Монгол Улс Иранаас нефть импортолно

Twitter Print
2016 оны 04-р сар 19-нд 08:36 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-аар дамжуулан Монголд нефть нийлүүлэх тухай хэлэлцээрийг дахин сэргээлээ гэж Ираны үндэсний нефтийн компанийн албаны хүн мэдэгдэв.

Ираны үндэсний нефтийн компанийн Гадаад харилцаа эрхэлсэн гүйцэтгэх захирал Сейед Мохсен Гамсари түүхий нефть экспортлох талаарх Иран болон Монголын хэлэлцээний явцын талаар дурдахдаа “Монгол нь Ираны нефтийн экспортийн шинэ зах зээл болж байна” гэж мэдэгджээ.

Монголын Гадаад хэргийн сайд Иранд айлчилж, тус улсаас түүхий нефть худалдан авах санал дэвшүүлсэн бөгөөд үүнд ямар нэгэн саад тотгор байхгүй гэж Иран үздэг.

Монгол нь далайд гарцгүй Зүүн Азийн улс бөгөөд нефтийг далайгаар тээвэрлэх боломжгүй улс болохыг Гамсари дурдаад Ираны нефтийг БНХАУ-аар дамжуулан Монгол руу экспортлох боломжтой гэж үзэж байна. БНХАУ-аар дамжуулан нефтийг экспортлох асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн тулд Монголын талтай хэлэлцээ хийж байгаа гэдгийг тэрбээр мэдэгджээ.

Ираны Нефтийн сайд Бижан Зангане Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй өмнө нь уулзах үеэрээ 50-60 мянган торх нефтийг БНХАУ-ын компаниар дамжуулан Монгол руу нийлүүлэх боломжтойг дурдаж байв.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.90) 2016-04-20 16:17
      • 0
      • 0

      tuuhii nefteer yah gej bgaa yum bol manaid uildver baihgui shde

      Хариулах

    • Зочин

      (73.172.19.238) 2016-04-20 00:28
      • 0
      • 0

      Dotroo neft bolovsrulah uildver barih blgui de. tegehgui bol neg hujaatai hamtarsan business l bolno shd

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.69) 2016-04-19 19:46
      • 0
      • 0

      ЯМАР ТЭНЭГ ХЭРЭГ ВЭ ДААНЧ ДЭЭ

      Хариулах

    • Зочин

      (5.46.249.183) 2016-04-19 17:33
      • 0
      • 0

      Eoo tataachih uum bna la daa ooriinhoo tamsagiin neftiig hujaa ruu ursgachihaad haa bsan iranaas hujaagaar damjuulan tuuhii nefti avna gene uu? Terniigee hujaa ruu butsaaj gargaad tend shuugeed butsaaj avch mashinaa duurgene. Iim mundag setgedeg gadaad hergiin saidtai bhad manaihan hogjino gek uzuilj ogolgui yahav.

      Хариулах