Н.Энхбаяр аргагүй л бяртай юм

Twitter Print
2016 оны 04-р сар 22-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монголын улстөрд эргэж ирлээ. Тэр аргагүй л том улстөрчийн бяртай юм байна. Өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тушаалаар одоогоос яг дөрвөн жилийн өмнө үүрийн 06 цагт түүнийг оймстой нь хөлийг нь гозолзуулан баривчилж, Монголын улстөрөөс үүрд арчиж хаях гээд чадсангүй. Тэр яг дөрвөн жилийн дараа магадгүй урьд өмнөхөөсөө хэрсүүжсэн, улстөрийн бяр хүч нь улам тэгширсэн байдалтай эргэн ирж байна.

Ирэх сонгуульд эвсэл болон орж АН-ыг далаар нь тавъя гэсэн МАН-ын саналыг тэр нулимчихлаа. Магадгүй МАН-тай ч тооцоо бодох холын бодол түүний толгойд эргэлдэж байж болох. Одоо тэрээр тун холыг харж байгаа. Үнэндээ түүнээс Монголын томоохон улстөрчид бүгдээрээ жийрхдэг ч холдож чаддаггүй гэдгийг ойрын хэдхэн хоногт болоод өнгөрсөн явдлууд тодорхой харуулав. Тэрээр хүссэн цагтаа МАН-ын дарга М.Энхболдыг дуудаад гар барьж чадаж байна. Бас хүссэн цагтаа АН-ын дарга З.Энхболд дээр явж ороод гар барьж дөнгөнө. Өнөөдрийн Засгийн газар бол түүний хувьд зүгээр л “хүүхэлдэй”. Тэрээр одоо Ц.Элбэгдоржоос айхаас өнгөрсөн.

Учир нь “МАХН-ын дарга Н.Энхбаяр нь Монголын төрд ажиллах бүрэн боломжтой”  гэдэг дүгнэлтээ Монголын Хүний эрхийн Үндэсний Комисс гаргачихлаа.

Мөн “Түүний өмнөх хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэдгийг Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга асан, УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин нийтэд зарлачихлаа. Н.Энхбаярын ялыг цагаатгах тухай тогтоолыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос дэмжчихсэн. Тун удахгүй дээрх тогтоолыг УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж эцсийн шийдвэр гаргахаар болсон.

Энд сонирхуулахад “Н.Энхбаяр нь Монголын төрд ажиллах бүрэн боломжтой” гэдэг дүгнэлтийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд бас л бяр заан гаргасан Монголын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж бол МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүтэн биширч, үйл хэргийг нь дээдэлдэг хүний нэг билээ.

2003 оны Шинэ жилийн баярын өдөр Монгол Улс ОХУ-д төлөх 11.4 тэрбум шилжих рублийн өрнөөс салж, 250 сая ам доллар буюу хоёр хувийн төлбөр төлснөөр хойд ахдаа өргүй болсноо зарлан эрх баригчид баярласандаа оргилуун дарс буудуулж, тэврэлдэн үнсэлдэж байхад чухамдаа Ж.Бямбадорж абугай нүдэндээ нулимастай оргилуун дарс бариад Н.Энхбаярын хажууд зогсож байсан түүхэн агшин байдаг.

Тэр цагаас хойш 13 жил өнгөрчээ. Сүүлд “Н.Энхбаярын тэргүүлсэн Засгийн газар ОХУ-д төлөх их өрийнхөө хоёр хувь буюу 250 сая долларыг Оросын банкинд бус өр тэглэхэд зуучилсан Чехийн "Fid group"-т бус Прага дахь "ДФ интернэшнл консалтинг" гэдэг компанид шилжүүлжээ” гэсэн дуулиан дэгдэхэд аанай л Ж.Бямбадорж абугай Н.Энхбаярыг хамгаалан зоригтой дуугарч байсан. Түүх давтагддаг ажээ.

Ямартай ч одоо МАХН-ын дарга Н.Энхбаярыг зогсоох, айлгах хүч Монголд байхгүй болсон. Тэр одоо дахин Монголын улстөрийн оргил руу хүч, бяр түрэн өгсөж эхэллээ.         

