Монголын тухай хятадууд ингэж бичиж байна

Twitter Print
2016 оны 04-р сар 23-нд 16:04 цагт
Мэдээний зураг,

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр Монголын тусгаар тогтнолыг илтэд үгүйсгэсэн, доромжилсон агуулга бүхий нийтлэл материалууд сүүлийн үед улам идэвхжиж, олон хэрэглэгчтэйд тооцогддог порно сайтууд  хүртэл байн байн  Монголын тухай бичдэг болсон нь гайхал төрүүлэхгүй байх аргагүй.

Зарим нэг мэдээллээр бол хятадад цахим сүлжээ хэрэглэгч 600 сая гаруй хүн байдаг гэсэн тоо бий. Цахим сүлжээн дэх хяналтаараа ч Хятад алдартай. Ийм хатуу хяналттай цахим сүлжээгээр  “Алдагдсан газар нутаг”, “Эргүүлж авах хэрэгтэй газар нутаг”, “Хатуу гараар илбэн тохинуулна” хэмээн хийрхсэн мэдээлэл, мэдэгдэл гарч түүнийг нь тойрон хэлэлцүүлэг өрнөж байгаа нь санамсаргүй явдал уу, эсвэл санаатай бодлого уу.

www.ckjunshi.com/rdts/2014-08-05/27743.html

www.zhjunshi.com/mil/2014-08-04/content2_66903_all.shtml

www.zhjunshi.com/mil/2014-08-04/content2_66892_all.shtml

www.zhjunshi.com/mil/2014-08-05/content2_66965_all.shtml

nttp://blog.xuite.net/aa371010a/twblog/232769906

www.gggjs.com/toutiao/junshitoutiao/20140804/53666.html

Эдгээр линкүүдээр хятад хэлтэй хүмүүс ороод үзнэ биз ээ. Хятадын junshi.xilu.com вэбсайтад 2014 оны найдугаар сарын 6-ны өдөр тавигдсан өгүүллийг бүрэн эхээр нь орчуулан хүргүүлж байна. Энэхүү өгүүлэл нь wechat  зэрэг Хятадын мэдээллийн цахим сүлжэээгээр өргөн цацагдаж байгаа юм. Монголын тухай хятадууд ингэж бичсэн байна.

Нэг: Цаг хугацаа, газар зүй, хүний хүчин зүйл Монголд боломж олгож байна

1. Хятад, Оросын аль аль нь Монголын шарх юм

Хятад, Монгол бол түүхээсээ нэгэн гэр бүл, тасаршгүй мах цусны холбоотой байж ирсэн.Түүх биднийг хайр энэрэлгүйгээр хувааж, нийлүүлж, бас дахин хуваасан. Үүнд зөвхөн бидний өөрсдийн хүчин зүйлээс гадна хүчирхэг гүрний эрх ашгаас үүдэлтэй шалтгаан бий бөгөөд гар, хөл, мах цусаараа холбогдсон үндэстний нэг гишүүнийг маань урт удаан хугацаанд орон гэрэээс нь холдуулж, гэр нь байхад буцаад ирэхэд хэцүү, улс нь байхад эргээд нийлэхэд хүндрэлтэй болгож,  хаяа хязгаарт, баримжаагүй эрлийн дунд хэцүүхэн оршин тогтнуулж байна.  Ялангуяа, дэлхийн II дайны дараа Японы эсрэг хийх дайны шаардлагаас болж Монголыг “нөхцөл” болгон эх орноос нь өрөвдөх сэтгэлгүйгээр таслан “тусгаар улс” болгосон юм.

Энэ бол эх болсон эх орны боломж чадал муу байсан гэхээсээ эх орны маань гутамшиг болсон. Манай олон үндэстнээс бүрдсэн улс хэдхэн сая хүнтэй энэ үндэстэнг орхиж болно гэж үү. Үгүй, огтхон ч болохгүй. Энэ үндэстэн өөрийн эх орноо хаяж явсан уу.  Хариулт нь мөн л үгүй.

Хэрэв үүний шалтгааныг судлах бол гурван талтай юм. Нэгд, үндэстнээрээ бахархах хүчтэй үзлийг нь эх орны их гэр бүл ойшоож үзээгүй, үндэстэн хоорондын  дайн, сөргөлдөөны улмаас уг үндэстэн итгэл үнэмшлээ алдаж, өөрийн тусгаар тогтнол, сайн сайхан ирээдүй рүү тэмүүлсэн. Хоёрт, хөрш зэргэлдээ хүчирхэг гүрний тасралтгүй булаан эзлэлт, өөрийн ашиг сонирхлын улмаас хүчээр газар нутгаа өргөжүүлэх колоничлолын үйл ажиллагаа. Гуравт, эх орны сул дорой, чадваргүй байдал нь хятад үндэстний түүхэнд дахин нэг “хуваагдсан газар” бий болох эмгэнэлт байдлыг бий болгосон. Үүний зөв, буруу нь түүх болж үлдсэн. Бид яагаад дахин бүр эхнээс нь дүгнэн үзэж, ирээдүйгээ харж болохгүй гэж. Эдүгээ дахин маргаж, хэлэлцэхэд ач буян, хорсол гомдол ач холбогдолгүй юм.

