Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар цэц сорьж байна

Twitter Print
2016 оны 04-р сар 20-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

Буудлагын Дэлхийн цомын тэмцээн Бразилд үргэлжилж байна. Тус тэмцээнд 88 орны 661 тамирчин онч мэргэнээ сорьж байгаа аж. Манай улсаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар цэц сорьж байна.

Эмэгтэйчүүдийн хийн гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 378 оноогоор 27, ОУХМ Ц.Мөнхзул 361 оноогоор 65 дугаар байрт шалгарлаа. Мөн хийн урт бууны дасгалд өрсөлдсөн Г.Нандинзаяа414,3 оноогоор 30 дугаар байрт оров.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.