Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2016 оны 04-р сар 25-нд 08:04 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхээр та элэгсэг байж, таны үйл ажиллагаан дахь сонирхож байгаа хүмүүсээс зайгаа барь. Таны зөн совин санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд тус болно. Санаа муут урьдын адил танд муу зүйл хийхийг оролдоно. Долоо хоногийн дундуур таны сэргэлэн байдал мөн хэн нэгний дэмжлэгтэйгээр нуугдмал урхинаас гарч чадна. Та дурын хэн нэгэнтэй дотносоход хялбархан өөрийн болгож чадна. Долоо хоногийн сүүлээр ажил тань ихээхэн хүч чармайлт, стандарт бус арга заль, болж буй асуудалд шийдэмгий хандахыг зөвлөж байна. Гэнэтийн мэдээнээс болоод төлөвлөгөөгөө ахин нэг харахад хүргэнэ. Таныг Аура бүрхэвч бүрхэх болно.

Үхэр

Долоо хоногийн эхээр тооцоотой, хянамгай байдал нь дурын ажил тань ашигтай байж үр өгөөжөө өгөх болно. Хэн нэгэн танаас тусламж эсвэл зөвлөгөө авахыг хүснэ. Хувийн амьдрал эсвэл мэргэжлийн ажлын хүрээнд гэнэтийн хүндхэн асуудлууд гарч ирнэ. Долоо хоногийн дундуур тэд таны асуудалд огтхон ч тус болохгүй гэдгийг сана. Та нэгэн зэрэг олон юм хийх гэсний хэрэггүй харин нэг ажлыг тухтай нягталж хийхийг хичээгээрэй. Хувцсан дээрх бохир зүйл нь таагүй зүйлийг зөгнөж байна. Худалдаа наймааны ажил амжилттай өрнөж, мөн хүлээж байсан үр дүнг авчирна. Долоо хоногийн сүүлээр ойр дотнын хэн нэгнийхээ талаар таатай мэдээ дуулах эсвэл хайр дурлалд таатай байна. Ганц бие хүмүүс амлалтандаа хязгаартай байж бүтэхгүй зүйлийн талаар ам нээхгүй байвал зохино.

Ихэр

Долоо хоногийн эхээр ухаалаг тэсвэртэй байдал нь зорилгодоо хүрэхэд нэмэртэй. Сэтгэлээр унах аюултай байна. Эрх чөлөөт байдлаас болж бүү мансуур. Амьдралын хэв маягийнхаа алтан дунджийг ол. Долоо хоногийн дундуур алдагдал, аюул, хурц зөрчил болж мэднэ. Зоригтой бие даасан байдлаа бүү орхи. Хүмүүст таатай сэтгэгдэл үлдээнэ. Дурын таагүй байдалд хүмүүс энгийн, тайван хүлээж авна. Ихэнх асуудлууд санхүүтэй холбоотой байх учир хэн нэгэнд өрөө төлж мөн ахин зээл авах бололтой. Долоо хоногийн сүүлээр болж буй үйл явдлын мөн чанарыг олж та нар нэг нэгэнгүйгээрээ амьдарч чадахгүй гэдгээ ойлгоно. Танаас шаардагдах цорын ганц зүйл бол дэмий эрсдэлтэй алхам хийхгүй байх явдал юм.

Мэлхий

Долоо хоногийн эхээр бодит байдлыг мэдрэх мэдрэмжээ бүү алд. Хамгийн дээд түвшний уулзалт хэлэлцээрүүд цаг зуурын шинжтэй таны санасанд хүрэхгүй байх нь амьдралын байр сууриа хадгалахын тулд хэрсүү ухаан, хүйтэн тооцоо, тэвчээр шаардана. Долоо хоногийн дундуур өрсөлдөгч нарын идэвхтэй үйл ажиллагааны улмаас үнийн бодлогод нөлөөлөх хэд хэдэн чухал арга хэмжээ авна. Хэрвээ энэ өдөр ямар нэгэн алдагдалд орвол үйлийн үрийн төлөөс хэмээн ойлго. Та мөнгөө маш анхааралтай зарцуулах нь зүйтэй. Долоо хоногийн сүүлээр бизнесменүүд ирээдүйгээ итгэлтэй харж ойрын болон холын хамтрагчидтай болно. Алба ажил эрхэлдэг хүмүүсийн тавьсан шаардлага бүхэн биелнэ. Хүнд зөрчилд оролцох хэрэггүй, хэн нэгнээс таатай явдал гарахыг нь ч хүлээх шаардлагагүй.

