2016 оны 04-р сар 24-нд 18:03 цагт

Bee Gees - Stayin' Alive (1977)

Домогт Bee Gees хамтлаг 220 сая орчим хувь цомог борлуулсны 60 орчим нь хит болсон сингл цомог, 9 нь Грамми авардс хүртсэн юм. Ах Барри Гиббс, Робин болон Морис Гибб нарын ихэр, ах дүү гурвал Битлз хамтлагийн дараа 1960-аад оноос уянгалаг сайхан хоолойгоороо дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Ах дүү гурвал Английн Айл оф Ман гэдэг газар төрж, Манчестерт өссөн. Битлзийн Пол Маккартни болон Жон Леннон нарын дараа орох Их Британиас төрсөн алдарт уран бүтээлчид болсон юм.

Харин 1970-аад оноос стилээ өөрчилж диско хөгжим буюу “Дайнс Мюзик” рүү чиглүүлсэн дуу гаргасан нь алдарт “Бямба гаригийн үдшийн халуурал” (Saturday night fever) телевизийн олон ангит киноны дуу болсон юм. Уг киногоор Холливүүдийн жүжигчийн Жон Траволта болон Бий-Жийс хамтлаг дэлхийд нэр алдраа цуурайтуулсан юм. 1970-аад оны сүүлчээр Рок н Роллын хаан гэгддэг Элвис Пресли гарч ирж байж тэдний дэлхийн рок поп урлаг дахь ноёрхол төгссөн. Гэхдээ Бий-Жийс хамтлаг цомогийнхоо борлуулалтаар зөвхөн Майкл Жексон, Битлз хамтлагуудын ард л бичигддэг гэхээр ямар их шүтэн бишрэгчтэй нь мэдэгдэнэ. Мөн одоо ч Бий-Жийс хамтлагийн дууг сонсдог үзэгчид дэлхий дахинд хэдэн саяар тоологдоно. 

Ц.Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.