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.140.148) 2016-04-24 17:18
      • 0
      • 0

      Энд Н.Энхбаярыг магтан дуулж тахин шутээд мандуулаад байгаа нехер негее нулимс дуслуулан яриад байсан этгээд бололтой юмдагуудаа?! МАНАН МАХН Гундалай Ганбаатар, эрээвэр хураавар дуучин жужигчин тамирчид терд буу гараасай!!! Зев сонголт хийгээсэй АРД ТУМЭН минь. Тэнгэр ершеег...

      Хариулах

    • Зочин

      (201.53.206.2) 2016-04-23 10:47
      • 0
      • 0

      Elbegdorj ta, odoo budaa! ))))) yah bodoltoi bn? Tolgoid ni baahan um orj garaad l baigaa baihdaa .....

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.98) 2016-04-23 08:59
      • 0
      • 0

      elbegdorj oimsoo gozoilgood ywah bii wii

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.114) 2016-04-22 20:35
      • 0
      • 0

      МАНАН ҮҮСГЭЭД ХИЙСЭН ЛУЙВРЫГ ӨӨРИЙГ НЬ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ МАРТАХГҮЙГЭЭР УУЧИЛНА ГЭСЭН ГЭХДАА БАЯРТАНГУУД ОФШОРУУДЫГ АРД ТҮМЭН ХЭЗЭЭЧ УУЧЛАХГҮЙ НҮҮРСЧДИЙН НАМЫГ МАНАН ҮҮСГЭХ ЗОРИЛОГТОЙ ХҮМҮҮСИЙГ ЭХ ОРНОО ХУДАЛДАГСДЫГ ЗАЙЛУУЛАХ СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ ХИЙЦГЭЭЕ ОЛИГАРХ НАМ МАН ИЙГ АН ИЙН ОЛИГАРХУУДЫГ СОНГОХГҮЙ БАЙЦГААЯ

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.29) 2016-04-23 03:27
      • 0
      • 0

      Zuv shyy

      Хариулах

    • шударга

      (59.153.112.9) 2016-04-22 17:42
      • 1
      • 0

      Энэ хүн улс төрд эргэж ирэх ёстой хүн арай монголыг элгээр нь мөлхүүлэхгүй.Улс төрийн хаттай ухаан гаргах хэрэгтэй хүн.Ууж идээгүй хэн байгаа юм бэ.Бүгд л өндөр өндөр баышин биёнээсээ өрсөөд барьчихсан байгаа.Гэхдээ Энхбаяр монголын төрд хэрэгтэй хүн Энхбаярын үед ард түмэн ийм байгаагүй.Томчуул тэр бүр дэлгүүр хэсэх биш лангуугаа орхиод гарсан иргэд хоосон лангуунууд том дэлгүүрүүдээр нилээд байна.Улс орноо одоо харах цаг болжээ.Хүмүүс сонголтоо зөв хийвэл гуравхан сая хүнтэй монгол хөгжинө шүү манайхаан

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2016-04-22 18:24
      • 0
      • 1

      Тийм үү, мэдээгүй ш дээ. хэ хэ

      Хариулах

    • Зочин

      (103.11.192.34) 2016-04-22 14:58
      • 0
      • 1

      Төвшин ахаа сайн бичээд өг тэгвэл наад хүмүүс чинь шээс нь гоожин агуу хүн алуул байдаг юм байна.

      Хариулах

    • Зочин

      (172.56.31.183) 2016-04-22 14:56
      • 0
      • 0

      Odoo Mongolchuud bugd bayajaad jargaad amarsaihanda jargana daa. Bugdeeree saihan demjeed turgend ni oruultsgaaya.

