зөвлөгөө авч болох уу? Дарханаас холбогдох гэсэн юмаа

      Хариулах

    • Тунгаа

      (124.158.106.140) 2016-04-26 16:04
      • 0
      • 0

      Утсаар зөвлөгөө авч болох уу? Дарханаас холбогдох гэсэн юмаа

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.116) 2016-04-25 22:10
      • 0
      • 0

      Ёстой мэдмээр юм байна. Баярлалаа.

      Хариулах