2.Хятад, Оросын аль аль нь Монголыг үл ойшоож,  хяналтдаа байлгадаг

Монголчууд тусгаар тогтносны дараагаар хөгжин бадрах боломжтой болно гэж үзэж байсан. Гэвч “тусгаар тогтносон”-оор эх орноосоо гээгдэн, сураг чимээгүй болж, улмаар хуучин ЗХУ-ын колони, талхилагдах газар нь болно гэж  тэд төсөөлж ч байгаагүй. Монголыг сул дорой хурга  болгож, үндэсний  язгуур шинжийг нь алдагдуулснаар бусдын үл ойшоолт, дарамт  дор амь зогоох болсон. Хятадтай сөргөлдөх шаардлагадаа нийцүүлэхийн тулд Зөвлөлтийнхөн монгол иргэдэд Хятадаас салгах, Хятадын эсрэг хүмүүжил боловсролыг олгож, мах цусаараа нэгдэх, элгэмсэг сэтгэлийг үгүй хийсэн юм. Хэдэн арван жилийн турш эх газар “соёлын хувьсгал” болон түүнээс үүдэлтэй шархаа анагаах асуудалд анхаарч, Монголын оршин тогтнол, энэ тэнүүлч хүүг анхаарлын гадна орхиж иржээ. Харин ЗХУ Монголыг өөрийн гэрийн ар хашаа мэт үзэж байсан тул бодит дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгээгүй, ямар ч аж үйлдвэрийн суурийг бий болгоогүй юм. Үхэр хонины махыг нь хүртэл “байцаа”-ны үнээр авч ирсэн боловч  тохирсон үнээр  нь монголчуудад зохистой хариу барьж байгаагүй. Оронд нь авсан эд материал, үр тариа нь зөвхөн наад захын хэрэгцээг хангах төдий л байсан. Энэ бүхэн нь Монголын хөгжилд ноцтой нөлөөлсөн юм.

Монгол нь Хятад, Оросын нутгаар хүрээлэгдсэн далайд гарцгүй орон юм. Энэ нь тэдний экспортод олон саад бэрхшээлийг учруулдаг. Тэдний гадаад зах зээл, эдийн засгийн хөгжил бүхэлдээ  Хятад, Орос хоёроор таслагдаж, энэ нь Монголын хөгжил, зах зээлийн эдийн засгийг ихээхэн хэмжээгээр хязгаарладаг бөгөөд өнөөг хүртэл Монгол Улс  ядуурал, үйлдвэрлэх хүчний сул дорой байдлаасаа салж чадаагүй байна. Зарим үед байгалийн баялгаараа амьжиргааны үндсэн бараа, эд материалыг сольж авдаг боловч энэ нь ард иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж чаддаггүй. Бодит үнэнийг хэлэхэд өнөөгийн Монгол “өмсөх, хооллох” асуудлыг л үндсэнд нь шийдсэн боловч ядуурлаас ч салж чадаагүй байна.

3.Хятад, Оросын хайхрамжгүй байдал Монголыг харалганаар гарц хайхад хүргэсэн

ЗХУ задарсны дараагаар Монгол аливаа хязгаарлалт, колончлолын статусаас ангижирсан ч ямар ч дэмжлэггүй болсон. Оросууд Монголыг хов хоосон орхиогүй ч монголчуудын төсөөлж байсан хөгжил, эдийн засгийн сэргэлт улам бүр алсарч, үүний улмаас тэд дөрвөн зүгээс “туслагч” хайн, улмаар байгалийн баялгаа худалдахаа “хөгжлийн зарчим” болгож, хожмын үр дагаврыг бодолгүйгээр оршин тогтнохын төлөө ихээхэн төлөөс төлсөн. 

Ямар ч бодлогогүйгээр АНУ-ыг дагаж, Европын холбоонд найдаж, Японыг өмгөөлж байгаа зэрэг нь Монголын гарцаагүй шаардлага, аргагүй байдалд байгаа байдлыг  харуулж байгаа юм. Бид Монгол оршин тогтнохынхоо төлөө гаргаж буй хүч чармайлт, сонголтыг буруутгах эрхгүй, Монголын үйл ажиллагаанд гомдоллох эрх бүр ч байхгүй. Хятад, Орос манай хоёр орон Монгол руу чиглэсэн бодлогоо тэнцвэржүүлж чадаагүйд хамгийн чухал нь байгаа юм. Хятад, Оросын аль аль нь Монголыг өөрийн эрх мэдлийн хүрээндээ байлгахыг боддог ч аль нэг тал нь Монголын улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг жолоодохыг хүсдэггүй. Монголын асуудал дээр Хятад, Орос нь нэг төрлийн “газарзүйн харьяалал”-ын тоглоом тоглож байна гэж хэлж болох юм. Гэтэл Монгол өөрөө өөрийнхөө “үнийг өсгөж”, АНУ-тай хамтран цэргийн сургуулилт хийж, цэргийн тусламж авч, тандалтын радар байгуулахаар төлөвлөж байгаа болон Европын холбоонд нэгдэхийг сонирхож байгаа зэрэг нь Хятад, Оросын “анхаарал”-ыг татахад хүргэж байна.  Өөрөө өөрийнхөө хөзрийг нэмэгдүүлж, өөртөө түшиц хайж байгаа юм.          

Монголын иймэрхүү үйлдэл нь тэдний жинхэнэ зорилго биш, харин жижиг улсын ангалын ёроолоос амь гарах гэсэн шаардлага юм. Хятадын нэг “сянь”  -ий хэмжээнд хүрэхгүй чадалтай Монголын өнөөгийн нөхцөл байдалд өргөн уудам газар нутагтайгаас гадна, байгалийн баялгаа худалдахаас өөр Монголд  ямар нэгэн арга зам байна уу. Тэд эх нутгагтаа дахин нэгдэхийг хүссэн ч Орос үүнийг зөвшөөрнө гэж үү. Оросын тал руу хэлтийхийг хүссэн ч үүнийг нь Хятад  хүсэх үү. Хоёр бэрхийн дунд Монгол яалтай билээ. Хаанаас хаа хүрэх билээ.

