Компанийхаа нэр хүндийг унагасан "тэнэг" логонууд

Лого тэмдэг нь аливаа компаний болон брэндийн нүүр царай гэхэд болно.

Уг нь бол логоны хамгийн чухал үүрэг бол олонд танигдсан, ой тойнд нь үлдэхүйц, нүдэнд тусахуйц байх ёстой, гэвч эсрэгээрээ бусдад буруу утгаар ойлгогдох, доог тохуу болох ч тохиолдол байдаг байна.

Kidsexchange. Уг хаягийг уншаад үзэхээр нэг талаар “Kids Exchange” буюу хүүхэд солилцоо эсвэл “Kid Sex Change” хүйсээ солиулсан хүүхэд гэсэн утгыг илтгэх аж. Харин үнэн хэрэгтээ бол энэ нь комиссын дэлгүүр буюу хуучирсан эд бараа худалдаалдаг дэлгүүр ажээ.

Японы эмийн үйлдвэрлэлийн компани болох Kudawara Pharmacy-ийн лого тэмдэг. “К” үсгийг Kudarawa гэсэн үгний утгыг илэрхийлэхээр ашигласан хэдий ч логог харвал бас хүний нүдэнд өөрөөр харагдах аж.

Жааз бүжгийн сургалтын лого. Үнэн хэрэгтээ бүжиглэж буй хосыг дүрсэлсэн байх бөгөөд харин өөр өнцгөөс харвал …

2012 онд Лондон хотноо болсон Олимпийн наадмын лого. Вольф Оллинс хэмээх байгууллага уг лого тэмдгийг бүтээснийхээ төлөө 400 мянган фунт стерлинг /ойролцоогоор 475 000 евро/ авсан байдаг. Харин энэ лого нь маш хурц шүүмжлэлийг дагуулжээ.

CatWear лого. Логоноос харахад эмэгтэйчүүдтэй огтхон ч хамааралгүй гэдэг нь харагдаж байна. Үнэн чанартай бол энэ лого нь эмэгтэй хувцасны брэндийн лого аж.

Үл хөдлөх хөрөнгийн компанийн лого. Шведийн үл хөдлөх хөрөнгийн компани болох Locum компанийхаа нэрийг англи хэлэнд буулгахдаа ийм утга илэрхийлнэ чинээ тааварлаагүй аж. Англи хэлнээ орчуулсан өгүүлбэр нь компаний дүр төрхөд улам сөргөөр нөлөөлжээ. Cum гэдэг нь анагаах ухааны хэллэгээр эрэгтэй хүний үрийн шингэнийг хэлдэг аж.

Computer Doctor-ийн лого. Компанийн логон дунд байрлах хоёр товчлууртай хулганыг ингэж харагдана чинээ хэн санах билээ.

Шүдний эмнэлгийн лого. Логон дээр уг нь шүдний эмч нь өвчтөнөө үзэж байгаа ч бас хоёрдмол байдлаар бас ойлгогдох аж.

Пепсигийн лого. Зурагт үзүүлсэн лого нь таргалалттай хүнийг дүрсэлсэн гэлтэй. Пепсигийнхэн яг юу хэлэхийг зорьсон юм бол?

Арлингтоны хүүхэд хамгааллын төвийн лого. Ямар ч зүйл хоёр талыг илэрхийлдэгтэй адил логог сайн ажвал танд юу харагдаж байна?

Mont-Sat-ийн лого. Хиймэл дагуулын антенн худалдаалж, суурилуулдаг Польшийн компаний логог их л хөөр баяртай байгаагаар дүрсэлжээ.

Их Британий төрийн сангийн лого. Логог нь босоо байрлалаар байрлуулвал нэг иймэрхүү.

A-Style брэндийн алдарт лого. Энэхүү лого нь урт удаан түүхтэй лого бөгөөд Италийн брэнд хувцасны лого юм. 1989 онд энэ тэмдгийг партизаны маркетингийн хэрэгсэл болгон ашиглаж байсан ба 1999 оноос анх удаа Италид шинэхэн брэнд бүтээгдэхүүнээ гарган энэхүү логог хэрэглэх болжээ.

Католик сүмийн залуучуудын хорооны лого. Энэ логог 1973 онд анх зохиожээ. Түүнчлэн Лос-Анжелос дахь “Art Director” клубээс шагнал хүртэл хүртэж байсан аж. Логонд хүүхэд болон ламтанг дүрсэлсэн байна.

Бразилын Дорно дахин судлалын сургуулийн лого. Дизайнерууд уг нь бол логонд мандаж буй нарыг дүрсэлсэн аж.

Эх сурвалж: www.antipriunil.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.