Арслан

Долоо хоногийн эхээр бүх санаа бодол чинь бодитоор биелж магадгүй. Эргэн тойрныхоо хүмүүсийг түрэмгий байдалд бүү өдөөн хатга. Тэдэнд өөрийн санаа бодлоо бүү тулга. Долоо хоногийн дундуур дотоод сэтгэл санаагаа төвлөрүүл. Таны амьдралд танаас насаар ахимаг эсвэл өндөр албан тушаалтай хүмүүс орж ирнэ. Төвөгтэй хүнд нөхцөл байдлаас гарахын тулд маш их идэвх гарга. Долоо хоногийн сүүлээр хэрүүл маргаан бүү гарга. Тайван байж нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажигла. Олон нийтийн амьдралд эрх мэдэл нэр хүндээ дээшлүүлэх асар их энергитэй байна.

Охин

Долоо хоногийн эхээр хууран мэхлэлтээс болгоомжил. Хамгийн гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, аар саар зүйлд сатаарсны хэрэггүй. Даруухан бай. Өөрийн байр сууриар бүү сагсуур. Өөрийгөө бүү сурталчил. Долоо хоногийн дундуур өөрийгөө бүү өмөөр. Ерөнхийдөө ядарч, ажилдаа төвлөрөх боломжгүй болсон байна. Туулсан замаа эргэн харах, шинээр ухамсарлах болон хэтийн төлөв, боломжоо үнэлж дүгнэх цаг ирсэн байна. Хувь заяа таныг сорьж туршина, энэ үед хамгийн дотны, итгэлт хүнтэйгээ байхыг хичээ. Долоо хоногийн сүүлээр хүмүүсийн зөвлөгөө маш үнэ цэнэтэйг та хожим ухаарна. Анхаарал сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Хувь заяа дахиад таныг сорьж байна. Бусдаас мөнгө бүү зээл. Хайр дурлалд толгойгоо алдахаас болгоомжил.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр үйл ажиллагаандаа өөрөөсөө албан тушаал өндөртэй хүмүүстэй илүү харьцаатай бай. Нямбай байж ажил төрөлдөө ур чадвараа дээд зэргээр дайчил. Хамт олныхоо зөвлөгөөг сонсож, тэдний тусламжаас бүү татгалз. Долоо хоногийн дундуур жижиг сажиг асуудалд анхаарлаа хандуулж урьд гаргасан алдаагаа зас. Танд болон таны эргэн тойрны хүмүүст хандах шударга бус хандлага нь таны уурыг хүргэж, эсэргүүцлийг төрүүлэх болно. Өөртөө хэт итгэж бардамнаж болохгүй. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа тогтворгүй, тайван бус байдалтай болж улмаар өдөр тутмын ажлууд уур, уцаар хүргэнэ. Иймээс чухал даалгавар гүйцэтгэхээс зайлсхий. Чанаргүй бүтээгдэхүүн худалдаж авах магадлал маш өндөр байна.

Хилэнц

Долоо хоногийн эхээр бүх санаа бодол чинь бодитоор биелж магадгүй. Эргэн тойрныхоо хүмүүсийг түрэмгий байдалд бүү өдөөн хатга. Тэдэнд өөрийн санаа бодлоо бүү тулга. Долоо хоногийн дундуур дотоод сэтгэл санаагаа төвлөрүүл. Таны амьдралд танаас насаар ахимаг эсвэл өндөр албан тушаалтай хүмүүс орж ирнэ. Төвөгтэй хүнд нөхцөл байдлаас гарахын тулд маш их идэвх гарга. Долоо хоногийн сүүлээр хэрүүл маргаан бүү гарга. Тайван байж нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажигла. Олон нийтийн амьдралд эрх мэдэл нэр хүндээ дээшлүүлэх асар их энергитэй байна.

