С.Лавров: Монголд рублийн зээл олгох асуудлыг судлаж байна

Twitter Print
2016 оны 04-р сар 15-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өчигдөр манай улсад айлчилсаны дараагаар Оросын Холбооны улсын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд түүний хэвлэлийн хурал дээр хэлсэн үгийг нийтэлжээ.

Сергей Лавров хэлсэн үгэндээ, эхний шатны уулзалт хэлэлцээр амжилттай өндөрлөснийг тэмдэглээд, Монгол улс цаг хугацаагаар шалгарсан манай найрсаг хөрш. Өнөөдөр бид хоёр талаасаа стратегийн чиг бодлогоо харилцан тодорхойлж, үр бүтээлтэй хамтын ажиллагаанд тулгуурласан түүхэн ололт амжилтаа тэмдэглэлээ.

Түүхийн цаг хугацаанд, тэр дундаа «огцом» эргэлт, өөрчлөлтийн үед манай улс орнууд, ард түмэн харилцан бие биедээ хэзээ ямагт тусламж дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Москва, Улаанбаатар хоёр стратегийн түншлэлийн харилцаагаа цаашид өргөжүүлнэ гэдгээ нотоллоо. Манай хоёр орон олон улсын асуудлаар ойролцоо болон ижил байр суурьтай байдаг гэж Сергей Лавров мэдэгджээ.

Хоёр орны Ерөнхийлөгч нар 2014 оны есдүгээр сард Улаанбаатарт уулзахдаа стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулахыг даалгасан билээ. “Өнөөдөр бид энэ даалгаврыг биелүүлж, хөтөлбөрт гарын үсэг зурсан бөгөөд энэ цогц баримт бичгийг амжилттай хэрэгжүүлснээр стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргана” гэдгийг тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

“Хоёр орон олон улсын асуудлаар ойролцоо болон ижил байр суурьтай гэдгээ өнөөдөр нотоллоо. НҮБ, ШХАБ зэрэг олон улсын байгууллагуудын хүрээнд үйл ажиллагаагаа зохицуулж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээгээ бэхжүүлэхээр тохиролцлоо” гэж Лавров хэлжээ.

“Долдугаар сард Монголд Ази-Европын дээд хэмжээний уулзалт болох бөгөөд энэ нь Монгол Улс нь олон улсын тавцанд нэр хүндтэй гэдгийг харуулж байна. Хоёр орны хэлхээ холбоо Орос-Монгол-Хятад гэсэн гурван талын хамтын ажиллагаагаар өргөжин тэлж байна. Гурван орны төрийн тэргүүн нар 2015 оны долдугаар сард Уфа хотод уулзахдаа гурван талын хамтын ажиллагааны “замын зургийг” баталсан бөгөөд одоо Ажлын хэсэг Орос-Хятад-Монголын эдийн засгийн зурвас байгуулах хөтөлбөрийг боловсруулж дуусч байна. Уг хөтөлбөрийг Ташкент хотод долдугаар сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хийх гурван орны төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр батлахаар төлөвлөж байна” гэж Оросын Гадаад хэргийн сайд тэмдэглэн хэллээ.

Тэрээр мөн “Орос, Монголын хооронд зээлийн харилцааг сэргээхэд одоо бидэнд ямар ч хууль эрх зүйн саад байхгүй болсон бөгөөд ийм боломжийг одоо хэлэлцэж байна” гэж мэдэгдээд Монголд рублийн зээл олгох боломжийг судалж байна гэж тэмдэглэсэн байна.

Лавровын хэлснээр “үүний сацуу хоёр орны Төвбанкууд своп хэлцэлтэй холбоотой яриа хэлцээ хийж байна”. “Мэдээж хэрэг өнгөрсөн онд гарын үсэг зурсан санамж бичигт тулгуурлан Монгол болон Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар үүнийг хэрэгжүүлэх боломж бий” гэж тэрбээр мэдээлжээ.

Зээлийн хамтын ажиллагааны нөхцөл болон хоёр талын худалдааг хөнгөвчлөх тохиролцооны талаар Лавров хэлэхдээ “энэ бүхнийг хоёр талын ашиг сонирхлын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэв.

Монголын Гадаад хэргийн сайд хэлэхдээ “рублийн зээл нь хоёр орны худалдааг тэнцвэржүүлэхэд тус дөхөм болно” гэдгийг дурдлаа.

Своп хэлцлийн асуудлаар хоёр орны Төвбанк хооронд хийж буй хэлэлцээ үндсэндээ дууссаныг Монголын сайд мэдэгдсэн байна. “ОХУ-д тавьсан манай улсын өрийн асуудлыг бүрэн шийдэж дууссан бөгөөд энэ нь хоёр орны харилцаанд шинэ боломжийг нээж байна. ОХУ-аас рублиэр зээл авах улстөрийн сонирхол байгаа бөгөөд хоёр орны Сангийн сайд нар, холбогдох бусад байгууллагууд энэ асуудлаарх хэлэлцээг эхлүүлнэ гэж бодож байна” гэж тэрээр хэлжээ.

