Дизель хөдөлгүүрийг богино наслуулдаг 9 зүйл

Twitter Print
2018 оны 12-р сар 05-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Дизель хөдөлгүүрийн засвар үйлчилгээний зардал шинэ машин авахтай дүйцнэ гэвэл тийм ч хол зөрөхгүй байх. Тэгвэл үүнийг хэрхэн удаан наслуулах вэ? Мэдээж дизель хөдөлгүүрт хамгийн гол зүйл нь арчилгаа байдаг. Тэгвэл ямар зүйлсээс болж богино наслаад байгаа талаар танд зөвлөе.

1. Та ерөөсөө түлшний шүүрээ сольдоггүй

Бохирдолтой түлш нь түлшний помп болон инжекторыг гэмтээдэг гол зүйлсийн нэг юм. Бохирдолтой түлш тоосруулалтын системийг маш ихээр халааж сул, түлшний бөөмсийг чөлөөтэй гүйх боломжийг нь хязгаарладаг. Бөглөрсний үр дүнд түлш ирэхгүй болж доголдоно, бүр хүндэрвэл өндөр даралт шүүрийг эвдэж, тоосруулалтын системийг шууд бохирдуулж, гэмтээнэ.

2. Та ерөөсөө агаарын шүүрээ сольдоггүй

Агаар шүүрийг солихгүй байвал хамгийн эхэнд нь шатахуун зарцуулалт шууд нэмэгдэнэ. Бөглөрсөн агаар шүүгч хөдөлгүүрийг агаарын дутагдалд оруулах бөгөөд моторын агаарын хэрэглээг хангахын тулд турбоны эргэлт хурдасдаг. Хэрвээ бохирдол агаар шүүрийг нэвтэлж цааш дамжвал турбо, клапан, хөдөлгүүрийн поршенд хэдхэн минутын дотор хүрч жолоодлогын явцад хөдөлгүүрийг доголдуулах бөгөөд цилиндрийн ханыг зурах болно.

Мөн салоны агаар шүүгчийг хамт сольж байх хэрэгтэй. Учир нь салоны сэнс бохирдлоос болж амархан дуу ордог мөн түүнийг цэвэрлэх нь тийм ч хялбархан байдаггүй. Эдгээр 2 зүйлийг тогтмол сольсноор дизелийн насжилт тань уртсах боломжтой.

3. Та ерөөсөө тосоо сольдоггүй

Тосон дахь бохирдлыг шүүдэг эдийг тосны шүүр гэдэг. Тосны шинжээчид лабораторийн орчинд дизель хөдөлгүүрээс авсан тосны дээжийг судалж үзэхэд моторын элэгдэлд шууд нөлөөлөх хүчин зүйлс ажиглагдсан байна. Тосон дахь