Гэдсийг бүрэн цэвэрлэх, эслэгээр баялаг салат

Twitter Print
2017 оны 03-р сар 17-нд 19:10 цагт
Мэдээний зураг,

Энэ салатны үндсэн орцууд нь эслэгээр баялаг, олон төрлийн аминдэм, эрдэс бодисыг агуулсан ногоонууд байдаг. Уг салатыг хэрэглэснээр таны гэдэс бүрэн цэвэрлэгдэж жин ч мөн хасагдаж байгаа нь ажиглагддаг.

Салат бэлтгэхийн тулд:

-Байцаа

-Лууван

-Хүрэн манжин

-Тос

-Нимбэгний шүүс хэрэгтэй.

Бэлтгэх арга:

Байцаа, хүрэн манжин, луувангаа үрж 3:1:1 харьцаатай холиод өөрийнхөө дуртай халуун ногоон амтлагчаар, укроп, яншуй, сельдерей зэргээр амталж болно. Ингээд ногоогоо шүүсийг нь гартал байлгаад дээрээс нь нимбэгнийхээ шүүсээр амтлаад, илүү хурц амттай болгохыг хүсвэл хумс сармис нэмээрэй. Мөн оливын тос болон маалинганы тосоор нэмж амтална.

Харин давс огт хэрэглэхгүй бөгөөд давсны оронд шар буурцагны цууг /soy sauce/ салатаа илүү амттай болгох зорилгоор хийж болно. Шар буурцагны цуу нь тэжээллэг шинж чанартай төдийгүй эрүүл мэндэд хоргүй гэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж: www.ognov.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.