Хятад, Оросын харилцаа хамгийн таатай байгаа үед Монгол сая нэг “хамгийн сайхан боломж”-ийг олж авлаа. Си Зиньпин, В.Путин нар зэрэг айлчлах болсон нь дор хаяж тэдний Монголд далдуур хязгаарлах, боомилох боломжийг үгүй болгож байна. Гурван талын уулзалтаар Монголын хөгжлийн эцсийн “замнал”-ыг хэлэлцэн шийдэх болно. Энэ бол цаг хугацаа, хөгжлийн шаардлага бөгөөд жимс боловсорч гүйцээд өөрөө газар унадаг гэдэгтэй ижил үр дүн юм.

4.Хятад, Оросын аль аль нь Монголын найдвар юм

“Гурван талын дээд төвшний уулзалт”: энэ бол эх нутгаа эргэн нэгдэх асуудлыг ярих газар биш, эргэн нэгдэх асуудал ярих нөхцөл ч бүрдээгүй байна. Энэхүү уулзалтын үндсэн сэдэв нь “Хоёр хүчтэнг дагасан бяцхан морь”-ны ирээдүйн тухай юм. Монголын хувьд энэ бол түүхэнд бичигдэх нэгэн боломж, бүр түүхийг өөрчлөх цаг үе ч байж болох юм.  Хаанаас хаа хүрэх вэ гэдэг нь багахан хэмжээний дотор бол энэ боломж нь “агшин зуур”-ынх ч гэж хэлж бас болно. Мөн Хятад, Орос хоёр улсын зүгээс Монголд үзүүлж буй хамгийн сайхан сэтгэл байх. Ийм боломж бол Хятад, Оросын байр суурь  өмнө нь хэзээ ч байгаагүйгээр ижил байгаа, Хятад, Оросын эдүгээ өөрсдийг нь тогтоон барихын эсрэг тэмцэх нийтлэг шаардлагаас урган гарч байгаа юм.     

Энэ удаад хамтдаа сууж “гурван талын хамтын эрх ашиг”-ийг ярилцах гэж байгаа нь нийтлэг ойлголцлын хандлага бий болсныг илтгэж байгаа юм. Хэдийгээр маш олон маргаан, зөрчил байгаа, геополитик болон зах зээлийн эдийн засгийн зэрэг бүх талын үнийг тохиролцох хэрэгтэй ч гэсэн гурван улс энэ алхмыг хийнэ гэдэг нь үнэхээр амаргүй юм. Үүнээс хамгийн их ашиг хүртэгч нь Монгол байх болно. Энэ удаад Хятад, Оросын аль аль нь хамгийн том бялууг Монголд барьж, Монголын ирээдүйн хэтийн сайхан төлөвлөгөөг боловсруулна. Хэдийгээр Хятад, Орос хоёр Монгол руу арай оройтож хандаж буй, Монгол ч бас муруй замаар явсан ч гэсэн Монголын хувьд үүнийг хүлээн авахгүй байж болохгүй бөгөөд аргагүйн эрхэнд хүртэх хамгийн сайн үр дүн юм. 

Монгол хэзээ ч Хятад, Оросоор хүрээлүүлсэн газарзүйн хязгаарлагдмал байдлаас ангижирч гарахгүй. Гадаад орнуудыг ашиглан Хятад, Оросын хамгаалалтын шугамыг сэтлэх боломж мөн л байхгүй. Тиймээс хамгийн зөв арга зам бол Хятад, Оросын хамтын туслалцаа, дэмжлэгт түшиглэн Хятад, Оросын хамтарсан хяналтыг хүлээн зөвшөөрөх явдал юм. Ийм тэнцвэртэй, зохистой сонголтоос өөр сонголт Монголд үгүй.

Сайн үйлс урт удаан цаг хугацааг туулж ирдэг гэж зарим хүн ярьдаг. Энэ удаа Монгол Хятадын баруун бүсийг хөгжүүлэх “Шинэ торгоны зам” санаачилгын боломж мөн “Европ, Америк Оросын эсрэг хориг арга хэмжээ” авч буй үеийг ашиглаж байгаа нь “нэг дор цуглах ховор уулзалт” хийж, хамтаар хожих, олон асуудлыг цогцоор хэлэлцэх боломжийг олгож байна. Бурхан Монголыг ивээж, гэнэтийн сайхан завшаан хайрлажээ. 

Хоёр: “Гурван талын дээд түвшний уулзалт" Монголын хөгжлийн чулууг тавина

Жижиг улс угаасаа их гүрнүүдийн “ашиг сонирхол” булаалдах талбар болж байдаг. Монгол Хятад, Оросын хамтын “анхаарлыг татах” нь нөхцөл байдлын өрнөлийн үр дүн бөгөөд их гүрнүүдийн хооронд стратегийн байр суурь болон нөөц баялгаа булаалдах нь зайлшгүй зүйл юм. Энэ асуудлыг нуух ч юм уу эсвэл зайлсхийх боломжгүй. Хятад, Орос өөрсдийн ашиг сонирхлын төлөө эсвэл үнэн сэтгэлээсээ ч байсан ямар ч нөхцөлд Европ, Америкуудын буруушаалт болон эсэргүүцлийг бий болгоно. Монгол баяндаа ч биш, харин Европ, Америкууд Монгол гэдэг “шахуурга мод”-ыг ашиглан Хятад, Оросод муу нэр зүүлгэж, хааж боон, замбараагүй байдлыг нэмэгдүүлэхийг зорьж байдаг. Харин Хятад, Оросууд Европ, Америк болон Японы далд оролдлого биеллээ олохыг хэзээ ч зөвшөөрөхгүй, Хятад, Орос хоёр улсын өнөөгийн шаардлагад нийцсэн хариу цохилтыг Европ, Америк болон Японд өгнө. Монголын эргэлзээг байхгүй болгож, Монголын санаа зовнил болон сэжиглэлийг арилгах нь энэ удаагийн уулзалтын гол сэдэв байна. Европ, Америк, Япон зэрэг барууны орнуудын санаархлыг Монголд зөвөөр ойлгуулах нь ярианы хамгийн чухал сэдэв болно. Монголыг нүүлгээд аваад явчихна гэж бүү бод, Европ, Америк, Япон зэрэг барууны орнууд Монголд үнэн сэтгэлээсээ туслаж байна гэж бүү бод, тэд Монголыг “их бууны амнаас гарах үнс /бусдын төлөө өөрийгөө золиослогч/” болгон ашиглаж, тэдний ашиглаж байгаа улс төрийн зорилго нь ард түмний амьдрал болон эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдээгүй гэдгийг Хятад, Орос хоёулаа Монголд анхааруулан хэлнэ. Хэрэв Монгол үнэхээр тийм алхам хийвэл Хятад, Орос ч гэсэн яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Хятад, Орос “хаалгаа түгжиж” хуурай замын болон агаарын замаа хаавал тун удалгүй Монгол туйлдан үхэж, барууныхныг түшиж байсан хий хүсэл мөрөөдөл нь хэсэгхэн зуур л үнс болон замхарна. Тиймээс “хүлээсэнд байгаа улс”-ын хувьд зайлшгүй оршин тогтнох зам, хөгжлийн гарцтай болох хэрэгтэй. Хятад, Оростой найрсаг харилцаатай байж, интеграцчилагдсан байж гэмээ нь хамтран ажиллаж хамтдаа оршин тогтнох цорын ганц боломжтой болно.

