Б.Тэмүүлэн, О.Жавзмаа нар хэсгийн аварга боллоо

Twitter Print
2016 оны 04-р сар 16-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн 2016 оны ААШТ-ий эрэгтэйчүүдийн +100кг-д зодоглосон Б.Тэмүүлэн хэсгийн аварга боллоо. Хэсгийн аваргын төлөө Ташкентийн Гранпри тэмцээний аварга Тажикстаны Мухамадмурод Абдурахмоновтой барилдаж юүко үнэлгээтэй хожиж яваад 2:13 секундэд цэвэр яллаа.

Зооны аваргын төлөө Японы жүдоч Кокоро Кагэүратай тун удахгүй барилдана.

Харин эмэгтэйчүүдийн +78 кг-д О.Жавзмаа эхний тойрогт хийлж, удаах даваанд Тайванийн бөхийг ялж, хэсгийн аварга боллоо. Тэрээр мөнгөн медалийн төлөө БНСУ-ын бөхтэй барилдана.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.