      Хариулах

    • dad

      (180.235.178.6) 2016-04-22 13:57
      • 0
      • 0

      Н.ЭНХБАЯР ДАРГА ХИЙСЭН Ч ЮУМТАЙ ХЭЛЭХ Ч ҮГТЭЙ ХҮН

      Хариулах

    • СОНГОГЧИД

      (202.179.24.143) 2016-04-22 13:25
      • 0
      • 0

      энхБАЯР БОЛБООС МОНГОЛ ТӨРД МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХИЙСЭН АЖИЛТАЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ХӨӨН.БАС ХЭЛМЭГДЭЛ ДАРАРМТЛАЛ АМСАЖ ШОРОНД ОРЖ ӨЛСӨЖ ҮЗСЭН ХАТТАЙ УЛС ТӨРЧ ТЭРБЭЭР МОНГОЛ ОРНЫГ АЛГАН ДЭЭРЭЭ БАЙГАА ЮМ ШИГ ХАРЖ БАЙГАА ИЙМЭЭС ЭНЭ ХҮНЭЭС БИД АВАХ ЕСТОЙ ЮМАА АВЧ ЭНЭ ХҮНИЙ ЧАДЛЫГ АШИГЛАХ ШААРДЛАГА БАЙГААГ БИД ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ.ШУНАЛ ХИЙНЭ Ч ГАРСАН ГАНЦ ХҮН ГЭЖ ҮЗХЭД БУРУУГҮЙ БОЛОВ УУ.

      Хариулах

    • ЗӨВ ХҮН

      (203.169.50.152) 2016-04-22 12:50
      • 0
      • 0

      Н.ЭНХБАЯР ДАРГА ХИЙСЭН Ч ЮУМТАЙ ХЭЛЭХ Ч ҮГТЭЙ ХҮН. ЭНЭ Ц.ЭЛБЭЧИН ШИГ АСЕМ ЯРЬДАГ ЖИЖИГ БАЦААН БИШ. УЛС ОРНЫХОО ИРЭЭДҮЙ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ЯВАА ХҮН. ТҮҮНЭЭС АСЕМ-ААР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛУУЛАХ ГЭСЭН УВАЙГҮЙ ХҮН БИШЭЭ.

      Хариулах

    • 26

      (43.242.241.34) 2016-04-22 11:57
      • 0
      • 0

      Н.Энхбаяр эргэлт буцалтгүйгээр улс төрд орж ирсэнд баяр хүргэе.Монголчууд бид төр засагтаа найдаж, хүлээж сууна даа. Амжилт

      Хариулах

    • Зочин

      (201.53.222.14) 2016-04-22 09:25
      • 0
      • 1

      Elbegdorj odoo dotroo ikh l aij baigaa baihdaa. Enkhbayar bol Elbegdorjiin hajuud hamaagui bolovstlroltoi, medlegtei busad ornii udirdagch nartai hiij baigaa yariltslaga uulzaltuudiig harj uzej baihad haragddag shuu.

      Хариулах

    • ЗОЧИН

      (103.57.92.47) 2016-04-22 00:55
      • 0
      • 1

      Монголын төрд хэрэгтэй хүн биш .өш хонзон хорсол тээсэн тэмцэл монголын төрд байх ёсгүй.Ийм хүмүүсийг төрөөс тусгааралах хэрэгтэй.

      Хариулах

    • 898989

      (203.169.50.152) 2016-04-22 10:08
      • 0
      • 0

      Энэ Н.ЭНХБАЯР гэдэг хүн Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт АУГАА ТОМ ГЭДГЭЭ ХАРУУЛСАН ХҮН Ш ДЭЭ, УЧИР НЬ Н.ЭНХБАЯР ХЭН НЭГЭН БАЙГУУЛЛАГА ХҮНЭЭС ӨС ХОНЗОН АВАХГҮЙ ГЭДГЭЭ ХЭЛЧИХСЭН

      Хариулах

    • Baagii

      (82.234.78.154) 2016-04-21 19:48
      • 0
      • 0

      Bayr hurgi tegmeer de chi odool zev medeelel bichle ajild chine amjilt husii

      Хариулах

    • ккк

      (202.179.27.50) 2016-04-21 18:05
      • 0
      • 0

      Намбар ваан бол өөрийн хувийн эрх ашиг, өс хонзонгоор чөтгөртэй нөхөрлөж, бурханаас ч урваж, хэнийг ч золиосолж мэдэх аюултай дарангуйлагч БИРД.Гаалийн Баатар,АТГ-ын Дангаасүрэн,Зэнээ, Дашбалбар,Шийлэг дамба,Цог гээд хичнээн хүнийг өөрийн шунаг хүслийн золиос болгов.Энхбаяр мундагдаа биш зүгээр АН-хан өрсөлдөгч МАН-ыг унагахын тулд л ашиглаж байгаа.