Өмнө нь Монгол яг л ийм “саад хориг” байснаас хориглолт болон хүнд байдалд орж байсан. Харин өнөөдөр энэ байдал нь эсрэгээрээ Монголд амжилт болон бусад улсад байхгүй боломжийг бий болгож өгч байна. Хятад, Орос, Монгол гурван улс энэ удаа “эрчим хүчний коридор”-ын томоохон стратегийн  асуудал болон Хятад, Монголын төмөр замын гол шугамыг нээх асуудал, түүнийг Оросын хилийн дотор хүргэж холбох асуудлыг хэлэлцэх нь Хятадын “Шинэ торгоны зам”-ын том судсанд нэг чухал хос шугамыг нэмж өгөх юм.  Хятад, Орос Монголоор дамжуулан газрын тос, байгалийн хийн хоолойн шугамыг тавьж Оросын төвийн бүсийн газрын тос, байгалийн хийг Хятад руу шууд дамжуулах боломжтой. Монголын эрчим хүчний төсөлд Хятад, Орос хөрөнгө оруулалт хийж олборлолтыг сайжруулах нь мэдээж гурван талын гол сэдэв байна.

Хятад, Оросын стратегийн байрлал нь өнөөгийн нөхцөл байдлын шаардлагыг тодруулан харуулж байна. Европ, Америк, Япон Монголд нэвтрэн орохоос урьдчилан сэргийлэх нь нэгдүгээрт, өөрийн ар талаа амар тайван байлгаж, ялангуяа Европ, Америкийн цэргийн техник хэрэгслүүд Монголд орохыг зогсоох болон урьдчилан сэргийлэх явдал юм. Мөн Хятад, Оросын хувьд сэтгэл амар нэг эрчим хүчний бааз бий болгох юм. Нүүрс болон зэсийн уурхай зэрэг эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх болон хангах нь Хятад, Оросын хэрэгцээ шаардлага юм. Томоохон хөрөнгө оруулалт нь “эдийн засгийн хориг”-ийг эсэргүүцэх чухал арга хэрэгсэл болно. Энэ удаагийн ярианы сэдэв бол: Хятад мөнгийг нь гаргаж, Орос хүчийг нь гаргаж, бүх хүчээрээ Монголын зах зээлийн эдийн засгийг хөл дээр нь босгож, түргэн хугацаанд үр дүнтэйгээр эдийн засаг, худалдааны зах зээлийг нээж, Си Зиньпин дарга магадгүй Монголд худалдааны нэн таатай хөнгөлөлт үзүүлэх орны тоонд оруулж, Хятадын зах зээлд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулахаар зарлаж магадгүй. Хятад, Монголын “аж үйлдвэрийн парк” болон “чөлөөт худалдааны бүс” байгуулна. Си Зиньпин дарга бас “өөрийн орны мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх” шинэ арга, зарчмыг  санал болгож болох юм. Хятадын эхлэх цэг нь Оросынхоос өндөр гэдэг нь тодорхой. Энэ удаагийн дээд уулзалт нь Оросын хувьд экспортын шинэ зах зээлийг нэмэгдүүлэх боломж олгоно.  Монгол нь Хятад, Оросоос улам их эрчим хүчний хөрөнгө оруулах баазаар хангана гэдэгт итгэлтэй байна. Хятад, Оросын эрх ашигт нийцэхгүй байсан гадны хүчин зүйлийг арилгах нь “гурван талын дээд хэмжээний уулзалт”-ын гол зорилго юм.

Хятад, Орос хамтдаа хожих хамтын ажиллагааны хандлагаар Монголын ард олон болон эрх баригчдыг сэрээн, зөвхөн Хятад, Оростой хамтран ажиллах нь найдвартай хэрэгжихүйц зам гэдгийг ойлгуулна. Зөвхөн энэ хоёр том хүчирхэг хөршийг түшвэл сая Монголын одоогийн хоцрогдсон байдлыг өөрчилж, Монголын ард түмний амьдралын түвшин дээшилнэ гэдгийг ойлгуулна. Монгол Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх хүсэлт гаргах тухай асуудал ч мөн уулзалтын үеэр үндсэн хариултаа авна. Монголын хөгжлийн замыг нарийвчлан тогтоож, эдийн засгийн зах зээлийн төлөвлөгөөг тодорхой гаргана. Хятад, Орос бодит хүчээр Монголыг өөрсдийн геополитикийн хүрээнд бат бөхөөр оруулах болно. Барууны орнуудад дахин боломж олгохгүй. Хятад, Орос болон барууныхны их тоглоом дунд Монгол бас л Өмнөд Солонгос, Өмнөд Америк, Украин Оросын мөргөлдөөний дараах шиг бас нэг “шинэ тулааны талбар” болохыг Монгол болон дэлхий ертөнц хүлээж байна. Гурван тал гар гараасаа барилцан хамтран ажиллавал АНУ, Европын холбоо болон Япон хөндлөнгөөс оролцож чадахгүй болж, энэ үр дүнг эсэргүүцэх аргагүй болно. Хятад, Орос хамтран Монголыг сугавчлаад явах нь сонин гайхалтай зүйл биш юм.

