Цагдаа нар дугуйчдыг осолдоход хүргэсэн эмэгтэйг хайж байна

Twitter Print
2021 оны 06-р сар 28-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гарагт Тур де Франс дугуйн уралдааны эхний шатны уралдааны үеэр уралдаанд оролцож байсан дугуйчдыг осолдоход хүргэсэн үзэгчийг Францын цагдаа нар эрэн сурвалжилж байна. Уралдааны үеэр уралдааны зам руу гарч зогссон эмэгтэйн гартаа барьж байсан бичгийг Германы тамирчин Тони Мартин мөргөн газарт унаснаас болж түүний ард явж байсан дугуйчид олноороо мөргөлдөж осолджээ.

Цагдаа нар тус эмэгтэйд хэрэг үүсгээд байгаа ба тус эмэгтэйг "аюулгүй байдлын дүрэм журмыг санаатай зөрчиж осол гаргасны улмаас осолд өртсөн иргэн хөдөлмөрийн чадвараа 3 хүртэлх сар алдсан" гэсэн зүйл заалтаар буруутгаж байгаа аж. Ослын видео бичлэг нийгмийн сүлжээгээр тархаад байгаа ба бичлэг дээрээс шар цув өмсч, гартаа бичиг барьсан эмэгтэй дугуйчдыг ойртож байгааг үл анзааран, уралдааны зам руу гарч ирж байгаа нь харагдаж байна.

Ослын улмаас нэг тамирчин Тур де Франс уралдаанд цаашид оролцох боломжгүй болж, 8 тамирчин эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Осол гаргасан эмэгтэй ослын газраас зугтаасан ба цагдаа нар гэрчүүдээс мэдүүлэг авч байгаа гэжээ. Тур де Франс дугуйн уралдааныг зохион байгуулагчид осол гаргасан эмэгтэйг шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна.

Францад хөл хорионы дэглэм суларсантай холбоотойгоор Тур де Франс дугуйн уралдааныг үзэхээр оллн тооны иргэд цугласан ба зохион байгуулагчид иргэдийг хоорондоо зай барихаас гадна уралдааны замаас хол зогсохыг анхааруулжээ.

Тур де Франс дугуйн уралдааны Твиттер дэх албан ёсны хуудсанд, "Тур де Франс дугуйн уралдааныг амжилттай зохион байгуулахын тулд иргэдийг тамирчдын аюулгүй байдлыг хүндэтгэхйиг хүсч байна. Гэрэл зураг авч, зурагтаар гарахын тулд бүгдийг битгий эрсдэлд оруулаач." гэсэн мэдэгдлийг нийтэлжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.91.117.4) 2014-04-12 16:16
      • 0
      • 0

      Tanii sharga azargaar baharhdag shuu, Mongol tumniihee bayar naadmiig olon jil chimsen shuu. Aduunii tengertei hun shuu ta.

      Хариулах