50 хүртэлх жинтэй илгээмжээс татвар авахгүй

Twitter Print
2016 оны 05-р сар 29-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар улс хоорондын шуудан илгээмжийг бараа гэж үзэж зарим илгээмжийн тоо ширхэг, үнийн дүнгээс хамаарч татвар авахгүй байх уян хатан заалт үйлчилж эхэллээ. 

Ингэснээр гадаадын аль ч улсаас шуудангаар дамжуулан илгээсэн бараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нугалснаас доогуур үнэтэй бол татвараас чөлөөлөгдөх юм байна. Тодруулбал Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 38.1.15-д зааснаар “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж”-ийг гаалийн татвараас чөлөөлөхөөр тусгасан байна.

Мөн НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулан, энэ сараас мөрдөж эхэлжээ. Өөрөөр хэлбэл нэг сая 920 төгрөгөөс ихгүй барааг хувь хүний нэр дээр явуулсан бол тухайн иргэн татвар төлөхгүй гэсэн үг юм. Харин “Ижил төрлийн хоёроос илүүгүй бараа” гэснийг анхаарах хэрэгтэй.

Ижил төрлийн бараа гэж юу вэ?

Гаалийн тариф, татварын тухай хуулийн 12.2-т “Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас нь аль алинаа орлож чадах барааг хэлнэ” гэж заажээ. Мөн “Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийг харгалзан үзнэ” гэж тусгасан байна.

Бодъё л доо. Гадаадаас танд, таны охин, хүү гуравт ижил төрлийн гурван цамц илгээмжээр ирлээ. Энэ гурван өмдний үнийн дүн нийлээд 1 сая 920 мянган төгрөгт хүрэхгүй байлаа ч татвар авна. Харин гурван өөр төрлийн бараа буюу хоёр цамц нэг өмд, эсвэл гутал, цамц, өмд байвал гаалийн татвар авахгүй гэсэн үг. Танд цүнх, цамц, гутал, хичээлийн хэрэгсэл, малгай, ороолт гурваас дээш төрлийн хэрнээ ижил биш бараанууд ирээд хуульд заасан үнийн дүн буюу нэг сая 920 мянгаас бага байвал татвараас чөлөөлнө.

Эндээс нэг асуулт гарч ирж байгаа нь нэг сая 920 мянган төгрөгөөс дээш бол яах вэ? гэсэн асуулт. Хэрэв таны илгээмж нэг сая 920 мянга+1 төгрөг болвол хөнгөлөлт эдлэх боломжгүй болно. Тиймээс таны илгээмж энэ мөнгөн дүнд багтахгүй, илүү гарах гээд байгаа бол хоёр таслаад ч юм уу мөнгөн дүнд нийцүүлж байж явуулсан нь танд илүү ашигтай гэсэн үг.

Дээрх мөнгөн дүнд багтаж л байгаа бол та хоёр ширхэг өмд, хоёр ширхэг цамц, хоёр ширхэг гутал гэхчилэн тэрхүү тоог нь хэтрүүлэхгүй бол асуудал гарахгүй гэсэн үг. Харин өөр төрлийн хэмжээтэй эсвэл өөр өөр загвар, брэндийн гурван ижил бараа /өмд, цамц, гутал, хувцас аль нь ч бай ялгаагүй/ авбал “хоёроос илүү” гэдэг ангилалд орно гээд ойлгочиход гэмгүй.

Компьютер хөнгөлөлтөнд хамрагдах уу?

Гаалийн татварын хувьд зөөврийн компьютер, Iрad, таблет зэргээс татвар авдаггүй аж. Гэхдээ энд дээрх ижил төрлийн хоёроос дээшгүй гэх тодотгол хамаарна гэдгийг анхаараарай. Хэрэв та компьютер чинь үнэтэй учраас энэ хөнгөлөлтийг эдлэх боломжгүй юм байна гэж харамсч байгаа бол таатай мэдээлэл байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй байх гэх шаардлага энд үйлчлэхгүй. Учир нь НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуулийн 13.1.24-т “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин, зөөврийн компьютерийн хувьд гуч дахин нэмэгдүүлснээс тус тус дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж”-ийг НӨАТ-аас чөлөөлөх нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тиймээс та 5 сая 760 мянган төгрөгийн үнэ бүхий нэг эсвэл хоёр зөөврийн компьютерийг илгээмжээр авахад ямар нэгэн татвар төлөлгүйгээр авч болох нь ээ.

Жин, хэмжээний хувьд ямар байх вэ?

Одоогоор илгээмжийн дээд хэмжээ 20 килограмм, харин хоёр улс харилцан тохиролцсон тохиолдолд 50 килограмм хүртэлх жинтэй илгээмжийг хүлээж авдаг байна. Тиймээс энэ жинд нийцсэн, дээр нь дээр дурдсан үнийн дүн, тоо хэмжээтэй барааг та татваргүйгээр авах боломжтой гэсэн үг.

Хууль ямар үр дүн авчирав?

Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө долоо хоногт 120 илгээмж татвар төлөөгүйгээс болоод эзэндээ очиж чаддаггүй байжээ. Харин хууль хэрэгжиж эхэлсэн эхний долоо хоногт гэхэд энэ тоо дөчөөр буурсан үзүүлэлт ажиглагдсан байна. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө тодорхой бараа, бүтээгдэхүүн, тоо хэмжээнээс хамаарч гаалийн татвар авдаг гэдгийг мэдэхгүй “Шуудангийн тээврийн мөнгийг нь төлөөд явуулсан байхад илүү мөнгө нэхлээ” гэж бухимдан гомдол гаргадаг байсан бол дээрх хоёр хууль хэрэгжиж эхэлснээр энэ төрлийн маргаан ч багассан гэнэ. Тиймээс та бүхэн юуг илгээмжиндээ авбал татварын хөнгөлөлт эдлэх боломжтой вэ гэдгийг танилцуулах үүднээс дараах хуулийн заалтуудыг оруулав.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН
ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 38.1.15 дахь заалт нэмсүгэй:

“38.1.15. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (218.144.55.156) 2016-04-24 01:29
      • 0
      • 1

      Tatwariin hajuugaar avilgla bolioosoi do gar haraad bvvr surtsan

      Хариулах

    • Зочин

      (37.228.227.215) 2016-04-23 17:04
      • 0
      • 0

      er ni bol yamar ch tatvar avah esgui zadlah ch erh bhgui

      Хариулах

    • С.Батбаатар

      (91.141.0.139) 2016-04-22 21:41
      • 0
      • 1

      Монгол шуудан бүх юм задалаад авах гээд очиход талын 1 тараасан бдг хүний юмыгзадлах ес бхгүй гааль зовхөн л хяналтаа тавих онбмаар

      Хариулах

    • uukaa

      (103.26.193.47) 2016-04-22 10:39
      • 0
      • 0

      Mongol shuudangiin ilgeemjiin gazriinhan hunii ymiig zadlaad taliig ni abaad uldsenees ni tatbar abdag.dahij xezee ch uilchluulehgui.2 udaa tegsen.tegsenees hubiin kargogoor ybuulsan ni deer.mongol shuudangiin ilgeemjiin tasag ystoi hogiin gazar

      Хариулах