Б.Мөнхзаяа “Чэндү” марафон гүйлтийн тэмцээнээс алтан медаль хүртэв

Twitter Print
2016 оны 04-р сар 17-нд 14:42 цагт
Мэдээний зураг,

Дорнод аймгийн харьяат, “Алдар” спорт хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа БНХАУ-ын Чэндү хотод болсон хөнгөн атлетикийн “Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн байна.

42 км-ын зайд болсон тус уралдаанд 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Б.Мөнхзаяа 2:36:50 цагийн амжилт үзүүлжээ. Б.Мөнхзаяа өнгөрсөн жил урд хөршид болсон олон улсын марафонд түрүүлж, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.