Хэрэв Монгол энэ боломжийг ашиглахгүй, өмнөх хойдохоо бодсоор, эсвэл “таг чиг” болчихвол Хятад, Орос Монголд дахин нүүр өгөхгүй, түүнд дахин боломж олгохгүй. Ямар замаар явахыг Монголын эрх баригчид ашигтай ашиггүйг бодолцож сонголтоо хийхийг харж байна. Хэрэв Монгол итгэлийг эвдэн Хятад, Оросын сайхан сэтгэлийг тоохгүй бол Орос Монголыг гэрт нь буцаах замыг нээж өгөхийг Хятадад зөвшөөрөх болно.

Хятадын хувьд Монголыг буцаан авах нь зөвхөн өөрийн нэгэн мөрөөдөл, үндэстний нэр хүндийн асуудал юм. Гэвч Хятад нь Монголын ард түмний өөрийн сонгосон тусгаар тогтнол болон хөгжлийн замыг хүндэтгэнэ. “Алхам нь гүйцвэл аяндаа бүтнэ” гэдэг Хятадын зүйр үг бий. Аливаа зүйл жам ёсоороо хөгжинө. Энэ удаагийн чухал асуудал дээр бол Орос цэвэр өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс хандах бол Хятад ашиг сонирхлын дунд бас төрөл садны дотно сэтгэлээр хандана. Си Зинпин дарга энэ удаа Монголд хийх айлчлалынхаа үеэр Монголын ард түмэнд эх орны том гэр бүлийн чин сэтгэлийн ерөөл болон хүсэлтийг тээж очих болно. Монголын ард түмэнд санаанд оромгүй төслийн тусламж болон сюрпризтэй очих болно. Мөн Монголыг эх нутагтаа ирэхийг урьж байгааг хүлээн авахыг уриална.

Хятад, Оросын “хоёр тал руу чиглэсэн хамтын стратегийн байрлал” нэгэнт бий болж эхэлсэн бөгөөд Монголыг сонгох нь хамгийн энгийн, хялбар, баталгаатай, хийх боломжтой юм. Дараагийн хамгийн магадлалтай нь Хойд Солонгос эсвэл Энэтхэг. Хятад, Оросын энэ төрлийн “бөөнөөрөө нийлж дулаацах” үйлдэл нь АНУ-ын шахалтаар бий болсон. “Хамтдаа байж, хамтдаа нисэх” гэсэн үгээр Си Зинпин дарга болон Путиний энэ жилийн харилцан ажиллагааг тодорхойлсноор үүнээс олон хариултыг бид олж чадах болно.

Эх сурвалж: junshi.xilu.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • uzen ydagchid.

      (203.169.48.131) 2016-12-21 21:04
      • 0
      • 0

      gazar delhii ene hytaduudiig gazriin gavaar ortol ni segsereesei bilee,galav yulj bulchlaasai bilee uheeruudiig,tui,tui.

      Хариулах

    • zochin

      (202.9.40.199) 2016-12-19 20:58
      • 0
      • 0

      Dandaa gedsendee huluu jiiltsej namchirhaj bienee muutgahiin tuld ali baidagaaraa muu muuhaigaa duudaltsah ni hend ashigtai baihav.Medeej ganiihand.Mongolchuud hoorondooo ug helee ololtsohgui daisagnaltsah tusam hytaduud algaa tash ch bayr hurgedeg biz.Ug ni olgoi hagaravch togoon dotroo gedeg shig baival zugeersen.

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.106) 2016-12-19 18:29
      • 0
      • 0

      Puten mongol ornig maani udirdah taktik bolobcruulj ogbol goe baina Ymar zarchimaar hugjih be. Hen udirdah be gedgiig orosin Zun bilegch nar heleed uguhgui baihdaa Bat zandang demjij baina Chi zun bilegch naraas asuu

      Хариулах

    • manaih

      (103.23.51.3) 2016-12-18 23:15
      • 0
      • 0

      huatadiin esreg surug surtchilgaa adilhan yawuulah heregtei muu nuwshnuud hutsajil bg manai ulsiig negtgewel uursduu sunuj ugui bolno

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.72) 2016-12-18 22:19
      • 0
      • 0

      Өө солиорч л байг өмхий хужаа нар. Яаж ч чадахгүй муусайн өмхий хужаа.

      Хариулах

    • Zochin

      (66.181.185.103) 2016-12-18 21:39
      • 0
      • 0

      Mongol uls ehleed hulgaich, luivarchin offshoroos salj turuu tseverlej avah shaardlagatai! offshoroo tataj avch uruu tuluh, daraa ni Erunhiilugchiin songuulidaa zuv hunee songoh heregtei! Bidend Putin shig zuv hun heregtei bna.

      Хариулах

    • Зэв

      (112.72.11.124) 2016-12-18 20:31
      • 0
      • 1

      Цагаан хэрмээ санаарай.

