Засаг ноёд эхнээсээ ховхорсоор л…

2016 оны 04-р сар 22-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Ирэх сонгуулиас өмнө төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, албаны эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулан ашигласан дүүргүүдийн Засаг дарга нар багагүй зэмлэл хүртэх бололтой. Саяхан анхнаасаа хууль зөрчин томилогдсон гэж багагүй хэл ам таталсаар ирсэн СХД-ийн засаг дарга М.Чинболдыг огцруулсан. Түүний хувьд хууль зөрчин томилогдож ажилласан цагаасаа ард иргэдийнхээ төлөө гэхээсээ илүү хувийн эрх ашиг болон намынхаа дарга нарт таалагдах, тэдний эрх ашигт нийцсэн хууль, журам, дүрэм зөрчсөн шийдвэрүүд гаргаж, Сонгинохайрхан дүүргийн төсвийн мөнгөөр эхнэрийн хамт Япон улсад амарч зугаалсан нь тогтоогдож байсан.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдын араас Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн байна. Д.Пүрэвдаваа нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрийн харьяаны ажилтан, жирэмсэн бүсгүйг зодож дарамталсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Тэгвэл энэ удаад түүнд зодуулсан гэх бүсгүй “Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа намайг ажилд оруулна гэж амлаад их хэмжээний мөнгө авлигад авсан. Улмаар зодож дарамталсан” гэх гомдлыг Авлиагтай тэмцэх газарт хүргүүлжээ. Энэхүү гомдлын дагуу Авлигатай тэмцэх газар нягтлан шалгаж эхэлсэн байна.

Өнгөрсөн мягмар гарагт Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны хэсэг гишүүд Засаг дарга Д.Пүрэвдаваагийн хууль бус үйлдлүүдийн талаар хэвлэлийн бага хурал хийх үеэр түүний өмгөөлөгч Г.Батбаяр “Миний үйлчлүүлэгчийн тухайд ганц хоёр асуудал байгаа л юм билээ” гэж байсан. Тэрхүү “Ганц хоёр үйлдэл” нь түүнийг ийнхүү АТГ-т шалгуулахад хангалттай байсан бололтой.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • хохирогч

      (150.129.142.9) 2016-04-23 09:53
      • 0
      • 0

      муу ац нарын ялыг нь эдлүүлэж ясыг нь цайруулах хэрэгтэй дэ ард түмний хөрөнгө мөнгөөр зугаацсан бол хятад шиг төлүүлээд амийг нь авах хэрэгтэй шүү дэ.

      Хариулах