Сэлбэ голыг цэвэрлэжээ

Twitter Print
2016 оны 04-р сар 16-нд 16:09 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу өнөөдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна. 

Их цэвэрлэгээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдаж байна. 

Тухайлбал, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 400 гаруй алба хаагч их цэвэрлэгээнд нэгдэж, 100 айлын гүүрнээс хойш 500 метр газар буюу Сэлбэ голын ай сав газрыг цэвэрлэжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.