      Хариулах

    • чимгээ

      (202.72.245.165) 2016-10-24 13:08
      • 0
      • 1

      дээдих нь суудлаа олохгүй бол доодох хь гүйдлээ олохгүйш д ээ

      Хариулах

    • Аагий

      (103.10.22.179) 2016-10-24 12:21
      • 0
      • 0

      Ирээдүйн үр хүүхдээ эх орон ч үзэлтэй элгэн саднаа гэдэг сэтгэлтэй өвөг дээдсээ хүндэлдэг, түүх соёлоо дээдэлдэг сайн хүмүүс болгон хүмүүжүүлчихвэл ч зөв болод зөв санаатай байвал бүгдийг ялна муусайн хужаа нарт ч тийм амархан бууж өгөхгүй шүү ард түмэн минь

      Хариулах

    • togoldor

      (182.160.2.187) 2016-10-14 14:08
      • 0
      • 0

      omhi sanaagara omhi ym heregjvvlehen

      Хариулах

    • alt

      (112.72.11.111) 2016-10-14 04:27
      • 0
      • 0

      Solioor emhkii hyadatuus bolgoomjilj bhk heregtei nvvr egch bolohkgvi

      Хариулах

    • mongol

      (202.70.46.225) 2016-10-13 11:30
      • 0
      • 0

      Tsus vzmeer bwal ehel

      Хариулах

    • mongol

      (27.123.214.107) 2016-10-13 10:19
      • 0
      • 0

      mini mongolin gazar shoroonoos burxan guisan ch bvv og gej xelsen vg bdag shvv bvv mart!!!!

      Хариулах

    • turbat

      (203.91.115.43) 2016-10-12 10:14
      • 0
      • 0

      eh orniig mine gazar nutgiig mine hen ch ezelj chadahgui ter tusmaa hujaa.ezen n blson erelheg huwguudiin tsusiig n hudulguj tsusiig n neg gargaad uzeg l dee tegeed yahiig n harag.

      Хариулах

    • МОНГОЛ улс эхлээд УРВАГЧИД улсаа зарагчид авилгалчидаа цэвэрлмээр байна .М.энхболд чи муу долийсон амин хувь ах дуугээ л бодогч улсаа бодохгуйг АРД бид ойлгосоон.Цаг нь ирэхэд МАНАНгийн хулгайчууд та нар намрын ялаа шиг хядагдана .

      Хариулах

    • Зочин

      (49.143.138.204) 2016-10-11 23:36
      • 0
      • 0

      Turiin har hairtsagnii bodlogo gej mash tom ym bi teriig hen guich evdej chadahgui ee

      Хариулах

    • Зочин

      (202.21.125.42) 2016-10-11 15:25
      • 0
      • 1

      Hyatad Oros neg sar hilee haahad yamar baidaltai boloh bol doo. Neg ch zuil expoltlogdohgui bol. Demii yumand mungu zavaa zartsuulj bhaar hun bur dor burnee hicheeh l yostoin bgaamdaa. Bayan mungutei ornii humuusiig dagaj tom tom mashin unaad l benzein shataaj gadaad hunii nertei brand huvtsas entr umsuud tansaglaj bie bieniihee deer garah gej arsaldaj. ulsiin bayalgiig uhaj, uchin tuchnuun muu heleed bdg gadagshaa ajil hudulmur hiiheer yavsan humuus mongoldoo ajil hudulmur bussiness erhelj bgaa 1000 1000 hunii oruulj irsen valyutiig zuv yumand zartsuulah heregtei. iim bhaar hen ch deerelhene bizdee.

      Хариулах

    • Mongol

      (202.179.26.171) 2016-10-11 14:15
      • 0
      • 0

      elbegdorj bol hytadiin tagnuul hytadiin uurgiig guitsetgegch

      Хариулах

    • Зочин

      (99.70.235.30) 2016-10-11 09:01
      • 0
      • 1

      Бид Монголоо хамгаалахын тулд цөмийн зэвсэгтэй болсон байх байлгүйдээ. Тэр цаг жоом шиг зда лалрын хужаа нарын цөмд нь хаях хэрэгтэй. Их хуцаад байвал адилхан болж л сална даа.

      Хариулах

    • зочин

      (202.179.24.138) 2016-05-13 11:05
      • 1
      • 0

      Зөв юм бичиж. Энэ байдлаараа байвал энэ нийтэлд бичсэн шиг болох байх.

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.117) 2016-05-12 11:29
      • 0
      • 0

      Bid hoorondoo hereldej jiiltsehee l bolimoor um. Yaj Uls ornoo hugjuulj busad ulsiin gar harahgui bolgood uguuch tur zasag min. Ard tumen bid bas hicheenee. Ev negdel, uildverlel, medeej huduu aj ahui, gazar tarialan.

      Хариулах

    • М.заяа

      (202.9.40.100) 2016-05-12 01:17
      • 0
      • 1

      Тор засагт капиталистууд байх цагт биднийг Хятадын " зоолон хуч" буюу эдийн засгийн аргаар 50 жилийн дараа оортоо бурэн хамааралтай болгож чадна. Иймд манайд ганцхан Иргэний хучтэй нийгэм хэрэгтэй байна. Бид 2 хорш орныг эдийн засгийн хувьд гуйцэх боломжгуй, харин бид маш хучтэй иргэдийн толоололтэй болсон цагт дэлхийд капиталын эсрэг буй болсон нийгэмлэгуудийг оортоо татаж дуу хоолойг нийлуулж болно. Энэ талын бодлого байгаа юм уу, эрхэм торийн тушээдууд?