Худалдаа-эдийн засгийн харилцааны шинэ түвшин

Орос, Монголын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хөтөлбөрт Улаанбаатарт гарын үсэг зурсан нь хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах боломж олгоно гэж Лавров мэдэгдсэн байна.

“Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурсан нь боломж нөөц  нь шавхагдаагүй байгаа хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах ёстой.  Ялангуяа та бүхэнтэй хийсэн уулзалт нь энэ чиглэлд гаргаж буй хамтын хүчин чармайлтад түлхэц өгөх юм” гэж Лавров Монголын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгтэй уулзахдаа мэдэгджээ.

Сайханбилэг хариуд нь стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурсныг сайшаагаад, “шинэ эхлэл бүрт боломж байдаг” гэж нэмж хэлсэн байна.  

Тэрээр мөн “Монгол Улсын ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах тухай Засгийн газар хоорондын гэрээг Оросын тал баталсанд” талархаж буйгаа илэрхийлжээ. “Энэ асуудлыг зохицуулсан нь манай хоёр орны хамтын ажиллагааны хувьд шинэ боломжийг нээж байна” гэж Сайханбилэг хэллээ.

Гадаад эдийн засгийн байдал таагүй байгаатай холбоотойгоор Монголтой хамтран хэрэгжүүлж буй эдийн засгийн төслүүдийн үр ашгийг дээшлүүлэх арга замыг эрж хайхад ОХУ бэлэн байна гэж Лавров мэдэгджээ.

“Эрдэнэт” үйлдвэр, "Монголросцветмет", “Улаанбаатар төмөр зам” гэсэн гурван төсөл нь бидний  хамтын ажиллагааны гол тулгуур юм. Бид эдгээр төслүүдийг хамгийн үр ашигтай байдлаар хэрэгжүүлэх сонирхолтой байна” гэж Лавров хэлсэн байна. Түүний хэлснээр, үүний тулд харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хамтран ажиллах шаардлагатай. “Эдгээр төслүүдийг бид хоёр орон төлөвлөгөөт эдийн засагтай байх үед эхлүүлж хэрэгжүүлж байсан бөгөөд одоо бид зах зээлийн эдийн засагт шилжсэн, тиймээс ажил хэргийг энэхүү бодит байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр явуулах хэрэгтэй” гэж сайд хэлсэн байна.

“Бид дэлхийн эдийн засгийн тааламжгүй нөхцөл байдлыг харгалзан, ийм хамтын ажиллагааны оновчтой загварыг хайсаар байна. Эрдэнэт үйлдвэр хамгийн хүнд үеийг даван туулж байгаа гэдгийг бид мэдэж байгаа, гэхдээ тус үйлдвэр Монголын төсвийн 20 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд хүчин чадлаа нэмэгдүүлсэн” гэж тэрбээр онцлон хэлжээ.

Орос-Монголын хамтарсан төслүүдийг Засгийн газар хоорондын гэрээнд үндэслэн хэрэгжүүлдэг болохыг тэрээр мөн дурдсан байна. “Хоёр орны хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгохын тулд ОХУ хэд хэдэн санаачилгыг гаргасан. Бид Монгол Улсын ашиг сонирхлыг харгалзан хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэх арга замыг эрж хайхад бэлэн байна. Ийм боломж бий” гэж Лавров хэлсэн байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (5.46.236.27) 2016-04-18 13:52
      • 0
      • 0

      Orosuudtaigaa baisan tsagt alzahgui ee bid bie bienee meddeg humuus. Holiin amerikaas heden hun tanih bilee? Heden uildver ni mongold ajillaj heden mongol amerik uildverees tsalinjij bna geed bodoh yum ih bii shuu. Buh baylagaa gadagshaa l zooj bdag manaihnii shig tenger nirgesen teneg tor bhgui.

      Хариулах

    • ХАСАР

      (202.179.26.216) 2016-04-16 19:33
      • 0
      • 0

      Оросын ноёрхолд байсан гэх 70жил тиймч муу байгаагүй, эхний 25 жил гэхэд манай хүн малыг элдэв халдварт өвчнөөс салгаж, эхний байгуулж өгсөн Санхүү, худалдаа,багшийн сургуулиуд үр ашаа өгч дэлхийн 2-р дайны тэр хүнд жилүүдэд МУИС-ийг байгуулж өгч байлаа,сүүлийн 25 жилд хөнгөн хүнсний 20 гаруй үйлдвэр,дээр нь Эрдэнэт,Дархан гээд бүхэл бүтэн комплекс,Нэгдсэн 3,халдварт, хавдар,гэмтэл гээд эмнэлгүүд, олон арван сургууль цэцэрлэг, 3,4-р хороолол гээд том том бүтээн байгуулалтууд хийж өгсөнийг мартаж болохгүй.

      Хариулах

    • Зочин

      (5.46.148.116) 2016-04-16 16:44
      • 0
      • 0

      Oiriin horsh.

      Хариулах