Монгол-Японы сургалтын эмнэлэг 1042 нэр төрлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ

Twitter Print
2019 оны 10-р сар 05-нд 15:39 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн Монгол-Япон сургалтын эмнэлгийн амбулатори үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ.

Тус эмнэлэгт нийт 500 гаруй ажилтан ажиллан, их сургуулийн эрдэмтэн доктор, профессор багш нар мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж гэх мэт нийтдээ 17 чиглэлийн 1042 нэр төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Монгол Улсын нийт хүн амд үзүүлэх юм.

Амбулатори нь өдөрт 400, сард 8800, жилд 105600 гаруй үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ, БЗД-ийн 10, 12, 13, 26 дугаар хороонд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Нийслэлийн Мэдээ-н зураг.

Амбулатори, радиологийн төв, дурангийн төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн бѳгѳѳд мэдрэл дотор, хүүхдийн эмгэг судлалын тасгийг 11 дүгээр сард, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс заслын тасгийг ирэх оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.