      Хариулах

    • 898989

      (203.169.50.152) 2016-04-22 10:11
      • 0
      • 0

      ХҮНД АМЬД ҮЛДЭХ ХҮЧИЙГ НЭГ Л ЗҮЙЛ ӨГДӨГ ХЭМЭЭН БОДНО. ТЭР БОЛ ҮР ХҮҮХЭД ААВ ЭЭЖИЙНХЭЭ ТӨЛӨӨ ҮХЭЛТЭЙ НҮҮР ТУЛААД БОСЧ ИРДЭГ. НӨГӨӨ НЭГ НЬ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ҮХЭЛТЭЙ НҮҮР ТУЛААД БОСЧ ИРДЭГ. ӨС ХОНЗОН ҮХЭЛТЭЙ НҮҮР ТУЛСАН ЦАГТ АМЬД ҮЛДЭХ НӨХЦӨЛ БОЛОХГҮЙ ЭЭ.

      Хариулах

    • bbbb

      (202.9.40.137) 2016-04-21 16:47
      • 0
      • 0

      Ee chaabas da yamar shudraga xvn geel end tend xor xuurxab dee zarim neg setgegdel zoxioomol uu esbel vr xvvxed ireedvigee bodxoo baisan mongnii setgegdel vv .ene xvniig shudraga lag gej bodoj baibal .nogoo mongol xvnii saruul uxaan xaa bn aa esbel juuljchid yim bicheed bn uu

      Хариулах

    • 898989

      (203.169.50.152) 2016-04-22 10:13
      • 0
      • 0

      ӨС ХОНЗОН АВАХЫН ТУЛД ҮХЭЛ АМЬДРАЛТАЙ ТЭМЦСЭН ТЭСЧ ҮЛДСЭН ГЭВЭЛ БУРХАН ТҮҮНИЙГ АЛЬ ЭРТ ЗОГСООСОН БАЙГАА.

      Хариулах

    • Зочин

      (202.179.26.69) 2016-04-21 16:28
      • 0
      • 1

      AGUU HUNEES AGUU UR DUN GARDAGIIM 2016 ONOOS MONGOLIIN HAR BARAAN UUL HESEG ARILAH BOLTUGAI.

      Хариулах

    • zochin

      (103.229.122.241) 2016-04-21 12:50
      • 0
      • 0

      ene tsairchihsan avilgachin mongoliin toroor ch estoi neg togloj bn da..baasniih ni byar bhav de odoo giin nohtsol bdal ni l daam gargaad bga ym...songuuliin dara 1.bol oimsoo gozoilgood achigdana 1.bol uter turgen mongoloos zugtah bh da..amilsan chotgor gej bdag ene enhbayar l bn da

      Хариулах

    • Зочин

      (43.242.242.236) 2016-04-21 16:46
      • 0
      • 0

      Ямар ч буруугүй болохоор хичнээн гүтгэх гээд чадсангүйдээ хөөрхий. Энэ хүн Монголыг их өрөөс аварч байсан юм. Харин Элбэгээ ах их өрөнд унагаж байна . жоохон бодолтой бай өөрөө

      Хариулах

    • moogii

      (176.10.99.204) 2016-04-21 12:26
      • 0
      • 0

      vnexeer byartai byadtaiga xaruulxaas oor yaxawdee muusain luiwarchadiin shaxalt daramtiig oorinxoo bier dawan tuulj garj irsen jinxen mongol xvv gej l ene de

      Хариулах

    • Болд

      (5.255.80.27) 2016-04-21 12:16
      • 0
      • 0

      Ид гялалзаж байхдаа аа байсан шүү Энхбаяр. Одоо бүр л цойлох хэрэгтэй байгаамдаа. Цаана л нэг сайхан байдаг байждээ улс төрд гялалзаж байх үедээ

