Ямар ч эмнээс дутахааргүй, бие цэвэрлэх 7 хүнс

Twitter Print
2019 оны 06-р сар 12-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Өнөө үед бие махбодио цэвэрлэнэ гэдэг чухал асуудал болоод байна. Дурын ямар ч эмнээс илүү бие махбодийг цэвэрлэх үйлчилгээтэй энгийн хүнсэнд анхаарлаа хандуулаарай.

1.Цагаан голт байцаа

Байцаа нь гэдсэнд хуримтлагдсан хортой бодис, хүнд металлуудыг хөөн гаргах шинж чанартай хүнсний эслэгийг их хэмжээгээр агуулсан байдаг. Түүнчлэн хоолны шингэцэнд эерэгээр нөлөөлдөг, бичил ашигтай нянгуудыг тогтворжуулдаг органик хүчлээр баялаг юм. Түүнд U хэмээх ховор төрлийн аминдэм хангалттай хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ аминдэм нь аюултай бодисыг устгах төдийгүй аминдэм нийлэгжихэд оролцож, яр шархыг эдгээдэг давуу талтай.

Хэрхэн хэрэглэх вэ: Шинэхэн эсвэл исгэсэн байдлаар, мөн шүүс болгон хэрэглэх нь зүйтэй.

2.Хүрэн манжин

Хүрэн манжин нь бие организмыг цэвэрлэгч №1 бүтээгдэхүүн юм. Түүний найрлаганд эслэг, зөгийн бал, фосфор, С аминдэм, биед тустай хүчлүүд, гэдсэнд хортойгоор нөлөөлдөг нянгуудыг устгах болон хоолны шингэцийг сайжруулдаг ашигтай хүчлүүд агуулагддаг.

Мөн найрлаганд нь элгийг хортой бодисоос ангижруулдаг бетаин хэмээх бодис ордог. Хүрэн манжинд агуулагдах фолийн хүчил /шинэ эс нөхөн төлжүүлэх/ болон цахиур /арьс, үс, хумсны эрүүл байдлыг хадгалах/ нь бие организмыг залуужуулах үйлчилгээтэй.

Хэрхэн хэрэглэх вэ: Чанаж, борщ хийж, шүүс болон салат бэлтгэн хэрэглэхэд тохиромжтой.

3.Сармис

Ойролцоогоор 400 орчим ашигтай нэгдлүүд нь нэгхэн хумс сармисанд агуулагддаг. Түүнд агуулагдах эдгээр бодис нь судас цэвэршүүлж, цусан дахь холестрины хэмжээг бууруулж, тархины хорт хавдар үүсэх эрсдэлийг арилгадаг. Мөн ходоодны шарх үүсгэдэг хеликобактерийг устгахаас гадна сахуу болон сүрьеэ өвчинг үүсгэгч савханцаруудыг устгах шидтэй.

Хэрхэн хэрэглэх вэ: Түүхийгээр нь идэх нь хамгийн зөв бөгөөд жижиглэж хэрчсэн байдлаар хэрэглэнэ.

4.Сонгино

Хамгийн гол нь сонгинод фитонцид хэмээх эфирийн тосонд агуулагддаг бодис байдаг. Фитонцид нь секундын дотор үй олон нян, мөөгөнцөрийг устгах чадвартай. Түүнээс гадна хоолны шингэцийг сайжруулж, биед тэжээлийн бодисуудыг сайн шингээж, хоол идэх дуршлыг сайжруулдаг байна. Сонгино нь хортой бүхнийг зайлуулж, хоргүйжүүлдэг хүхрийг их хэмжээгээр агуулдаг.

Хэрхэн хэрэглэх вэ: Шинэхэнээр нь буюу түүхийгээр нь, спиртэн ханд байдлаар эсвэл салатанд хийж хэрэглэнэ.

5.Алим

Алиманд агуулагдах пектиний тусламжтайгаар хоол боловсруулах системийн үйл ажиллагаа тогтворжиж, биеэс хортой бодис, шавхдасууд гардаг. Алим нь хоолны дуршил өдөөхөөс гадна ходоодны шүүс боловсроход эерэгээр нөлөөлж, өтгөн хаталтаас ангижруулдаг. Бас томуугийн А вирус, цусан суулга үүсгэгчийг устгах чадвартай.

Хэрхэн хэрэглэх вэ: Шууд хальстай нь хэрэглэх эсвэл шүүс бэлтгэн, компот байдлаар хэрэглэнэ.

6.Авокадо

Олон хүн энэ жимсний талаар төдийлөн сайн мэдэхгүй байх. Авокадо нь элгийг хорт хавдар үүсгэгч, аюултай бодисоос ангижруулах чадвартай глютатион хэмээх маш их ач тустай бодисыг агуулдагаараа онцлог. Цусанд дахь холестрины хэмжээг бууруулж, хоолны шингэц сайжруулж, бие организмыг хүчилтөрөгчөөр хангадаг.

Хэрхэн хэрэглэх вэ: Шууд хэрэглэх ба хатаасан жимстэй хамт хэрэглээрэй.

7.Цангис жимс

Вирусын эсрэг үйлчилгээтэй, байгалийн гаралтай хамгийн хүчтэй антибиотикийн нэг гэгддэг цангис жимс нь давсаг цэвэрлэж, аюултай нянгуудыг устгадаг давуу талтай. Өөр нэг чухал зүйл бол хорт хавдрын эс үүсэх эрсдэлтэй тэмцэхэд тустайгаар барахгүй судасны зангилаа болон тромбуудыг цэвэрлэдэг.

Хэрхэн хэрэглэх вэ: Шинэхээр нь идэж хэрэглэх бөгөөд шүүс, чанамал бэлтгэн хэрэглэж болно.

Эх сурвалж: www.ognov.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • цэнд

      (103.229.121.110) 2018-03-20 12:40
      • 0
      • 0

      Цангис жимс монголд байдаг уу

      Хариулах

    • ӨВГӨН

      (103.10.22.24) 2016-12-30 22:29
      • 0
      • 0

      овокадо манайд гардгиймуу.монгол нэртэй юуу

      Хариулах

    • Гэрэлээ

      (66.181.184.13) 2016-12-06 11:36
      • 0
      • 1

      Д.Золзаяадаа баярлалаа дандаа хэрэгтэй мэдээлэл нийтлэж бдагт талархал илэрхийлэе

      Хариулах

    • zolzaya-d

      (103.10.23.169) 2016-10-10 09:49
      • 0
      • 0

      zolzaya niitlegchid bayarlalaa hund heregtei medeelel ih niiteldeg. eruul enhiig husey. ajild ni amjilt husey zolzaya

      Хариулах

    • tuyana

      (202.179.31.25) 2016-04-28 16:04
      • 0
      • 0

      urt haslaarai

      Хариулах