Банк дээрэмдсэн ах дүүст 13, 11 жилийн ял оноолоо

Twitter Print
2016 оны 04-р сар 22-нд 18:05 цагт
Мэдээний зураг,

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд төрсөн ах, дүүс болох сэжигтэн Э, Б нар нь халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн. Тэднийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 147, 147.3-аар эрүү үүсгэн шалгаж дөнгөж сая шүүх хурал дууслаа.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн өнөөдөр өглөөний 11.00 цагаас хойш хуралдаж ах Д.Бат-Оргилд 13 жилийн ял, дүү Д.Эрдэнэзаяад нь 11 жилийн ял оноожээ.

Хэргийг сануулахад, хэрэгтэн Э, Б нар нь 1985, 1992 онд мэндэлсэн, төрсөн ах дүү хоёр. Тэд нийт 424 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд автомашинаас нь 394 саяыг, мөн ломбардад тавьсан автомашинд нуусан 30 сая төгрөгийг хураан авч банкинд хүлээлгэн өгч хохиролгүй болгосон байдаг. Тэд өмнө нь найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр нь дампуурч, их хэмжээний өрөнд орсон тул дээрэм хийсэн хэмээн мэдүүлсэн.

Мөн цахим хуудсанд байршуулсан зараар “Дробинк" маркийн буу худалдан авч, банк дээрэмдсэнийхээ дараа гол руу шидсэн байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.