Хөвсгөлийн эмч нар хэвийн бус нөхцөлд ажиллаж, хүний амь аварлаа

Twitter Print
2016 оны 04-р сар 19-нд 17:16 цагт
Мэдээний зураг,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана гэдэг газар хаваржиж байгаа жирэмсэн эх савны гадуурхи жирэмслэлтийн улмаас 4700 мл цус алдаж, биеийн байдал хүнд, "шок"-ын байдалтай түргэн тусламж дууджээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг цаг алдалгүй түргэн шуурхай очиж, хэвийн бус нөхцөлд буюу эмнэлгийн тоног төхөөрөмж бүрэн бус, гэрийн нөхцөлд хагалгаа хийж, эхийн амь насыг аварсан байна.

Хагалгааны багт ЭБЭ-ийн ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, ЭБЭ-ийн эмч Цэеэнрэгзэн, МЭЭ-ийн их эмч Л.Алтанзул, хагалгааны сувилагч н.Мөнх-Ундрах, унтуулгын сувилагч н.Анхтуяа, жолооч н.Мөнххүү нар ажилласан байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.