Глицерин дээр Е аминдэмийг нэмбэл арьс залуужуулах гайхамшиг болно

Twitter Print
2017 оны 08-р сар 05-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

Глицерин болон Е аминдэм нь нүүрэнд маш хэрэгтэй тэжээл болдог. Е аминдэм нь арьсны эрүүл байдлыг хадгалж, антиоксидант чанарыг агуулдаг. Уг бодис нь дараах байдлаар нөлөө үзүүлдэг. Эхлээд арьсны эс дэх исэлдэлтийн үйл явцыг удаашруулж, арьсан тэжээл өгөн, нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Түүнчлэн түүнийг гоо сайхны бүтээгдэхүүнд гол орц болгон ашигладаг.

Е аминдэм нь олон давуу талтай.

-Арьсны нөхөн сэргээлтийг хурдасгана

-Хөгшрөлтийг удаашруулна

-Эстроген дааврыг идэвхжүүлнэ

-Ус-тослогийн тэнцвэрт харьцааг хэвийн хэмжээнд хадгална

-Хаван буулгана

-Батга эмчилнэ

-Сэвх, нөсөө толбо, язралт, үл мэдэгдэх төдий сорвийг ч арилгана

-А аминдэмийн шимэгдэлтийг дэмждэг

Мөн Е аминдэмийг дотуур буюу ууж хэрэглэж болдог. Дурын ямар ч эмийн санд капсултай, савлагдсан байдлаар худалдаалагддаг. Хоногийн дундаж хэрэглээ 15 мг байдаг. Глицерин болон Е аминдэмийг холин нүүрэндээ түрхэж болно. Үүний тулд унтахынхаа өмнө энэ хоёр шингэнээсээ тэнцүү харьцаагаар холин нүүрэндээ түрхээрэй. Арьсанд богино хугацаанд тэжээл өгч үр дүнгээ хурдан үзүүлдэг. Жижиг үрчлээ арилж, арьс толигор, гөлгөр болдог.

Нүүрний арьсанд глицеринийг хэрэглэх нь

Шингэн глицериний үнэлж баршгүй чанар нь арьсыг чийгээр маш сайн хангах юм. Мөн л дурын эмийн санд зарагддаг. Глицеринийг нүүрний тос болон маск, гоо сайхны бүтээгдэхүүндээ нэмэлтээр хэрэглэж болдог.

Арьс нь асуудалтай хүмүүс глицеринийг цэвэр байдлаар хэрэглэхэд тохиромжтойгоос гадна лосьон болгон хэрэглэсэн ч болно. Глицеринийг тогтмол хэрэглэснээр арьсны эс нөхөж сэргэж, бүх үрэвсэл хормын төдийд алга болдог. Глицеринтэй маск нь ямар ч арьстай хүнд тохирдог.

Тэр дундаас хамгийн шилдэг маск бол глицерин, зөгийн балыг ижил хэмжээтэй хольж найруулах юм. Энэ маск нь шингэн болдог тул өтгөрүүлэхийн тулд овъёосны гурил нэмж өгнө. Хуурай арьстай бол хэд хэдэн дусал эфирийн тос нэмээрэй. Түүнээс гадна тослог арьстай хүнд глицерин, овъёосны гурил, өргөст хэмхийн шүүсээр маск бэлтгэж хэрэглэхийг зөвлөж байна. Эмзэг мэдрэмтгий арьсанд онцгой арчилгаа хэрэгтэй. Ийм хүмүүст глицерин, өндөгний шар, цитрусын тосоор маск бэлтгэх түрхэхэд тохиромжтой.

Гар болон нүүр арчилгаанд глицерин болон Е аминдэмийн холимогоос сайн зүйл гэж үгүй

Биеийн энэ хэсгүүд нь гадаад орчны нөлөө, ус, ахуйн химийн бодисуудаас болж гэмтэж байдаг. Харин энэ бүх асуудлыг шийдэхийн тулд та тэжээлийн тос, маскийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай болдог. Хэрэв танд цаг зав хангалтгүй байвал өдөр тутамдаа хэрэглэдэг тосон дээрээ хэд хэдэн дусал глицерин болон Е аминдэмийг нэмж хэрэглээрэй. Өдрийн турш таны гар болон нүүрний арьс чийгтэй байж, арьс зөөлөн болдог.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.