Жүжигчин Г.Ундармаа тав дахь эмнэлгийнхээ тохижилтыг хийж, хүлээлгэн өгчээ

2016 оны 04-р сар 23-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

Жүжигчин Г.Ундармаа энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа Баянхошуу салбарын хүүхдийн кабинет, хүлээлгийн танхимыг тохижуулж, хүлээлгэн өгчээ. Жүжигчин бүсгүйн хувьд эмнэлгийн хүлээлгийн танхим тав тухгүй байдгийг өөрийн биеэр мэдрэн, улмаар “Итгэлийн танхим” ТББ байгуулж, энэ ажлаа эхлүүлсэн билээ.

Жүжигчин бүсгүйн хувьд анх Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээлгийн танхимыг шинэчилсэн. Мөн үүний дараа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн хүлээлгийн танхимыг шинэчилснээр жүжигчин бүсгүй тав дахь удаагаа эмнэлэгийн засвар, тохижилтын ажлыг бие даан хариуцаж хүлээлгэн өглөө.

2013 онд “Итгэлийн танхим” ТББ байгуулан дараах дөрвөн ажлыг хийжээ

1. Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засч, тохижуулах ажлын хүрээнд анх удаа иж бүрэн камержуулсан “Аавуудын өрөө” бий болгож, нийт 26 сая төгрөгийн засал, тохижилтын ажил гүйцэтгэжээ.

2. УНТЭ-ийн ЯТТ-ын иргэдийн хүлээлгийн танхим, өвчтөний үзлэгийн өрөө, эмч нарын ажлын өрөө, эмч ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн хоёр өрөө бүхий нийт 220м2 талбайг 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засч тохижуулсан.

3. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг бүрэн засч тохижуулсан. Хүлээн авахын нийт 220м2 талбай буюу хүлээн авах хэсгүүд, хүүхдийн тоглоомын өрөө зэргийг 89.2 сая төгрөгөөр тохижуулсан.

4. Авьяас хүүхдийн ордны гал тогооны өрөөг засч тохижуулсан байна.

Энэ удаа тэрээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа, Баянхошуу салбар амбулаторийн:

-Хүүхдийн эмчийн өрөө

-Вакцины сувилагчийн өрөө

-Вакцин хийх өрөө

-Вакцин хадгалах өрөө

-Хувцасны өрөө бүхий 72м2 Хүүхдийн кабинет, 64м2 хүлээлгийн танхимыг 30 гаруй аж ахуйн нэгж, хувь хүний 34.437.420 төгрөгийн засвар тохижилтын ажлыг хийж дуусгажээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (73.172.19.238) 2016-04-28 03:55
      • 0
      • 0

      Gaihaltai saihan medee baina. Novshiin mongo idhees oor yum mededgui ulstorchdiig yaaya daa.

      Хариулах

    • nasanbayr

      (202.131.252.213) 2016-04-26 10:13
      • 0
      • 0

      estoi mundag daichin busgui yumaa ene 76 dotor iim setgeltei xun baixgui ichmeer yumaa Undarmaad amjilt az jargal xusie

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.125) 2016-04-25 11:37
      • 1
      • 0

      Мундаг бүсгүй юм аа. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг л. Гадаадын казинод мөнгө үрж явдаг эрчүүд энэ хүнээс жишээ аваасай.

      Хариулах

    • chimeg

      (150.129.142.14) 2016-04-24 20:06
      • 0
      • 0

      mundag vzesgelentei egchdee bayrllaa. urt naslaj udaan jargaarai

      Хариулах

    • Baatar Donjil

      (103.229.121.232) 2016-04-23 20:35
      • 0
      • 0

      Bayr hurgie! Ulam ikh amjilt husen eruue!

      Хариулах

    • болд

      (203.91.115.39) 2016-04-23 18:58
      • 0
      • 1

      мундаг бүсгүй юмаа,бид бүгдээрээ ундармаа шиг сэтгэл зүтгэлтэй бол монгол маань дороо босоод ирнэ дээ...амжилт

      Хариулах

    • ЧУ

      (150.129.142.9) 2016-04-23 15:53
      • 0
      • 0

      МУНДАГ ЮМАА

      Хариулах