Эх Монгол бичиг уйгар бус, жинхэнэ Монгол өв

Twitter Print
2018 оны 03-р сар 12-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бид өнө эртнээс улбаатай өв соёл, өндөр их түүхтэй үндэстэн билээ. Гэвч өнөө цагийн бидэн аугаа их энэ түүхийг үл мэдэх, мэдлээ ч үл ойшоох ухаан мөхөс алмай балмад этгээдүүд бөлгөө. Үүнийг батлах баримт жишээ олон байдгийг бид өөрснөө мэддэг хэрнээ бас л мэддэггүй царайлдаг учир өв соёлоо эх улбаагаар нь мөшгиж, судалж сурвалжлах асуудлыг  орхигдуулсаар ирсэн мэт. Тухайлбал, уйгараас зээлдэн авсан “уйгаржин” гэж үзээд байдаг худам монгол бичиг.

Харин худам Монгол бичгийг уйгараас гаралтай биш гэвэл манай эрдэмтэд, түүхчид “гарцаагүй” гэсэн баримт нотолгоогоор эх монгол бичгийг “уйгаржин” гээд хөдлөхгүй, дэлхий дахины түүх, соёлын өөр олон эх сурвалж дээр ч тийм буй гэх нь мэдээж. Үнэхээр тийн ахул эх монгол бичгийг энэ газар шороон дээр аж төрж ирсэн элэнц дээдэс маань өөрсдөө зохиосон гэвэл хэн ч итгэхгүй. Гэтэл үүнийг нотлох баримт бас байдгийг бид анзааралгүй явж ирж. Тэр нь юун гэвэл руни бичиг.

Орхоны хөндий, Ховд аймгийн Хойд цэнхэрийн агуйгаас олдсон тэмдэглээсүүд, Булган аймгийн Бүрэгхангай суманд 1983 онд Хүннүгийн булшнаас олдсон зоос, Ухуань нарын хөшөө зэрэг олон газраас олдсоор байдаг руни бичгийг эх монгол бичгийн үндэс гэж үзвэл зохино. Тэгвэл яагаад? Энэ өнцгөөс үзэхэд мэдээж, нэн эртний энэ бичиг үсгийг Европ дахиных гэж толгойтон бүхэн хэлэх биз. Харин эрдэмтэн судлаач Ч.Эрдэнийн дэвшүүлдэг логик ухагдахуунаар мөшгөөд үзвэл эртний өвөг монголчууд нүүдэллэж явсаар хоёр мөрний (Тигр, Ефрат мөрөн) сав газар очиж суурьшихдаа Сүмэр хэмээх соёл иргэншил үүсгэсэн гэдэг. Сүмэр үндэстэн харин Ойрхи Дорнод, Европт өргөн дэлгэр тархалыг олсон руни бичгийг хэрэглэж байсан баримт нотолгоо бишгүй бий. Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс олдсон руни бичгийн дурсгалыг харин өвөг Сүмэр бичигтэй харьцуулахад усны дусал мэт адилхан, яв цав зөрүүгүй таарахгүй ч гэлээ үндсэн тэмдэглэгээний утга санаа нь давхцаж таарна. Эртний Сүмэр бичиг үсэг гэдэг бол үнэндээ Европ дахинаар тархсан руни бичээс тэмдэглэл билээ. Харин тэр бичээс тэмдэглэл хожмоо эртний Гот, Фин, Скандинав, Унгар, Болгар гээд олон салаа мөчрөөр салбарлан холдож өгсөн гэхэд болно.

Руни бичиг дурсгалын хөшөө чулуунууд дээрээс олонтаа олддог эдгээр тамга тэмдгүүд нь Монгол язгуур гарвалыг ямагт илтгэдэг. Хас, чандмань, саран дэвсгэртэй онги, гурвалжин буюу чойнзон гээд Монгол язгуур гарвалтай олон янзын дүрслэл нүднээ илт харагдана.

                                                                                                             Англи-Сакс руни бичиг

Нийт үсэг бичгийн түүхийг сөхөж үзвэл дэлхийн олон бүс нутагт ”рун” маягийн үсэг өргөн хэрэглэж байсан бөгөөд ерөнхийд нь хоёр хувааж  үздэг аж. Үүнд Европ дахин (Швед, Норвеги, Дани, Англи-Саксони, Герман)-д өргөн дэлгэрсэн ийм бичгийг аргын тооллын эхэнд үүссэн гэж, харин Ази дахин (Төв Ази болон Сибир)-д тархсаныг аргын тооллын өмнө үүссэн гэж үздэг бол ерөнхийд нь Түрэгийн “рун” гэж нэрлэж заншжээ. Төв Азийн нүүдэлчдийн “рун” бичгийн гарлыг эртний согд нарын бичгээс үүсэл гэж үздэг. Энэ бичиг хожим арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдгээр баяжуулсан байсан бөгөөд чухам энэ бичиг үсгийг Хүннү нар хөгжүүлж  Төв азийн нүүдэлчдийн өв соёлын хөгжилд оруулсан билээ. Тэгээд ч өнөөгийн Монгол Улсын газар нутаг Хүннү гүрний эзэмшил нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлдсэн байна.

