"Нисэхийн" 1800 орчим айлын барилгыг нэг жилийн дотор барьж босголоо

Twitter Print
2014 оны 01-р сар 29-нд 05:20 цагт
Мэдээний зураг,

Долоо хоног бүрийн Даваа гарагт Засгийн газар “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалт Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт орших “Буянт Ухаа 1” хорооллолд боллоо. Учир нь өнөөдөр тус хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууц нээлтээ хийсэн юм. Иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилготой тус хороолол нийт 1764 айлын, 9 давхар 28 барилга, 425 автомашины дулаан зогсоол, ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, үйлчилгээний төв бүхий цогц хороолол аж. 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр газар шорооны ажлаа эхлүүлсэн хороолол есөн сарын дараа эхний ээлжээ ашиглалтад оруулаад байгаа нь энэ юм. 

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

Ашиглалтад орсон орон сууцны захиалгыг ирэх сараас авах бөгөөд одоогийн байдлаар метр кв-ын үнэ тодорхой бөгөөд ямартай ч зах зээлийн ханшаас хямд байхыг албаныхан хэллээ. 

Тус хорооллын барилгын талбайд цутгалтын үед 700 гаруй мэргэжлийн ажиллагсад ажилласан бол дотор гадна заслын ажлын үед 1000 гаруй ажилчид нэгдсэн ажиллаж байна. 
 

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монголчууд бид сэтгэл санаа нийлж, нэг нэгнээ дэмжээд ажиллавал том бүтээн байгуулалт хийж чадна гэдгийг Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн барьж байгуулсан энэ хороолол нотолж байна. Энэ хорооллыг барьж буй ажилтан, ажилчдад баяр хүргэе” гэж хэллээ.

Тэрээр ”Өнгөрсөн жилийн 4 дүгээр сарын 18-нд хоосон байсан энэ газарт орон сууцны хорооллын шав тавьсан. Ийм богино хугацаанд 1764 айлын орон сууцны барилгыг чанартай барьж гүйцэтгэсэн Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн нийт хамт олноор бахархаж байна гээд “Үндэсний компаниуд бие биенээ дэмжиж, ингэж нэгдэж ажиллавал Засгийн газраас дэмжинэ” гэлээ.

Түүнчлэн “Буянт-Ухаа1” хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компаниас бүрдсэн “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци барьж байгаа бөгөөд Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүдээр ахлуулсан 2800 гаруй ажиллагсадтай юм байна. 

Жич: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн 8 байршлын 5 хэсэгт иргэдийн олонхийн саналыг авч төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн нэрс болон санал хураалтын дүнгийн талаарх мэдээллийг хүснэгтээр танилцуулж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.