МАН, МАХН-тай эвсэх асуудлаар Н.Энхбаяр Монголд иржээ

Twitter Print
2016 оны 04-р сар 18-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

МАН-ын Бага хурал хуралдахтай холбоотойгоор МАХН-тай эвсэх эсэх шийдвэрээ эцэслэн гаргах учир МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрөгч амралтын өдрөөр эх орондоо иржээ. МАН-ын зүгээс МАХН-ын тавьсан 60:40 гэсэн саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн.  

МАН-ын Бага хурлаас шийдвэр гарсны дараа МАХН-ынхан мөн Бага чуулганаа хийж саналыг хүлээж авах эсэх асуудлаар ярилцах гэнэ. Хоёр нам эвсэх асуудал шийдэгдэх хүртэл Н.Энхбаяр эх орондоо байх юм байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.