Энэ бол түүхэн үнэн. Харин өнөөгийн эх Монгол бичиг эртний руни бичгээс улбаатай болох “үнэн” бидний уйгар хэмээдэг араб болоод иврит хэл бичгээс тодорхой харагдана. Семит хэл бичиг хэмээн үздэг араб, иврит бичиглэлийг баруун гар талаас эхлэн буулгадагийг мэдэхгүй хүн ховор биз. Яг л Монгол бичгийг оройгоос нь доош хандуулж бичдэг шиг. Хэрвээ Монгол бичгийг хэвтүүлээд үзвэл араб, иврит бичиглэлээс ялгагдах юмгүй харагдах болно. Харин бичээд үзэхэд Монгол бичиг энэ төрлийн бичиглэлээс илүү гарт эвтэйхэн, цаасан дээр буусан дүрслэл, ур ухаанаараа хавьгүй дээр байдгийг судлаачид онцолсон байдаг. Эндээс чухам Монгол бичиглэл анхдаг ч уу гэсэн учиг сэжүүрийг хайх хэрэгтэй юм.  “Өнгөдөг анхдагч уу, тахиа анхдагч уу” гэдэг гүн ухааны толгой эргүүлсэн бодлого мэт эргэцүүлэл харин энд огт хэрэггүй. Монгол бичиглэл яах аргагүй анхдагч. Учрыг тайлбарлая. Хүн төрөлхтөн папирус гэх мэтээр бичиг буулгах арга технологийг хайж он цагийн уртыг туулж, цаас гэдэг зүйлийг барьж үзэхээс өмнө  чухам юун дээр бичиг соёлын дурсгалаа үлдээж ирсэн билээ? Мэдээж чулуу. 

Гэтэл чулуун дээр үг үсэг буулгахад хамгийн тохиромжтой дүрслэл, үсэг бичиг нь руни болж байсан нь тодорхой бөгөөд баруун гартаа алх, зүүн гартаа цүүц барьсан хүнд чулуун дээр үг үсэг цохиход баруун доод хэсгийн өнцгөөс эхлэхэд тун амар байсан байна. Хүн төрөлхтний 85 хувь нь аливаа үйл хөдлөл хийхдээ баруун гараа “урдаа барьдаг” гээд бодоод үзэхэд руни үсэг, бичиг яах аргагүй эх Монгол бичгийн уг үндэс болсон болсон байх учиртай.

Руни үсгээр модон дээр ч бичээс үйлдэхэд амар байж. Учир нь руни үсэг чулуун дээр болоод модон дээр ухаж, сийлэхэд тун амар хурц өнцөгтэй дүрслэл. Харин энэ дүрслэлийг цаас гарч ирсэн цагаас дугуйруулан гэдэс, энхлэг, шүд зурах боломж бүрдсэн байх учиртай.

Энэ л цаг үеэс эх Монгол бичиг өнөөгийн дүрслэл, бичиглэлээ аажим аажмаар олж, хэлбэржин хувьсаж ирсэн байх магадлалтай. Тиймээс араб, иврит бичиглэл анхдагч уу, Монгол бичиглэл анхдагч уу гэдгийг одоо судалж үзэх цаг болж. Үүнд эртний Сүмэр, Арамей болоод дараа үеийн Согд бичиг үсэгийн хэлбэр маяг судалгааны сайн эх сурвалж болно. Европын, тэр дундаа Германы эртний бичиг үсэг гэгддэг руни бичиг харин энэ судалгааны үнэн бодитойг улам тодруулах баримт болж өгөх учиртай. Тиймээс эх түүхээ бид өөр өнцгөөс харж ул суурьтай судалгаа хийгээд үзье. Энэ бол бидний жинхэнэ бахархал байх болно. Монгол газар нутаг дээр оршсоор ирсэн, өнөөдөр бидэнд өвлөгдөж үлдсэн аугаа түүх соёлын дурсгал зөвхөн үүгээр тогтохгүй, бидний бахархал болох судалгааны олон олон эх сурвалж үнэн бодит нээлт хийх он цагийг хүлээсээр байна. 

  

Бидний өвөг дээдэс Хүннүгийн түүх, соёлын дурсгалуудад хөрш зэргэлдээ нүүдэлчид болоод Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншилтэй өргөн харилцаж явсны ул мөр хадгалагдан үлдсэн байдаг. Төв Азийн тэгш өндөрлөгт нүүдэлчдийн байгуулсан Хүннү гүрэн дорноос өрнө тийш Солонгосын хойгоос Иран Ирак хүртэл, Байгаль далайгаас түмэн газрын цагаан хэрэм хүртэлх асар уудам газар нутгийг эрхшээлдээ оруулж тухайн үедээ Ази тивийн хамгийн хүчирхэг гүрэн болох Энэтхэг, Хятад, Перстэй эн зэрэгцэж байсан аугаа их сүр хүчний илэрхийлэл болж байсан билээ. Төв Азийн энэ нүүдэлчдийн довтолгооноос эмээхдээ Хань гүрний хаад алдарт түмэн гадрын цагаан хэрмийг бариулж байсан тухай түүхэн эх сурвалжуудад тодорхой дурдсан нь бий.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.27.60) 2016-08-01 21:59
      • 0
      • 0

      энэ мэдээжийн хэрэг. Арам үсгээс үүдсэн Ариун увидасаар бүтсэн.

      Хариулах