      Хариулах

    • zoko

      (202.9.40.37) 2016-05-13 01:04
      • 0
      • 0

      Ynen shyy

      Хариулах

    • Зочин

      (64.233.173.232) 2016-05-11 23:25
      • 0
      • 0

      Тор засаг сул дорой дотоод байдал ээдрээтэй гадааддаа нэгдмэл бодлого байхгуй оорийн иргэд нь дотоодын бутээн байгуулалтанд оролцож улс орноо хогжуулэх сэтгэл байхгуй гадаад руу дурвэж байгаа улс бусдын идэш бололгуй яахав.монгол улсаа 16 оны сонгуулиар оод нь татаж томоохон реформ хийхгуй бол энэ улс дампуурлаа

      Хариулах

    • Зочин

      (175.223.17.94) 2016-05-02 00:02
      • 0
      • 0

      Мөрөөдцөн хужаа хэд таслаад өгөхөө мэдий л дээ ингээд бвал

      Хариулах

    • from USA

      (172.56.10.121) 2016-05-01 15:34
      • 0
      • 0

      Fuck china!!!!!

      Хариулах

    • Munhuu

      (202.70.46.230) 2016-04-30 12:17
      • 0
      • 1

      Elbegdorj muu lalar Mongol oros hitad gurwan ulsiin uulzaltiig jil bolgon zohioon baiguulsan ene uulzalt Mongold ashiggui gedeg ni haragdaj bna

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.32) 2016-04-30 01:42
      • 0
      • 0

      Хийрхэхээ больцгооё оо. Залуу хойч үеээ маш ухаалаг эрдэм чадвартай болгоцгооё. Монгол нь монголдоо л үнэнч, эвтэй байвал израйл шиг болно

      Хариулах

    • Зочин

      (172.56.11.128) 2016-04-27 05:35
      • 0
      • 1

      Хоорондоо хөлөө жийлцэж байхаар үр ач нараа эх оронч, эрдэм чадвартай иргэд болгоё. Цөөхөн ч гэсэн хүн бүр маш ухаантаы болвол хэд ч дийлдэхгүй.

      Хариулах

    • Зочин

      (103.57.93.71) 2016-04-27 00:06
      • 0
      • 4

      Монголчууд түүхийн урт хугацааны туршид хятададын захиргаанд ердөө 2хан жил хятадын мэдэлд байсан 1919-1921 оны хооронд.Бусад цагт бид тэднийг хэдэн зуунаар нь эрхшээлдээ байлгаж алба авч бүр нийслэл хотоо бээжинд байлгаж тэндээсээ хятадыг удирдаж байсныг түүх мэднэ.Түүхийн хугацаанд Монголчуудын нэгэн хүчирхэг аймаг болох адилхан нүүдлийн соёлтой Хамниган аймгын 13н овгын нэг болох манж аймагт 300гаад жил колони нь байсан нь үнэн.Тэр цагт хятадууд ч бас колони нь байсан.Өлзийбаярийн хэлсэнчлэн аливаа эзлэгдэж байсан улс эзлэж байсан улсынхаа талаар ер сайнаар бичдэггүй юм гэсэн үрээр дуусгая.

      Хариулах

    • Баавар

      (202.9.40.136) 2016-12-18 18:22
      • 0
      • 0

      Ёстой үнэн шүү. Мөн манжуудыг хятадууд яаж унагаж,уусгаж дуусгасныг манайхан хэзээч мартаж болохгүй юм шүү.

      Хариулах

    • Зочин

      (202.179.26.154) 2016-04-26 15:59
      • 0
      • 1

      hyatad bol mongoliin neg heseg bolhos bish mongol hyatadiin neg heseg bish odoogiin huchirheg bgan mongoloos bolson ter dundaa hubilai khaanaas bolson mash olon jijig uls bsaniig manai mongolchuud negtgej ugsun hervee durgui hurged bval butsagad zadlad ugch bolno shde amerik nato hyatadiig dotroos ni zadlah gj oroldoj bga hyatad hezee mudgui delbereh gj bga galt uul

      Хариулах

    • Зочин

      (59.153.114.175) 2016-04-27 16:12
      • 0
      • 0

      Tiim shu xyatadiin olon jijig xanliguud uur xoorondoo baingiin dain tulaantai bsniig Xubilai xaan negtgej neg tom uls bolgoson shu de

      Хариулах

    • Хатан Баатар Магсаржав-н ач хүү

      (202.179.6.126) 2016-04-26 14:24
      • 0
      • 1

      mai muu vmhii lalaruud nvd anihaasaa umnu zaawaal ta naraas hediig awsruugaa awch orno

      Хариулах

    • Зочин

      (103.57.94.74) 2016-04-26 05:43
      • 0
      • 0

      Muu lalrin hujaa nar yu gene ve buda idej baohig harsan uzsen hun baina uu hytdin olon undestni neg gene uu ene yu bolood baina da umhirsen hujaa nar tord olon bolsnoos mongol uls mohoh ged baina daa

      Хариулах

    • мөрөөдсөн малууд

      (150.129.141.162) 2016-04-26 05:05
      • 0
      • 1

      харах царайны баас шиг төрхтэй жоомнууд монголчуудтай яаж эн зэрэгцэнэ гэж бодов оо. Нохой хүн болох гэж мөрөөдөхтэй ижил

      Хариулах

    • iraan ahmad nastan

      (59.153.114.167) 2016-04-25 08:10
      • 0
      • 0

      yaandaa odoo hytaduud manai eh orond shorgoolj shi olon bn mon manai ard irged erdnes tawan tolgoin huwitsaagaa hujaa nart zaraad bgaa suragtai iim tolgoin ni olgoi bolson irgedtei bid chin yaah bolj bn oo bvgd l ene muusai hujaa naraas ilvv bolgoomjloh heregtei bolj bndaa hvvhdvvd min aygvi bol bidnii hoich ve eh orongvi bolchih wii dee hvvhdvvd mini mongol ahan dvvs mini neg zorilogtoi negdmel baih heregtei shvv ?????????????

