Нүд аргаж хуурайшихаас сэргийлэх 5 арга

Twitter Print
2018 оны 01-р сар 12-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Хүн маш олон цагаар компьютерын ард сууснаас болж нүд ядарч, хуурайшиж аргаж эхэлдэг. Тэгвэл ийм шинж тэмдгийг арилгахын тулд хэд хэдэн дүрмийг баримтлах шаардлагатай. Нүдэнд элс орсо мэт таагүй мэдрэмж төрөх нь нүд хуурайших хам шинжтэй холбоотой гэж ойлгож болно. Үүний улмаас нулимс гоожих гоожно. Түүнээс гадна өрөө тасалгааны агааржуулагч нь нүд хуурайших бас нэг шалтгаан болдог.

Мэргэжилтнүүдийн онцолсноор ийм өвчтэй хүмүүсийн нүдэнд нь юм торсон мэт мэдрэмж төрж, нулимс нь цаг үргэлж гоождог аж. Улмаар нүд аргаж хуурайшин, нүдэнд таагүй мэдрэмж төрүүлдэг. Хүчтэй салхитай үед болон агааржуулагчтай өрөө тасалгаанд ийм өвчтөнүүдийг байлгахад тэдний нүд улам өвдөж, хорсож байжээ. Мөн энэ үед нүдний хурц хэлбэлзэл ажиглагдаж байсан байна. Тухайлбал оройдоо нүд хуурайших нь намдаж, өглөө нь гэрэлд маш мэдрэг болдог гэнэ.

1.Бүх зүйл хяналтанд байх ёстой

Жил болгон нүдний эмчид очиж үзүүлэх нь хараагаа хамгаалах хамгийн энгийн арга юм. Ингэснээр нүдний тал дээр асуудал байвал эрт шатанд нь илрүүлэх ач холбогдолтой юм. Жишээлбэл нүдний угаа дурандуулснаар нүд хуурайших эмгэг болон бусад төрлийн өвчнийг оношилж илрүүлэх боломжтой юм.

2.Тогтмол завсарлага авч сурах

Ажлын шаардлагаар бид компьютерын ард удаан хугацаагаар суухаас өөр аргагүй болдог. Хэрвээ удаан хугацаагаар дэлгэцийн ард суухаар бол хагас цаг тутамд нүдээ амрааж байх хэрэгтэй. Дэлгэцнээс холдож гадагшаа цонхоор харах, хамтрагчидтайгаа ярилцах, цэвэр агаар амьсгалах зэрэг энгийн үйлдлийг хийгээрэй. Орчноо өөрчлөн, сэтгэл санаагаа амрааснаар нүдэнд ч хэт ачаалал ирдэггүй. Их энгийн, энэ хэдэн дүрмийг баримталж чадвал хараагаа сайжруулаад зогсохгүй нүд хуурайшихаас сэргийлж чадах аж.

3.Зөв хооллолт

Нүд хуурайших шинж нь аминдэм дутагдсан үед буюу хоол тэжээлийн тэнцвэрт байдал алдагдах үед үүсч болдог. Америкийн эрдэмтэд 37000 эмэгтэйн дунд судалгаа явуулан дараах дүгнэлтэнд хүрчээ. Хэрвээ та хоолны цэсэндээ омега-3 тосны хүчил, загас, самар, бууцай, хулуу, брокколи, киви, усан үзэм, жүрж зэргийг түлхүү оруулан хэрэглэвэл хараагаа 20 хувиар сайжруулах боломж байдаг аж. Түүнчлэн нэрс жимс нь нүдэнд хамгийн чухал хэрэгтэй бичил элементүүдийн цуглуулга байдаг.

4.Мэргэжилтнүүдэд итгэ

Хэрэв нүдний шилээ буруу сонговол нүд хуурайших шалтгаан болдгийг мартаж болохгүй. Хаяадаа ч гэсэн линз сонгон хэрэглэхийг эмч болон нүдний мэргэжилтэнгүүд зөвлөдөг.

5.Чийгшүүлэх, гэхдээ хэтрүүлэх хэрэггүй

Нүдний торлог бүрхэвч хуурайшаад ирэхээр түүнийг гадаргуу болон судсууд нь өргөсдөг. Ийм үед ихэнх хүмүүст таагүй мэдрэмж төрж, нүд улайж, хорсдог. Нүдний дусаалгууд нь нүдний судсыг агшаах болохоос нүдийг тайвшруулж, амраадаггүй. Нүдний дусаалгыг системтэйгээр хэрэглэхгүй бол бэлдмэл нь нүдэнд дасал болчихдог. Харин эмчилгээний дусаалгын оронд нүдний чийгшүүлэгч хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Эх сурвалж: www.budetezdorovy.ru

Орос хэлнээс орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.26.8) 2018-05-31 19:56
      • 0
      • 0

      монгол зарж бгаа дусаагуур нулимс зэргээс алийг юунд хэрэглэхийг бичиж тайлбарлаж байвал

      Хариулах

    • zochin

      (59.153.115.16) 2017-06-11 16:45
      • 0
      • 0

      Heregtei medeelel bna bayrlaa

      Хариулах

    • Zochin

      (59.153.112.214) 2016-04-26 23:52
      • 0
      • 0

      Like :)

      Хариулах