2016 оны 04-р сар 15-нд 17:07 цагт

American Idol шоуны бүх цаг үеийн хамгийн шилдэг 40 үзүүлбэр - Taylor Hicks - Trouble

Арвантаван жилийн турш дэлхий нийтийн залуучуудыг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг эзэмдэж байсан American Idol буюу "Америкийн шүтээн" шоу сүүлийнхээ шалгаруулалтыг хийж, ялагчаа тодруулаад дахиж зохион байгуулагдахааргүй боллоо. Дөрөвдүгээр сарын эхээр 15-р улирлын ялагчаа тодруулсан энэхүү шоуны бүх цаг үеийн үзэгчдийн таашаалыг хүртсэн "хамгийн, хамгийн" гэх тодотголтой 40 үзүүлбэрийг үзэгчдийн саналыг үндэслэн жагсаажээ. 

Шоуны амин сүнс болж байсан санаачлагчид шүүгчид болох алдарт шоу менежер Simon Cowell болон дуучин Paula Abdul нар 9-р шалгаруулалтын дараа шоуг орхисон нь үзэгчдийн болон шоуны шүтэн бишрэгчдийн тоог огцом буурахад нөлөөлсөн гэж судлаачид үздэг. Гэсэн ч шоу олон олон шинэ залуу уран бүтээлчдийг нэр алдрын оргилд хүргэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. 

Энд Adam Lambert, Kelly Clarkson, David Cook, Allison Iraheta, Fantasia, Taylor Hicks, Chris Daughter, хамгийн сүүлийн улирлын финалд үлдсэн Trent Harmon, La'Porsha Renae, Dalton Rapattoni нарыг нэрлэхэд л хангалттай. Ингээд үзэгчдийн сэтгэлд "хамгийн, хамгийн" болж үлдсэн 40 оролцогчийн үзүүлбэрийг сүүлээс нь цувралаар та бүхэнд хүргэж байна.

38. Taylor Hicks - “Trouble” (Season 5)

Зургаадугаар улирлын шалгаруулалтын эхэнд түүнийг хүмүүс нэг их ойшоохгүй байсан. Харин 2000-аад оны хит дуунуудаас сонгон дуулахад Taylor алдарт Ray LaMontagne-ийн “Trouble” дууг дуулснаар шоуны оролцогчдийн эхний эгнээ рүү дайран орж ирсэн. Тухайн үед энэ дуу тийм ч их нар алдрыг олоогүй байсан ч Taylor энэхүү дууг зоригтой сонгон авч донж маягийг нь тохируулан өөрийн хэв маягт оруулан дуулсанаар илүү алдартай, түгээмэл дуунуудын жагсаалтанд байнга орох болсон. 

Эх сурвалж: Yahoonews

Ц.Мөнхбаяр, mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.