      Хариулах

    • Зочин

      (69.181.226.154) 2016-04-25 00:01
      • 0
      • 0

      Яанадаа бодит болох магадлал тун өндөр байнадаа "МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС" гэдэг номыг уншиж үзээрэй монголчууд минь энэ бол аймшиг

      Хариулах

    • Hunnu

      (122.201.21.100) 2016-04-24 19:59
      • 1
      • 3

      Galzuu xunii odriin temdeglel kkk estoi yaridag iljig uu? Mongol uls xujaa nariig 250 Jil daraa ni manj nar zovxon mongolchuudiin tuslamjtaigaar Min ulsiig budaa bolgoj 300 Jil ezelsen xarin Xujaa nar 1919-1921 on xurtel 2 ch xurexgui Jil mongoliig min ezelsen. Xa Xa Xa ene xujaa nar estoi ix moroodoj xutsaj bna aa .3 say mongoliin 6 say salaavchiig ogie !!!!! Mai salaavch !

      Хариулах

    • harhun

      (45.117.34.6) 2016-04-24 19:03
      • 0
      • 3

      herev ene buhen hujaa nariin moroodloor bielevel alaltsaj bgaad l duusna.Hujaa nariin dor amidarsanaas saihan tulaldaj yavaad uhsen n deer

      Хариулах

    • боохой

      (27.123.214.107) 2016-04-24 17:43
      • 0
      • 4

      Мэдээж хэрэг бидны өвөг дээдэс хужаа нары г 250 гаруй жил даралсан хариугаа авах гээд л оролдоод байна одоо бол амжихаасаа өнгөрсөн дээр байгаа хужаа гаралтай лаларууд л гай болондоо

      Хариулах

    • ffffff

      (203.91.115.41) 2016-04-24 17:28
      • 0
      • 0

      ene niitlel bol mongol unshigch engiin humuusiin uhamsart taaruulj bichsen ym shuugehdee ene niitlel herem davaj ireegui gedeg ni todorhoi bid ih gertee ochih deeree tulval ezenii esoor ochino unen um shig bichnee gej bid honi shig haragdavch unendee honii aris nomorson chono

      Хариулах

    • Сугар

      (78.250.69.207) 2016-04-24 15:36
      • 0
      • 0

      Хятад Орос хоёр улсыг яаж хамгийн сайн хөршөө болгох вэ? гэвэл хоёр улсынхаа хэлийг хүн бүр бүр нэн ялангуяа төрийн түшээд маш сайн эзэмших хэрэгтэй.Соёлын хувьсгалаар эн тэнцүү байдал гаргана уу гэхээс хэвлэл мэдээлллээр ялдаггүй юм. Хил давж англи, америк гэж хошгoрохоо больчих л доо. Яаж ч хуцаад энэ хоёр агаа нар чинь дээш нь гаргахгүй ээ мэднэ шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.59) 2016-04-24 12:16
      • 0
      • 0

      Deven galaviin niitleliig 1000 dahin tavih yum erguu

      Хариулах

    • Зочин

      (59.153.113.222) 2016-04-24 09:36
      • 0
      • 0

      Хятадууд ингэж бичих бүх нөхцөл нь одоо бүрдээд байна төрийн толгойд цус нэгтэй хүмүүс гарсан одоо л боломжтой гэж үзэж байна зориудаар эв нэгдлийг хагалж бутаргаж хаос байдал үүсгэж эдийн засгийн хараат болгох алхмуудыг 2009 оноос хэрэгжүүлж байгаа тэр бодлого нь их амжилт олсон

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.3) 2016-04-24 02:24
      • 0
      • 1

      Уншхад таагүй нийтлэл ч гэсэн Монголын өнөөгийн байдлыг үнэнээр нь биччихсэн юм бишүү 2 гүрний дунд 50 50 хувийн харьцаатай явж байгаад улсаа хөгжүүлээдэхвэл ч

      Хариулах

    • mnbv

      (194.96.19.204) 2016-04-24 01:06
      • 0
      • 0

      manai darga nar ju bodoj baidag jum bol

      Хариулах

    • solior

      (202.55.191.34) 2016-04-24 00:19
      • 0
      • 5

      yun ih ger tee butsah solior

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.216) 2016-04-23 23:19
      • 0
      • 0

      Бид хэзээч эвлэрэхгүй боловч бодитой бичсэн байна,Бид л их л ухаантай байж нэг тал руу нь хэлбийхгүй байх хэрэгтэй болвуу

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.165) 2016-04-23 20:56
      • 0
      • 0

      Ортой юм биччихсэн юм бишүү

      Хариулах

    • Зочин

      (203.194.118.103) 2016-04-23 20:15
      • 0
      • 1

      Хятад бол үе удмаараа Монголын боол байх заяатай маш их азтай ард түмэн. Хэрэв тусгаар Монголыг оролдох юм бол хужаа зургаа тасрана.

      Хариулах

    • Зочин

      (112.72.12.7) 2016-04-30 07:27
      • 0
      • 0

      Зөв хэллээ. Манайхаар хамаагүй оролдож болохгүй. Монголчууд ташуураа бариад босвол эвгүй шүү. Эргэн тойрон монгол туургатанууд байна. Тэд та нарт таатай биш. 15-р зуунаас хойш дарам алсан.

      Хариулах

    • novsh gej

      (80.217.17.29) 2016-04-23 18:47
      • 0
      • 0

      fuck china

      Хариулах

    • Зочин

      (58.232.26.17) 2016-04-23 18:42
      • 0
      • 0

      hujaa har hyataduud. Udahgui uil laigaa.edelnee. Mongol mongol. Mongol tusgaar uls. Eh ornii mini hursun deer hyatad shaahaun mur dahin gishgehgui ue irnee

      Хариулах

    • Зочин

      (180.235.184.2) 2016-04-23 18:33
      • 0
      • 3

      Yun ih ger Hyataduud bidnii neg heseg bish

      Хариулах

    • Zagii

      (112.214.104.241) 2016-04-26 09:14
      • 0
      • 4

      Bitgii hudlaa mideelel taraagaad bai mongol mongoloor oo baih bolno

      Хариулах