Нум

Долоо хоногийн эхээр оддын байрлал нь урьдын адил амжилтад нөлөөлөхгүй тиймээс эцсийн шийдвэр гаргахын өмнө гарч болох үр дагаврыг бод. Өөрийгөө магтах, олон үглэхээс зайлсхий. Гэр бүл дэх таатай уур амьсгал нь энэ долоо хоногийн ажил үйлст сайнаар нөлөөлнө. Долоо хоногийн дундуур таны толгойд орж ирсэн шинэ санаанууд нь, өөрийн туг доор хамт олныг нягтруулах эрмэлзэх нь удирдлагатай харилцах харилцааг хүндрүүлнэ. Бизнесийн салбарт болон худалдаа наймаа хийдэг эрчүүдэд таатай. Долоо хоногийн сүүлээр ажлынхаа хамтрагчидтай үл ойлголцох байдал үүсэж магадгүй тул эртнээс өөрийн ажлаа төлөвлөөрэй. Өөдрөг шударга зан тань танд амжилт авчрах нь. Худалдаа наймааны ажил эрхэлдэг бол таны хүссэн үр дүнг авчрах болно.

Матар

Долоо хоногийн эхээр ирээдүйн төлөвлөгөө чинь ихээхэн өөрчлөгдөж, хуучны танилуудтайгаа уулзсанаар хувь тавилан сөрөг эргэлт гарна. Гэнэтийн холын мэдээ таны төлөвлөгөө болон амьдралд чухал эргэлт хийж болзошгүй. Сэтгэл санаа тань тавгүйтэх будлиу байдлаасаа болоод эрч хүч тань суларна. Долоо хоногийн дундуур магадгүй ямар нэгэн үйл явдал эсвэл гэнэтийн мэдээ сэтгэл санааг тайвшруулж итгэлтэй болгоно. Таатай аялал, бүтээлч уулзалт, бүх хүрээнийхэнтэй гэрээ хэлэлцээрт таатай байна. Долоо хоногийн сүүлээр хүчтэй байж, цоо шинэ алхам хий. Архаг өвчин, хууч сэдэрч болзошгүй. Ихэнх хүмүүс толгой өндөр өргөж, биеэ тоосон байдалтайгаар азгүйдэлд орж магадгүй тул болгоомжтой бай.

Хумх

Долоо хоногийн эхээр хамгийн чухал нь хүүхдүүддээ, тэдний ололт амжилт, эрүүл мэнд, хүсэл сонирхолд онцгой анхаарал хандуулаарай. Найдвартай түнштэйгээ хамт үйлдвэрлэл эрхлэх талаар бод. Хувийн хүндрэлтэй асуудлуудаар танаас тусламж, зөвлөгөө авахаар олон хүн хандана. Долоо хоногийн дундуур ой тогтоолт өндөр байж хичээл сурлагад нөлөөлнө. Хүмүүс танд өгсөн амлалтаа биелүүлэхийг хүлээ. Хамгийн дотны хүн чинь ч эхэлсэн ажлаасаа татгалзахыг зөвлөхөд та итгэлтэй байж түүнтэй учраа олж чадна. Олны өмнө үг хэлэхээ хойшлуул. Долоо хоногийн сүүлээр таны уран бүтээл, оюун ухааны чадварыг хүмүүс зохих ёсоор үнэлэхгүй. Ажил дээр болон гэр оронд тоног төхөөрөмж эвдэрнэ. Худалдаа амжилтгүй болно. Нүүж шилжвэл бусад үеэс илүү их зардал гарна. Мөнгөө үл хөдлөх хөрөнгө болго.

Загас

Долоо хоногийн эхээр шинэ ажил эхлэлгүй, хуучин ажлаасаа ашиг олох боломж байна. Хуучны анд нөхөд, түншүүдээсээ сайн мэдээ хүлээн авч магадгүй. Ажлын түншүүд хайртай хүмүүстэйгээ маргалдахаас болгоомжил. Долоо хоногийн дундуур ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхээс бүү ай. Хийж буй зүйл чинь ирээдүйдээ санаа зовохооргүй болох санхүүгийн амжилтыг авчирна. Долоо хоногийн сүүлээр ямар нэгэн алдаа хийхээс болгоомжил. Шинэ ажлаас барьж авахдаа өрсөлдөгчид рүүгээ анхаарлаа хандуулж учрах бэрхшээлд түүртэхгүй байхыг хичээ. Таны ялдам байдал ямар ч хамт олонд хатан хааны байр суурийг эзлүүлнэ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.