Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдлээ

Twitter Print
2016 оны 04-р сар 21-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд 240000 төгрөг буюу 25 хувиар нэмэхээр болжээ. 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар талууд дээрх байр суурьт нэгдсэн ба 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгосноос хойш хөдлөөгүй байсан юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах худалдаа, үйлчилгээний газрын үйлчилгээ, цэвэрлэгээний ажил, ачаа ачих, зөөх, буулгах гэх мэт энгийн ажилд ажиллаж буй ажилтанд төлөх нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (92.63.69.25) 2016-04-21 15:52
      • 0
      • 0

      ARAI L BAGA BAINA DAA

      Хариулах

    • Ард

      (202.61.97.27) 2016-04-21 14:39
      • 0
      • 0

      Аргагүй сонгууль дөхсөн нь мэдэгдэж байх шив,сонгууль дөхөхөөр ажил хийж ард түмэнд хайртай болдог шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.76) 2016-04-21 11:36
      • 0
      • 0

      300000 bolgojbolno biz dee ydaj

      Хариулах