      Хариулах

    • saihnaa

      (193.90.12.86) 2016-04-21 12:15
      • 0
      • 0

      mongol hvniig demjij bna

      Хариулах

    • цээгий

      (37.187.129.166) 2016-04-21 12:14
      • 0
      • 0

      Н.Энхбаяр Монголын төрд ихийг хийсэн хийсэн ажилтай хэлүүлэх үгтэй хүн

      Хариулах

    • цээгий

      (37.187.129.166) 2016-04-21 12:14
      • 0
      • 0

      Н.Энхбаяр Монголын төрд ихийг хийсэн хийсэн ажилтай хэлүүлэх үгтэй хүн

      Хариулах

    • монгол хүн

      (185.100.85.192) 2016-04-21 12:12
      • 0
      • 0

      Энхбаяр гэдэг хүн монгол улсыг хөгжүүлж чадсан их өрийг дарсан эдийн засгыг тогтвортой байлгаж бүтээн байгуулалт өрнөж л байсан хүн бүр үүнийг мэдэнэ одоо өнөөгийн хэцүү нөхцөлөөс энэ л хүн авч гарж чадна

      Хариулах

    • Дэмбэрэл

      (193.90.12.86) 2016-04-21 12:12
      • 0
      • 0

      Чи энхнэрийг шургуулж бхийг харсан юм уу МАНАН 4 жил төр барихад УЛС ОРОН ХӨГЖӨӨГҮЙ ШДЭЭ мананаас салий МОНГОЛЧУУДАА. АСЕМ нэрийн дор иргэдээ хачиглагсад МАНАН үлдэгдлүүд

      Хариулах

    • баяраа

      (203.169.50.193) 2016-04-21 12:11
      • 0
      • 0

      ЭНХБАЯР арагүйл хүчтэй тэнхээтэйн мэдэгдэж байгаамдаа энэ хүнийг дийлэх хүн энэ хорвоо дэлхийд байхгүйн болуудаа МАН АН 2 энэ хүний урд сөхрөх цаг нь эрсээн

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.108) 2016-04-21 11:39
      • 0
      • 0

      Энхбаяр ерөнхийлөгч байхдаа эхнэр Цолмонгоо тагнуулын газарт шургуулж байсан түүний л гавьяа байхдаа.

      Хариулах

    • Baganaa

      (27.123.215.222) 2016-04-21 11:31
      • 0
      • 1

      Chadaj bga yumand araggvi gdg bha.songuulid garaad ireh eseh ni l sonin bna.Garaad irlee gehed MAHN-d bolowson hvchin ni l sn baigaasai gj naidaj bna.

      Хариулах

    • Зочин

      (202.179.7.107) 2016-04-21 10:56
      • 1
      • 0

      энхбаяр гэж хэн юм бэ уур хүрч байна

      Хариулах

    • ЭНХ

      (202.126.89.199) 2016-04-21 10:29
      • 0
      • 3

      УЛС ТӨРЧИЙН ХУВЬД ЖИНХЭНЭ АСС ЮМ АА.ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХӨӨС ӨӨР ЗҮЙЛ АЛГА.М.А.Н / А.Н ХОЁР ҮНЭХЭЭР ЖИЖИГДЭВ.ГЭХДЭЭ А.Н-Д ЯМАР НЭГЭН ХҮЛЭЭЛТ ҮҮСЧИХСЭН БАЙСАН.АРАЙ ХОГ ДЭЭР ҮСЭРЧИХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДНАМ.

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.32) 2016-04-21 10:03
      • 0
      • 3

      Уг нь толгой илүү л хүн юмаа. зөв л яваасай билээ. үнэхээр нэг талаас нь хархад төрийн бүх албыг хашсан хувь хүн боловч нөгөө талаас нь энэ олон албыг хашуулж дадлагажуулсан бэлдсэн хүнээ ашиглах л хэрэгтэй.

      Хариулах