Жүдочид тивийн аваргаас 11 медаль хүртлээ

Twitter Print
2016 оны 04-р сар 17-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Ирэх зун Бразилийн Рио де Жанейро хотноо зуны Олимпийн их наадам болно. Тус наадамд манай улсаас өндөр амжилт гаргах боломжтой спортын төрөл нь жүдо бөх юм. Үндэсний шигшээ багийн тамирчид ч Олимпийн эрх оноо олгох тэмцээнүүдэд алт, мөнгө, хүрэл медаль хүртсээр байгаа аж. Энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Манай бөхчүүдийн хувьд эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх алт, ОУХМ, Азийн наадмын аварга Д.Төмөрхүлэг хүрэл, 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн алт, -100 кг-д Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн наадмын аварга Н.Түвшинбаяр алтан медаль хүртсэн.

Дэлхийн аваргын аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгө, 52 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмаа хүрэл, 57 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумьяа алт, 63 кг-д ОУХМ Ц.Цэрэннадмид хүрэл, -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд хүрэл, + 78 кг-д ОУХМ О.Жавзмаа хүрэл медаль энгэртээ зүүлээ.

Энэ удаагийн Азийн аваргад түрүүлсэн бөхчүүд Олимпийн эрхийн 400 оноо авах учиртай. Дээрх онооны болзлыг манай улсаас Д.Алтансүх, Н.Дагвасүрэн, Н.Түвшинбаяр, Д.Сумьяа нар хангаж, 400 оноо авах эрхтэй болов. Сонирхуулахад 2016 оны жүдо бөхийн Азийн аваргын эмэгтэйчүүдийн 48 кг-д аваргын төлөө Монгол улсын хоёр бөх барилдсан. Улмаар Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг нутгийн эгч дэлхийн аварга М.Уранцэцэгийг ялж, тивийн аваргын алтан медаль хүртсэн юм.

Олимпийн өмнөх Азийн аваргын тэмцээнд Японы бөхчүүд хүчирхэг байж 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүллээ. Харин Монголын жүдочид 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл медальтай удаах байрт бичигдсэн. Гэхдээ өнөө шөнө багийн Азийн аваргын тэмцээн болох бөгөөд медаль хүртсэн орнуудын байрлалд өөрчлөлт орж магадгүй билээ. Ингээд 2016 оны жүдо бөхийн Ази тивийн аваргаас тэмцээнээс медаль хүртсэн орнуудыг танилцуулж байна.

Медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Япон

4

3

4

11

2

Монгол

4

1

6

11

3

Казахстан

3

2

4

9

4

БНСУ

1

2

0

3

5

БНХАУ

1

1

4

6

6

Тажикстан

1

0

0

1

7

Узбекистан

0

3

3

6

8

Иран

0

1

1

2

9

Ливан

0

1

0

1

10

БНАСАУ

0

0

2

2

11

Тайвань

0

0

1

1

12

Туркменистан

0

0

1

1

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 1966 онд зохиогдож байсан. Тэр цагаас хойш Японы бөхчүүд үнэмлэхүй амжилт гарган 151 алт, 79 мөнгө, 96 хүрэл, нийт 326 медаль хүртсэн юм.

Жүдо бөхийн Ази тивийн аваргаас медаль хүртсэн орнууд (эхний 10 улс)

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Япон

151

79

96

326

2

БНСУ

85

84

112

281

3

БНХАУ

51

32

83

166

4

Монгол

17

39

81

137

5

Узбекистан

13

14

44

71

6

Казахстан

12

20

68

100

7

Иран

12

14

28

54

8

БНАСАУ

11

20

30

67

9

Тайвань

2

29

71

102

10

Хонг Конг

1

2

7

10

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 

Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.