С.Баярт холбогдох хэргийг прокуророос хаажээ

Twitter Print
2016 оны 04-р сар 15-нд 15:51 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Ц.Уянга өнгөрсөн жил Ерөнхий сайд асан С.Баярын АНУ дахь тансаг харшуудын тухай олон нийтэд мэдээлэл дэлгэж, АТГ-т шалгуулахаар өгсөн. Харин С.Баяр өөртэй нь холбоотой хэд хэдэн мэдээллийн дараа ил гарч “Захиалагчийгаа хулхидсан зүйл байна гэж би харсан. Яагаад гэвэл фотошопыг янз янзаар хийж болно ш дээ. Жишээлбэл, би зүлэг yсалдаг уу гэвэл усалдаг. Энэ хойно зусландаа бол нэг хэдэн мод бут сөөг суулгачихаад зогсож байдаг байхгүй юу.

Сайн фотошоп хийе гэх юм бол тэр зургийг маань аваад гадаадын нэг том эдлэнгийн фонон дээр тавьчиж бас болно доо. Гэтэл тэр фотошоп дээр байгаа тэр зурган дээр байгаа хүн нь би биш байгаа байхгүй юу” хэмээн тайлбарласан. Мөн тэрбээр нэр төрөө сэргээлгэхээр АТГ-т өргөдөл өгсөн. Энэ хэрэг цааш хэрхэх бол гэсээр бүтэн жилийн нүүрийг үзээд байна. 

Тэгвэл өнөөдөр АТГ-ын даргын суудлаа өгсөн Н.Ганболд уг хэргийн талаар тайлбар хийхдээ "С.Баярын хэргийн талаар шууд хэлэхэд эвгүй байна. С.Баярын хэргийг Прокуророос хаасан" хэмээн онцолсон юм. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • БОБИ

      (202.179.26.216) 2016-04-16 20:51
      • 0
      • 0

      Баярын охин 1975 онд АНУ-д төрөөд АНУ-н иргэншил авсан одоо 40 настай тэр байраа Баярыг ер.сайд болохоос 3жилийн өмнө авсан байсан бөгөөд уг байрыг яаж авсан болон бусад асуудлаар гэрчээр АНУ-н иргэнийг дуудахын тулд АНУ-с зөвшөөрөл авах хэмжээнд хүрч манайх эвгүй байдалд ороход хүрсэн.Өөрөөр Уянга 2 улсын хоорондох асуудал үүсгэж улсаа эвгүй байдалд оруулсан.

      Хариулах

    • Зочин

      (59.153.115.239) 2016-04-15 20:03
      • 0
      • 0

      С.Баяр авилгал өгөөд л хаалгасан юм б/гаа биз

      Хариулах